Tag Archives: фото мэдээ

September, 2021

  • 14 September

    Улаанбаатар хотыг чимсэн “NO RULES” -ийн гудамжны артууд

    Сүүлийн үед Улаанбаатар хот маань ханан дээрх гоёмсог зургуудаар чимэглэгдэх болжээ. Oi entertainment-ийн авьяаслаг залуучуудын бүтээсэн “No Rules” олон ангит киноны дүрүүдийг зурсан гудамжны артуудыг онцолж байна. Эдгээр зургуудыг notype.crew-ийн артистууд урлажээ. Ташрамд дурдахад үзэгчдийг байлдан дагуулж буй “No Rules” олон ангит киног Ням гараг бүрийн 22:00 цагаас Боловсрол телевизээр, түрүүлж үзэхийг хүсвэл VOO аппликейшн татаад үзэх боломжтой. No Rules …

  • 10 September

    2021 оны намрын онцлох трэндүүд

    Тод өнгө 2021 оны намар өвлийн онцлох загварт өөдрөг ирээдүйг зөгнөх тод өнгө, принтүүд зонхилж байна. Тэр тусмаа Mara Hoffman брэнд улаан, Jacquemus брэнд неон ягаан, Bottega Veneta шар, Molly Goddard нь ногоон, номин ногоон, Valentino тэнгэрийн цэнхэр өнгөнүүдийг шинэ коллекциуддаа тус бүр онцлон ашиглажээ. 2. Сүлжмэл даашинз Сүлжмэл эсвэл ноосон даашинз нь биед эвтэйхэн, тухтай мэдрэмж төрүүлдэг учир гэртээ …

  • 7 September

    Чөлөөт бөх: “Осло-2021″ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид тодорлоо

    Монголын чөлөөт бөхийн холбоо “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийн “Champions Camp”-д зохион байгууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм. Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу …

  • 6 September

    Токиогийн Паралимпийн XVI наадам өндөрлөлөө

    Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Паралимпийн XVI наадам өчигдөр /2021.09.05/ өндөрлөлөө. Хаалтын ёслолын үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна. Паралимпийн хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ. Токио хотын …

  • 2 September

    “Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ

    “Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо. Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын …

  • 1 September

    Фото:2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ

    2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна. “Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын …

August, 2021

  • 30 August

    Э.Содномпилжээ: Медалиа эх орон, ард түмэндээ зориулж байна

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Э. Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. “Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Э. Содномпилжээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, …

  • 26 August

    Олимпын медальтнуудыг МҮОХ-ны “АЛТАН ОД” одонгоор шагнаж, ОУОХ-ны энгэрийн тэмдгийг нь гардууллаа

    “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр /2021.08.26/ Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны …

  • 23 August

    Фото:Уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн Чанадад” анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд хэд хэдэн ажлууд хийгдэж байгаагийн нэг нь залуу уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн чанадад” анхны бие даасан үзэсгэлэн наймдугаар сарын 20-30 ны өдрүүдэд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн 3-р танхимд дэлгэгдлээ .Тус фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой. …

  • 9 August

    “Токио-2020”: Монгол Улс медалийн тоогоор 71-р байранд бичигдлээ

    Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII олимпын наадам амжилттай явагдаж, өчигдөр /2021.08.08/хаалтаа хийлээ. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн …

  • 2 August

    Фото:“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ

    “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан …

July, 2021

  • 31 July

    Фото:АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Улмаар 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан …

  • 31 July

    ​Жүдо холимог баг: Монголын баг Германд 2:4-өөр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

    Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпыг өндөрлүүлэв. Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумьяа нар дийлдсэн юм. Энэ олимпоос медаль хүртсэн Ц. Цогтбаатар, С.Моллай нар аргагүй сайн байгаагаа харуулж, багийн тэмцээнд учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялав. Германтай хийсэн барилдаан 2:3 болж эвгүйтээд байх үед Д.Сумьяа сүүлийн барилдааныг …

  • 29 July

    МҮОХ-ны удирдлагууд Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ

    МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, “Токио-2020” Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар “Токио-2020” Олимпын мөнгөн медальт Сайед Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны удирдлагууд Олимпын тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв. payday loans …

  • 29 July

    Фото:Уран бүтээлч Л.Ганболд актлагдсан автобусыг гарын доорх материал ашиглан амьдрах тухтай орчин болгон хувиргажээ

    Өглөө.мн сайт энэ удаагийн фото мэдээ буландаа Австралийн Сидней Опера театрын зураач, чимэглэгч Гаваа буюу Л.Ганболдыг онцолж байна. Түүний хувьд цар тахал гарсантай холбоотой аавыгаа асрахаар эх орондоо хүрэлцэн ирээд хоёр жил болж байгаа юм. Энэ хугацаанд өөрийн урлаг уран бүтээлээ орхигдуулаагүй аль болох шинэ бүхнийг эрэлхийлж байгаа зүйлсээрээ өөрийн ертөнцийг бүтээжээ. Тодруулбал актлагдсан хоёр автобус худалдан авч дахин боловсруулах …