ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улмаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо хэмээн онцлов. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Чингис бондын …
Tag Archives: хүнс хөдөө аж ахуй
May, 2015
-
12 May
Төл бойжилт 98 хувьтай байна
Зуны дэлгэр сайхан цаг хаяанд иржээ. Энэ жилийн хувьд цаг агаар таатай сайхан байснаас мал жилбэтэй төллөж одоогоор улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ. Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос …
-
12 May
Тариалалтын явц 16.6 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийх юм байна. Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, …
April, 2015
-
26 April
Р.Бурмаа: Хонь, ямааны дэлэн түлэгдсэний улмаас төлөө хөхүүлж чадахгүй байна
ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаныхан Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Түймрийн голомтод байдал ямар байгаа талаар ХХАА-н сайд Р.Бурмаагаас тодрууллаа. -Та бүгд түймрийн голомтод ажиллаж байгаад ирсэн. Нөхцөл байдал ямар байсан бэ? -Газар дээр нь очиж …
-
23 April
Р.Бурмаа сайд талархал илэрхийллээ
Байгаль, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан манай орны зүүн аймгуудад гарсан түймэрт нэрвэгдсэн орон нутаг, иргэд, малчид болон гал унтраах ажилд оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнд туслах, сэтгэл, санааны дэм үзүүлэх буянт үйлсэд нийгмийн ухамсараараа тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож эд хөрөнгө, бараа материал, өвс, тэжээл, техникийн туслалцаа үзүүлсэн Хүнс, хөдөө аж ахуйн яам, түүний харъяа байгууллагууд болох Мал эмнэлэг, …
-
22 April
Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо
ХХАА-н дэд сайд Б.Батзориг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Хүнс , Хөдөө аж ахуйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо бэлчээрийн органик монгол малын махыг урд хөршийн томоохон зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан …
-
20 April
Төлийн тоо 2.2 саяар нэмэгдлээ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299.0 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190.0 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны …
-
16 April
Хэлэлцээрийг танилцуулах форум амжилттай боллоо
Манай орон болон Япон улсын хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд 2010 онд хоёр улс, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Тохиролцооны дагуу 2012 оноос хойш манай улсын холбогдох яамд долоон үе шат бүхий хэлэлцээрийг хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр …
-
15 April
Сэлэнгэ аймгийн тариаланчид газрын үржил шимээ нэмэгдүүлэхийг хүсч байна
Хаврын тариалалтын бэлтгэл ид өрнөж байнаа энэ үед тариалангийн төв болох Сэлэнгэ аймаг тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнд ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл оролцож Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 200-аад тариаланчдын санал бодлыг сонслоо. Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад …
-
14 April
ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо
ХХААЯ-наас тариаланчдын зөвлөгөөнийг тухайн аймгуудад нь зохион байгуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа зөвлөлдөж байгаа билээ. Дорнод аймгаас эхэлсэн энэхүү зөвлөгөөн тариалан бүхий бүс нутгуудад үргэлжилсээр байна. Энэ сарын 10-нд Төв аймгийн тариаланчдын завлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, УИХ-ын БОХХАА-н байнгын хороон дарга С.Батболд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон …
-
14 April
Дэд сайд Б.Батзориг Булган аймагт ажиллалаа
ХХАА-н дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй албаны хүмүүс Булган аймагт ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж зөвлөлдлөө. Тус аймаг газар тариалан эрхлэлтээрээ улсын хэмжээнд эхний гуравт ордог. Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг томоохон голуудын ай сав бүхий газруудын хөрс цаг уурын тохиромжтой байгалийн бүс нутагт оршдог учраас хүрэн хөрс зонхилсон 119,0 мянга гаруй тариалан бүхий …
-
14 April
80 хувийн хөнгөлөлтэй үнээр техник олгож эхэлжээ
Өрхийн аж ахуйн зориулалттай төмс, хүнсний ногооны техникийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Эх булгийн адаг гэдэг газарт боллоо. Өдөрлөгт ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Мөнх ногоон тал” компани болон тариаланчид оролцсон юм. Тус арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашиг нэмэгдүүлэхэд чиглэсэн …
-
13 April
Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлнэ
Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд хатагтай Канайым Бактыгуловаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж буйг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж ахуйн …
-
13 April
Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай боллоо
Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү спот арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж үг хэлж, арилжааны цанг цохисон юм. Тэрээр “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 30-нд танилцах үед миний би ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь …
-
6 April
Төл бойжилт 99 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд …