ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс “Мониторинг-2015” ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ТӨААТУҮГазар, ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Мониторинг-2015” ажлын зорилго нь салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан …
Tag Archives: хүнс хөдөө аж ахуй
June, 2015
-
5 June
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ
Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох болон махны экспортын талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа …
-
2 June
Ногоон алт төслийнхөнтэй уулзаж бэлчээрийн асуудлыг хөндлөө
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. Бурмаа өнгөрсөн сарын 29-нд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” Төслийн зөвлөхүүд болон малчдын бэлчээр ашиглагчдын сум, аймгийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр есөн аймагт малчдын санаачлагаар мянга гаруй бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдан үр дүнтэй ажиллаж байгаа. Мөн бэлчээрийн ашиглалт, малчдын байгууллагыг бэхжүүлэхтэй холбоотойгоор хэд хэдэн асуудлуудыг анхааралдаа авч хамтран шийдвэрлэх …
-
2 June
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний тайлан танилцуулах зөвлөгөөн болов
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хамтран зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо. Зөвлөгөөний үеэр бэлчээрийн газрыг мэргэжлийн түвшинд, олон жилийн туршид судалж, гаргаж ирсэн үр дүн, бэлчээрийн доройтлын шалтгаан, бэлчээрийн чанарыг сайжруулах хамгийн зохистой арга зүй, түүнийг төр …
May, 2015
-
29 May
ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн даргаар дэд сайд Б.Батзориг сонгогдлоо
Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөлийн даргаа сонголоо. Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөллөөс бүрддэг юм байна. Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш зөвлөл анх удаа хуралдаж байгаа бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригийг зөвлөлийн …
-
27 May
“Эх орны хүнс-эрүүл хүнс” өдөрлөгийн нээлт боллоо
ХХААЯ-наас Үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгчдийг дэмжин Хүнсний аюулгүй байдлын нэг сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-эрүүл хүнс” үзэсгэлэн-худалдаа, өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгөөр Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 30 гаруй аж ахуйн нэгж эхний өдөр “Сүүтэй Монгол”, 2 дахь өдөр “Эрүүл, шимтэй махаар-эрүүл хоол, хүнс”, 3 дахь өдөр “Ургацын талбай-эрүүл ургац”, “Эко ус, …
-
26 May
Өрөмдлөгийн машин гардуулан өглөө
Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар шатаж багагүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны хүрээнд ХХААЯ-аас Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газарт БНСУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай Усны өрөмдлөгийн машиныг гардуулан өглөө. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн чадавхийг сайжруулах …
-
26 May
Хаврын тариалалт 80 гаруй хувьтай байна
Хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаг уурын хуурайшилттай байгаа тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа. Энэ онд улсын хэмжээнд 328,6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 га-д төмс, 8,7 мянган …
-
25 May
Хаврын тариалалт амжилттай дуусч байна
ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа дуусч байгаа сайн мэдээг тариаланчид дуулгалаа. Га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна Төв аймгийн хувьд энэ онд нийт 64 мянган гад үр …
-
25 May
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ
Энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд ХХААЯ НМХГ-тай хамтран “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой юм. Өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгч 30 …
-
25 May
Тариаланчид 165 морины хүчин чадалтай трактортой боллоо
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах 2-р шатны арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, тус техник хэрэгслийг үйлдвэрлэгч Foton lovol компаний ерөнхий менежер Чанг болон техник, тоног төхөөрөмж хүлээн авах тариаланчид оролцсон юм. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд …
-
21 May
Ажил хэрэгч уулзалт боллоо
ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсгийн ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт боллоо. ӨМӨЗО-ны зарим аймгууд болон Хөх хотын томоохон аж ахуй нэгжүүдийг оролцуулсан уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтад Монголын махны холбоо, мах, махан …
-
21 May
ХХАА-н дэд сайд Б.Батзориг Хөх хотод ажиллалаа
Энэ сарын 18,19-ний өдрүүдэд ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хятад улстай хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцаагаа шинэ шатанд гаргах, мах,махан бүтээгдэхүүн тэр дундаа үхэр, хонины мах болон улаанбуудай, тосны ургамлыг Хятадын зах зээлд экспортлох асуудлаар ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллалаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол улсад айлчлах үеэр Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн …
-
19 May
Тариалалтын явцтай танилцлаа
ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд,тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчиддаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын …
-
15 May
Тариалалт жигдэрч байна
Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа, үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна. Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт 9.9-13.5 хувьтай байгаа юм. Тариалалтын явц Хөвсгөл, …