Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, доктор Петер Айгентай ярилцлаа. -Транспэрэнси Интернэйшнл бол дэлхийд данстай том байгууллага. Авлигын эсрэг дэлхий нийтээрээ тэмцдэг энэхүү байгууллагыг үүсгэн байгуулах болсон түүхээ та манай уншигчдад хуваалцахгүй юу? -Би Дэлхийн банкны Зүүн Африкийг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Зүүн Африкийн Уганда, Кени зэрэг орнуудын хөгжилд авлига ихээхэн тээг болж байсан. Европын, Японы, …
Tag Archives: эдийн засаг
May, 2023
-
5 May
Д.Ган-Очир: Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар тусаж байна
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Төгрөг чангарч, инфляц буурах хандлага байна. Энэ нь ковидын дараах эдийн засгийн сэргэлт үү. Ер нь эдийн засаг сэргэж байна гэдгийг эдгээр үзүүлэлтээр хэмжих үү? -Эдийн засгийн сэргэлтийг ДНБ-ий өсөлтөөр л хэмжинэ. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт …
-
1 May
Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн Газар …
April, 2023
-
26 April
Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих …
-
21 April
Энэ оны эхний улиралд 1.6 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон байна
Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Эндээс эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлснийг илтгэх зарим үзүүлэлтийг онцолж байна. Гадаад худалдаа 1.8 тэрбум долларын ашигтай гарлаа Монгол Улс 2023 оны эхний улиралд 170 гаруй оронтой 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнийг задалбал, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар …
-
21 April
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.8 их наяд болж, 34.4 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өссөнийг Сангийн яам мэдээллээ. Оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4.8 их наяд төгрөг, зарлага 4.1 их наяд төгрөг байсан байна. Ингэснээр төсвийн тэнцэл сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ашигтай буюу 656.6 тэрбум төгрөг болжээ. Нийт орлогын 93.75 хувийг …
-
5 April
Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулав
Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа. Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн …
-
4 April
“Эрдэнэс Монгол ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар …
-
4 April
О.Амартүвшин: АМНАТ-ын хууль Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодоггүй
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. -Өдрийн сонинд гарсан таны нийтлэлийн мөрөөр ярилцахаар ирлээ. Ер нь бизнесийнхнийг харлуулах нь зах зээлийн эдийн засгаа нураадаг гэсэн агуулгыг дэлгэрүүлж хөөрөлдье гэж бодлоо? -Нэг талаар бидний сонгосон зам, нөгөө талаар хүн төрөлхтний хөгжсөн түүх бол чөлөөт эдийн засаг, тэр дундаа иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ашигтай байх сонирхлыг өдөөж дэмжсэнээр хөгжиж ирсэн. Сонгодог …
-
4 April
Б.Одонтунгалаг: Санхүүгийн боловсролыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэхэд улс орнууд анхаардаг
Олон улсын “Мөнгөний долоо хоног аян”-ыг тохиолдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав. -“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хэр үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн бэ? -Хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хэрэгжүүлдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяныг манай улс 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, энэ долоо хоногт өндөрлүүллээ. Монголын хүүхэд залууст энэ аян хэзээнээсээ танигдаж, …
March, 2023
-
24 March
Экспортыг хэвийн түвшинд хүргэж эдийн засгийн салбаруудад шаардлагатай валютын дутагдлыг арилгана
Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудал Өнгөрсөн онд геополитикийн болон Ковид-19 цар тахлын хосолмол хүндрэл үргэлжлэн дэлхий нийтээр өндөр инфляцтай нүүр тулж, дэлхий дахинаа эдийн засгийн өсөлт 2021 оны түвшнээс даруй 2 дахин саарсан. 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.8 хувьд хүрэхээр байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр 2020 онд …
-
1 March
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар …
February, 2023
-
10 February
Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай
Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа. Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, …
-
10 February
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын …
-
9 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав. Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 …