Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр компанийн төлөөлөл болгож “Мах маркет”, “Мах импекс” компаниудад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар ажиллалаа. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 22,620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар, Эмират улсуудад экспортолсон байна. Экспортын орлого нийт …
Tag Archives: эдийн засаг
November, 2017
-
25 November
Х.Баттулга:Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе. ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн …
-
24 November
11 дүгээр сарын хүүхдийн мөнгө дансанд орж эхэллээ
УИХ-аас бүх хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Ингэснээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн. Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм. Энэ дагуу хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ. Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …
-
17 November
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн …
-
14 November
2018 оны төсөв батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.
-
14 November
Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Улмаар маргаашаас нь буюу баасан гаригаас МонголУлсын 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг …
-
13 November
Хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно. 2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна. Шинэ …
-
9 November
Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1,043,180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм. Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн …
-
9 November
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав. Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын …
-
7 November
Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа. БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ -Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал …
-
3 November
У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэж, хагас жил тутам УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон. Хөтөлбөрийн биелэлтийн явцыг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гарган, УИХ-д …
October, 2017
-
27 October
Төрийн албан хаагчид 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …
-
27 October
Б.Түмэнцэнгэл: Гадаад өр төлбөрүүдээ амжилттай шийдвэрлэсэн нь төгрөгт итгэх итгэлд эерэг нөлөөтэй
Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын бонд босгосон тухай мэдээ цахим орчинд хүчтэй тарж байна. Эдийн засагт энэ нь ямар нөлөөтэй байх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа. 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд бослоо гэдэг мэдээ шуугиан тарьж байна. Энэ бонд эдийн засагт …
-
26 October
Монголын Үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд -Энерги”-ийн IPO-оор эхэлнэ
Монголын анхны хувийн Үнэт цаасны бирж 11 дүгээр сарын нэгнээс арилжаагаа эхлүүлэх гэж байна. Монголын үнэт цаасны бирж компани 2015 онд байгуулагдсанаасаа Үнэт цаасны бирж хувьцааны эргэлтийн харьцааг таван жилийн хугацаанд 50 хувь болгохыг зорьж байна. хойш арилжаа хийгээгүй байсан аж. IPO гаргах хүсэлтэй компаниуд олон байдаг ч олон улсын стандартад нийцсэн засаглалтай компаниуд цөөн байдаг. Энэ нь өнгөрсөн хоёр …
-
26 October
БитКойнтой холбогдуулан Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдэгдэл гаргалаа
Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг. Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг …