Tag Archives: эдийн засаг

July, 2017

  • 27 July

    Хашааны газар нь 400 ам метр бол ипотекийн зээлд хамрагдах боломжтой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү …

  • 26 July

    Улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оныхоос 570.2 тэрбум төгрөгөөр өсчээ

    Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү …

  • 21 July

    Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өргөжүүлэх, цахим талбараар дамжуулан оролцох бэлтгэл ажлыг эхлүүллээ

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна. Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим …

  • 19 July

    “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

    Засгийн газрын хуралдаанаар “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ. “Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна. “Монголын цахилгаан …

  • 18 July

    Түймэр унтраахад сайн дураар ажиллаж буй иргэн бүрт өдрийн 40 мянган төгрөг олгоно

    Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ. Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо.  …

  • 17 July

    Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

    Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил …

  • 7 July

    Хүүхдийн мөнгийг арилжааны 13 банкаар дамжуулан олгож байна

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Монгол Улсын 2017 оны төсөвт 660,0 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161,5 тэрбум төгрөгийг тусгасан. Батлагдсан төсвийн хүрээнд эхний ээлжид хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны 6 дугаар сарыг дуустал олгоод байна. Харин эдийн …

  • 6 July

    Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв

    Өвлөөс хойш илт уруудаж 2350 төгрөгөөс доошлоод байсан ноён долларын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр гэхэд л долларын ханш 2883-2990 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрөөс 2400-ын босго даваад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Монголын бондын үнэлгээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээлсэн. Монголд хамааралтай компаниудын ч хувьцааны ханш уруудаж эхэлснийг хэвлэлүүд …

  • 5 July

    Ойн хөнөөлт шавьж устгалд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай

    Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах тэмцлийн ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцлээ. Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон 13 аймаг 85 сумын 2 сая га талбайд тархалтын судалгаа явуулах, 150 мянган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах тэмцлийн ажил явуулж, 60 хувийн ажлын гүйцэтгэлтэй …

  • 5 July

    “Мах маркет” ХХК 3400 тонн мах, махан бүтээгдэхүүн Иран, БНХАУ, Вьетнам улс руу экспортлоно

    Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц сайн мэдээ цуварсаар байна. Тухайлбал, “Мах маркет” компани энэ жил Исламын Бүгд Найрамдах Иран улс руу  2000 тонн халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах, Бүгд Найрамдах Вьетнам Улсад 200 тонн ямааны зумалсан мах, БНХАУ руу 1200 тонн дулааны аргаар боловсруулж, чанасан үхэр, ямааны мах гаргахаар төлөвлөжээ. Одоогоор 600 гаруй тонн мах гаднын …

  • 5 July

    БНХАУ-д ямааны мах экспортолж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж, олон ажил бодит биелэлээ олж  хэрэгжиж байна. Тодруулбал,  “Мах маркет” ХХК нь техник, технологийн шинэчлэлийг хийж, “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж,  олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн БНХАУ-руу экспортолж эхэллээ. Энэхүү “Экспортын үйлдвэр”-ийн …

  • 5 July

    БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ

    БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн …

June, 2017

  • 29 June

    Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

  • 22 June

    Э.Ганхүү: Наадмын төсвийг өмнөх оныхоос нэмээгүй, бас хасаагүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Жил жилийн наадмын төсөв анхаарал татаж, хэл ам дагуулдаг. Энэ жил төсөв санхүүгийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлж байгаа. Ийм үед батлагдсан Үндэсний баяр наадмын төсөв хэдэн төгрөг вэ? -Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Засгийн газар, Сангийн яамнаас өмнөх оны наадмын зардал төсвөөс нэмэгдүүлэхгүй, …

  • 21 June

    БНХАУ-ын буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд …