Tag Archives: эдийн засаг

May, 2017

  • 26 May

    ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ

    -Эдийн засагт ногоон гэрэл аслаа- УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн. Одоо эдгэрэх ёстой” гэж зориуд онцолж байлаа. Үнэхээр ч 2011 онд хурдаараа дэлхийд тэргүүлж, өсөлт нь 17 хувь хүрч байсан Монголын эдийн засаг АН засагласан дөрөвхөн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Жилдээ л дөрвөн …

  • 25 May

    ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017.05.24-нд хуралдаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээршийдвэрлэлээ. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирлээ. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.   Эх сурвалж:Монголбанк

  • 25 May

    Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт хөрөнгө шаардлагатай

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж …

  • 25 May

    Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа

    Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр …

  • 24 May

    БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эхлээд  Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.  Монгол Улсын Засгийн газар, Бүгд …

  • 23 May

    П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг. Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж  чадлаа. Одоо …

  • 23 May

    Д.Ганбат: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.   -Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт цаашид ямар хамтын ажиллагаа өрнөх вэ? -Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн …

  • 19 May

    Монголбанкны цахим хуудсанд Валют арилжааны цахим талбарын ханшийг зарладаг боллоо

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн. Тус цахим талбарт идэвхтэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийг Монголбанкны цахим хуудасны“Цахим талбарын валютын ханш” хэсэгт байршуулдаг боллоо. Уг ханш нь цахим …

  • 18 May

    З.Нарантуяа: Хөрөнгө оруулалтын банк урт хугацаатай, өртөг бага эх үүсвэр олох боломжийг бүрдүүлнэ

     УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар тодруулахгүй юу. Уг хуулийн төслийг баталснаар эдийн засагт ямар үр ашиг өгнө хэмээн харж байна вэ? -Санхүүгийн зах зээлийг идэвхжүүлж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой. ДНБ-нд эзлэх санхүүгийн зах зээлийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Банк, санхүүгийн …

  • 18 May

    “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн …

  • 17 May

    “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь: Зээлийн хүү (жилийн):     …

  • 16 May

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргалаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах үүргийг хүлээж байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн …

  • 11 May

    Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, …

  • 11 May

    Засгийн газар Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм. Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн …

  • 11 May

    Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа. Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий …