Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хэвийн байгаагийн зэрэгцээ үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурсан. Энэ сарын эхээр “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнээг 80-120 төгрөгөөр бууруулсан. Мөн саяхнаас “Петровис”, “Шунхлай”, …
Tag Archives: эдийн засаг
April, 2016
-
25 April
1072 хувьцааны асуудлаар иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, …
-
22 April
Орон сууцны ипотекийн зээлийн өдрийн мэдээ
Тайлант өдрийн байдлаар, банкууд 4281 иргэний 264.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1096 иргэний 5%-ийн хүүтэй 51.8 тэрбум төгрөгийн, 2387иргэний 8%-ийн хүүтэй 158.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 580 зээлдэгчийн 23.6 …
-
21 April
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм
-
19 April
Тайлангаа гаргаагүй байгаа юм биш биз
Сүүлийн үед манайхаас 2016 оны 1-р улирлын тайлан гарах билүү? Яах билээ? гэж нэлээн олон хүмүүс асууж байгаа болохоор та бүгдэд санхүүгийн болон татварын тайланг ямар хугацааны давтамжтайгаар гаргах талаар мэдээлэл өгөхөөр зорилоо. 2015оны 06 дугаар сарын 19-ний өдөр “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”шинэчлэгдэн батлагдаж 2016.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа билээ. Уг хуулиар санхүүгийн тайлан гаргаж тушаах хугацааг уртасгаж, жижиг …
-
14 April
1072 хувьцаатай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн …
-
13 April
“Бумбат-Алтай” ҮЦК Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөө авлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа …
-
13 April
Захуудаар махны үнэ ханш ийм байна
Жил бүрийн хаврын саруудад махны үнэ нэмэгддэг. Хавар махны үнийн өсөлтийг тогтворжуулж, нөөц бий болгохоор Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан. Харин энэ жилийн хувьд нөөцийн махыг бэлтгэж худалдаанд гаргасангүй. Энэ нь махны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна гэж ард иргэд үзэж байна. Махны үнэ томоохон худалдааны захууд дээр ямар байгааг хүснэгтээс хараарай. Төрөл Хүчит …
-
13 April
Хувьцаа, нэг сая төгрөгт авах боломжтой
Хэрэв иргэн та хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвийн вэб сайт”-руу ороод регистрийн дугаараа крилл үсгээр бичээд шалгах боломжтой. Хувьцаа эзэмшиж байвал үнэт цаасны компанид хандаж дансаа нээж идэвхижүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголд Үнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагааг явуулж байгаагаас 20 нь найдвартай компани гэгддэг байна. Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын …
-
12 April
Энэтхэгээс авах зээл 20 жилийн хугацаатай байна
Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм. БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс …
-
11 April
15 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Төрийн банкинд 5604 малчин 19 тэрбум 692.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс Төрийн банк энэ сарын 8-ны өдрийн эцсийн байдлаар 4467 малчинд 15 тэрбум 894.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ. Эх сурвалж: Shuud.mn
-
11 April
Инфляци өнгөрсөн сард 1.7 хувьтай гарчээ
Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 2016 оны эхнээс тооцсон инфляци өнгөрсөн гуравдугаар сард 1.7 хувьтай гарсан гэж урьдчилсан байдлаар мэдээллээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад инфляцийн хурд нь буурчээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан сарын инфляци гуравдугаар сард 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Хөдөө орон нутгаас долоон аймгийн хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа аж. Ялангуяа Баян-Өлгий …
-
11 April
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ. Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв? -Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр …
-
11 April
Төсөв 615 тэрбумаар тасарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 …
-
6 April
Банк зээлтэй иргэдийг “дарамталж” байхаар хүүгээ нэмж төлүүлж алдагдалгүй ажиллах “логик” гаргамаар юм
Хөдөлмөрийн насны идэвхитэй иргэдийн 94,2 хувь нь ямар нэгэн хэмжээний өртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол гудамжаар алхаж байгаа 10 хүн тутмын ес нь өртэй гэсэн үг. Банкны зээл, лизинг төлөх гэж ажил хийж байгаа мэт санагдаж, сандралдаж байна. Улс орон угаас өртэй хойно гэх иргэд ч олширч банкны “үхмэл” хөрөнгө болгон орон сууцаа хураалгаж “хэнэггүйтнэ”. Зээлдэгчид банкийг тэжээж …