Tag Archives: эдийн засаг

April, 2015

  • 17 April

    Олон улсын нисэх буудлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

    Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх нэмэлт зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг төлөөлөн уг байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мицүми нар гарын үсэг зурж байна. Монгол Улсын Засгийн …

  • 16 April

    Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье

    Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь …

  • 15 April

    Үнэ чөлөөлж, үнээр дарамтлах уу?

    Эдийн засгийн хямралыг макро төвшин буюу сайд дарга, захирлын хүрээн дэх ойлголт болгож ирлээ. Арга ч үгүй биз. Том тоогоор тоглодог хүмүүс их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тиймээс хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэж буйг тоочих болов. Харин сарын цалингаараа амьдардаг Батаа, Цэцгээгийн хувьд энэ хямрал гол хэрэглээгээр яригдах хоолойд тулсан асуудал. Харин үүнийг илэрхийлдэг математикийн аргачлал нь инфляци. …

  • 15 April

    Экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргалаа

    Тус төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын 2013 оны 127 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн батлахаар тогтов. Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж …

  • 14 April

    Эрчим хүчний шимэгч хорхойнд идүүлсэн мөнгө

    Ихэнх айл өрх гэртээ кофе чанагч, ус буцалгагч, телевизор, угаалгын машин, интернетийн модем, утасны цэнэглэгч, хөгжим тоглуулагч болон гэрэлтэй олон залгуур зэргийг бүрэн унтраалгүйгээр орхидог. Эдгээр нь хэрэглэгдээгүй үедээ эрчим хүчнийг хороосоор байдаг. Үүнээс харахад айл өрхийн цахилгаан эрчим хүчний 10-20%-ийг шимэгч хорхойнууд шимж дэмий зардлыг үүсгэдэг байна. Бяцхан тооцоолол хийе. Гар утасны цэнэглэгч тогонд сул залгаатай байхдаа 0.5 watt …

  • 10 April

    Махны үнэ 200-400 төгрөгөөр өсчээ

    2015 оны 4-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7560 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8335 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.0 хувиар буюу 400 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 195 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 …

  • 8 April

    МУ-ын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 63,7 хувьтай хэрэгжжээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулж буй тухайгаа …

  • 6 April

    Улсын хэмжээнд 38411 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ

    2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн нийт 175 албан тушаалтны хувийн ашиг …

  • 3 April

    СЗХ зохицуулалтын үйлчилгээний зарим хөлсийг шинэчилжээ

    Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн хөгжлийг дэмжих, оролцогчдын үйл ажиллагааны төрөл, санхүүгийн чадавхид нийцүүлэх зарчмын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож зарим асуудлуудыг нэг мөр шийдвэрлэлээ. Тухайлбал, нийт хөрөнгийн дүн нь 300 сая төгрөгөөс доош бөгөөд Үндэсний холбооны гишүүн ХЗХ-ны төлөх хөлсийг бүрэн чөлөөлж, үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага /МХБ, ҮЦТТТХТөв/ болон мэргэжлийн …

  • 1 April

    Эдийн засгийн чуулган эхэллээ

    Монголын эдийн засгийн чуулган-2015 “Итгэлцэл” нэрийн дор Төрийн ордны Их танхимд эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  чуулганыг нээж үг хэллээ. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид  энэ жилийн чуулганы гол уриаг зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй. Итгэлцэл бий болгох нь өнөөдөр юу юунаас илүү чухал болоод байна.  Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл …

March, 2015

  • 31 March

    Оюу Толгой Монголыг Арбитрын шүүхэд өгнө

    Америкийн Reuters агентлагийн 3-р сарын 31- нд тараасан мэдээгээр бол Монгол улс болон Рио Тинто 2-ын Оюу Толгой төслийг  зогсооход хүргэсэн  татварын маргаанд ахиц гарч зөвшилцөлд хүрч эхэлсэн байна. Энэ  тухай тэнд ажилладаг засгийн газрын үйл ажиллагааг сайн мэдэх эх сурвалжаас мэдээлснийг дурджээ.  “ Татварын эргэн тойронд гарсан асуудлууд болон бусад  үл ойлголцол бүрэн шийдэгдсэн” гэж Рейтерт засгийн газрын ажилтан …

  • 31 March

    Эрчим хүчний салбарт санхүүгийн шалгалт хийнэ

    “Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг, үнэ тариф бодит өртгөөсөө доогуур байгаагаас болж алдагдал хүлээж байна” гэж үйлдвэрлэгчид гомдол гаргадаг, харин хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний салбарт үр дүнгүй хөрөнгө оруулалт хийдэг хэмээн бухимддаг. Тэгвэл Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шинжилгээ хийхээр болжээ. Энэ дагуу Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах …

  • 30 March

    Н.Баттулга: EAGLE бол Монгол брэнд

    Саннилайф ХХК-ийн захирал Н.Баттулгатай хэсэг хором ярилцлаа. -Сайн байна уу, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. -Баярлалаа. Танай уншигчдын энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна. -Юуны өмнө та компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач? -Манай Саннилайф ХХК байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн автомашины хар хайрцагны худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж ирсэн. Өөрөөр хэлбэл Монголд энэ чиглэлээр дагнан ажилладаг, …

  • 29 March

    АТМ-аас бэлэн мөнгө авах шимтгэл буурчээ

    Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг энэ сарын 25-нд шинэчлэн баталжээ. Тодруулбал,  АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгон бууруулсан байна. Мөн банк хоорондын их дүнтэй гүйлгээний хураамж 300 төгрөг, бага дүнтэй гүйлгээний хураамж 180 төгрөг болжээ. эх сурвалж: uls.mn

  • 26 March

    Reuters Монголын тухай

    Монгол улс дараагийн гурван жилд бүх хүчээ дайчлан өрөө төлөх бөгөөд хэрвээ ингэж чадахгүй бол эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орно гэж  судлаачид болон хөрөнгө оруулагчид үзэж байна. Алт, зэс, нүүрсний асар их нөөцтэй ч гэсэн дэлхийн зах зээлийн үнэ буурснаас шалтгаалан Монголын эдийн засагт бас нөлөөлсөн. 2014 онд эдийн засгийн өсөлт нь 7,8% байсан нь бүс нутагтаа өндөр …