Tag Archives: Энтертаймент

November, 2017

  • 30 November

    Өндөр үнэтэй итгэмээргүй зүйлс

    Мөнгө гэдэг амьдралын хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг юм. Мөнгө хэмээх энэхүү үнэмлэхүй зүйлээр үнэнч сэтгэлийг худалдаж авч болохгүй ч, төрөл бүрийн зүйлийг худалдан авч болно. Үүний жишээ болсон өндөр үнэтэй гэхэд итгэмээргүй зүйлсийг харъя. 1,558,335 ам долларын үнэтэй 00-ын цаас 70,000,000 ам долларын үнэтэй бөгж 13,400 ам долларын үнэтэй харандаа 3,800,000 ам долларын үнэтэй цүнх 200 ам долларын үнэтэй 00-ын суултуур 99 ам долларын …

  • 30 November

    Японы алдарт жүжигчин, дуучин Мацу Такакогийн түүх

    Японы алдарт жүжигчин, дуучин Мацу Такако 1977 оны 6 сарын 10-ны Токио хотноо мэндэлжээ. Түүнийг  “Дурлах нас” киноны Рико бүсгүйн дүрээр нь манай үзэгчид сайн мэддэг билээ. “Дурлах нас” кино UBS телевизээр гарч, монголчуудын сонирхлыг татаж, киноны дуу нь хит болж байсан. Гол дүрийн залууд Кимура Такуяа, эмэгтэйд нь Мацу Такако тоглосон. Тус кино 1997 онд дэлгэцнээ гарч, Азийн үзэгчдийг …

  • 30 November

    Х.Баасансүрэн: Савлуур шиг амьдралд луужин шиг бай

    1.Утсан хүүхэлдэй Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? …

  • 29 November

    Бяцхан үрсийн хөгжилтэй дэггүйтлүүд /фото/

    Хэрвээ танайд жаахан хүүхэд байдаг бол чимээ шуугиангүй байх ямар уйтгартай болохыг сайн мэдэж байгаа байх. Бяцхан үрс үргэлж л хөгжилтэй зүйл ярьж, дэггүй үйлдлүүд хийдэг. Тэгвэл доорх зургуудад хүүхдүүд хэрхэн дэггүйтсэн байгааг сонирхъё. Аав гэрийн хаа нэгтэй эрдэнэ нуусан байгаа гэж хэлсэн. Манай найзын гурван настай охин хөргөгчин дээр байгаа чихрийг идэхийг үнэхээр хүсчээ. Бүгдийг нь идэж болохгүй гэж …

  • 29 November

    Гадаад хүнтэй ханилсан Монгол эрчүүд /фото/

    Дэлхийн хүмүүс үндэс угсаа, соёл, ёс заншил болоод хэл, хил зэргээр зааглагдаж байдаг. Харин бид бүгд л ижилхэн хүн учир заавал бусдаас зааглагдаж амьдрах хэрэггүй мэт… Зарим хүн энэхүү заагаас давж, тив  алгасан дурлалцах нь бий.  

  • 28 November

    Рианнагийн хамгийн загварлаг 10 хувцаслалт

    Загварлаг хувцасладгаараа олны харааг байнга булаадаг дуучин Рианна 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадост төрсөн. Энэ нь Хойд Атлантын далайн баруун хэсэг, Карибын тэнгисээс зүүн хойно оршдог арал улс. Тэрээр энтертайнмент салбарт “Umbrella” дуугаараа хүч түрэн орж ирснээс хойш уг салбарт гаргах амжилтууд нь үргэлжилсээр байгаа.. Саяхан Арабын “Vogue” сэтгүүлийнхэн хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дугаарынхаа “Covergirl”-оор дуучин Рианнаг ажиллахыг урьсан юм. “Vogue” …

  • 28 November

    Ханхүү Харри, Меган Маркль нар сүй тавьжээ

    Английн ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркль нар сүй тавьснаа өнгөрсөн даваа гаригт зарлажээ. Тэд Кэнсингтоны ордноос гарч ирэхдээ сүй тавьсан болохоо хэлсэн ба ханхүү Харри “Би түүнийг анх харсан өдрөө амьдралын минь хань байх ёстойг ойлгосон” гэсэн байна. Сурвалжлагчид түүнээс Меганд гэрлэх санал тавьсан агшнаасаа хуваалцаач гэхэд “Тэр үед сэтгэл их хөдөлсөн” хэмээсэн юм. Зурагчид энэ үед тэдний …

  • 28 November

    Өвлийн талаарх ХӨГЖИЛТЭЙ постууд

    – Харж явдаг залуу дээрээ халтираад уначмаар орой вэ #гэнэ -Халтираад Hotel, гулгаад Night орчоод байна л #гэнэ -Хүний мөсгүй гарууд гадаа жаахан зогсчихвол мөстэй болохоор байна#гэнэ – Seoul ниссэн хүн нь оччихсон байхад гаргаж өгсөн хүн нь түгжрээд хариагүй байна #гэнэ ? -Түгжрээд зогсож байгаа машиныг ачаад байна #гэнэ ?? -Автобусанд түгжрээд зарим хүмүүс амьдралын найзууд болтлоо танилцаад за маргааш …

  • 27 November

    Меланиа Трампт хамгийн их зохисон 10 хувцаслалт

    Олон тэргүүн хатагтай хувцасны сонголтоороо шүүмжлүүлж байсан удаатай. Харин Меланиа Трампын хувьд чамин тансаг биш атлаа бусдын нүдийг булаахаар хувцаслаж чаддаг нэгэн. Энгийн хэрнээ цаанаа эрхэмсэг, өнгөний сонголт сайтай хувцасладаг нь олон хүнд таалагддаг юм. 1,380 ам долларын үнэтэй улаан цамц, Dolce&Gabbana шил 1,395 ам долларын үнэтэй солонгон өнгийн гутал 2,950 ам долларын үнэтэй даашинз, (НҮБ-ын чуулга уулзалт) 9,990 ам долларын үнэтэй …

  • 26 November

    Монголын сүүлчийн хатан Ц.Дондогдуламын түүх

    Тэртээх 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд Дондогдуламыг мэндэлж байхад халхын шашны тэргүүн Богд  Жавзандамба хутагтын наймдугаар дүрд тодорсон  таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх нутагт залагдан ирж байжээ. Дондогдулам хатныг бага насанд нь Дунгаа хэмээн дууддаг байсан аж. Дондогдулам гэдэг нь түүний шашны нэр юмсанж. Өсөж томроод Амарбаясгалант хийдэд очсон бөгөөд тэнд наймдугаар Богдтой анх …

  • 26 November

    Иванка Трампын хооллолт

    Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим компанит ажлынх нь ард байсан хүн бол түүний том охин Иванка Трамп юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр их үүрэг гүйцэтгэсэн. 1981 онд төрсөн Иванка гэр бүлийнхнээсээ хамгийн мэдрэмжтэй нь гэгддэг. Түүнийг эцгийнхээ нөлөөгөөр бус өөрийнхөө чармайлтаар амжилтанд хүрсэн гэдэг. Тэрээр өөрийн нэрийн гоёл чимэглэл, хувцас, гуталны брендийг гарган, бизнесээ амжилттай өргөжүүлж …

  • 26 November

    Гаднынхан гацуур модоо тэжээвэр амьтдаасаа хэрхэн хамгаалдаг вэ? /фото/

    Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн аав, салют, оргилуун дарс, бялуу, алим, мандарин болон гацуур модгүйгээр төсөөлөх аргагүй. Гацуур мод хараад хүүхдүүд гэлтгүй томчуудын ч гэсэн сэтгэл нь сэргэдэг билээ. Гадны орныхны хувьд гэртээ гэрийн тэжээвэр амьтантай байх нь нийтлэг үзэгдэл. Гэр доторх хамгийн дүрсгүй нь мэдээж гэрийн тэжээвэр амьтан байх нь гарцаагүй. Тэгвэл гаднынхан гацуур модоо амьтдаасаа хамгаалах ямар арга …

  • 25 November

    Беларусийн 70 настай бялдаржуулах спортын тамирчин Виктор Фросинский

    Беларусийн бялдаржуулах спортын тамирчин Виктор Фросинский өдгөө 70 настай. Тэрээр өдөр бүр гэрийнхээ гадаа өглөө, орой дасгал хийдэг нь түүнийг 15 насаар залуу харагдуулж байна. Усан онгоцны үйлдвэрт ажилладаг байсан тэрээр одоо тэтгэвэрт гарсан. 1971 оноос бялдаржуулах спорт сонирхож эхэлсэн. Дасгал сургуулилт хийхэд хэрэглэдэг спортын ихэнх хэрэгслээ өвчтэй охиныхоо эмчилгээнд зориулж зарсан байна. Тэрээр “Хүн бүхэн л надад цаг зав байхгүй …

  • 25 November

    Зимбабве улсын экс Ерөнхийлөгч Роберт Мугабегийн хүүхдүүдийн тансаглал /фото/

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн хамгийн ядуу оронд ордог бол Зимбабве улс хоёрдугаарт ордог. Зимбабвегийн 16 сая хүний 93 хувь нь ядуурлын түвшингөөс доогуур амьдарч, 2/3 нь талх авахын тулд очерлож зогсдог. Тэгвэл Зимбабвегийн экс ерөнхийлөгч Роберт Мугабегийн дөрвөн хүүхэд болон ойр тойрныхон нь хэрхэн тансаглаж амьдардаг нь олонд ил болсон байна. Эцэг нь суудлаа өгснөөр тэдний амьдралын хэв …

  • 24 November

    Humans of Moscow: Одоо би юунаас ч айхгүй байна

    Дэлхий дээр 7.6 тэрбум хүн амьдарч байна. Орон бүр өөр өөрийн гэсэн онцлог, амьдралын хэв маягтай. Тэгвэл дэлхий дээрх эгэл хүмүүстэй уулзаж тэдэнтэй ярилцдаг хүмүүс байдаг. Humans of Moscow “Би саяхан Гималайгаас ирсэн. Манай дугуйтай аяллын баг Касолаас Ладак хүртэл явсан юм. Бид далайн төвшнөөс 4800 метрийн өндөрт гарсан. Одоо би юунаас ч айхгүй байна.” Humans of Tokyo 125 жилийн …