“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Женев хотноо болсон хүний эрхийн кино наадам болох “FIFDH”-с хошой шагнал хүртлээ. “FIFDH” кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон нь анхны тохиолдол боллоо. “Алтан судал” …
Tag Archives: Энтертаймент
March, 2021
January, 2021
-
15 January
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд С. Чингүүн оролцоно
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болох аж. Энэхүү ёслолд Америкийн 74 сая хүүхдийг төлөөлж монгол хүү илтгэл тавихаар сонгогдсон байна. Энэ бол АНУ-ын Nickelodeon сувгийн “All That” шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн юм. Уг үйл ажиллагааг ирэх Ням гарагт 15.00 цагаас National Children’s Inauguration event болон You …
May, 2020
-
25 May
“Playtime” наадам бүтэн жилээр хойшиллоо
“Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор тов зарлаж, тасалбараа цахимаар борлуулсан. Тэгвэл уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Дэлхий даяар “Covid-19”-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг …
October, 2019
-
17 October
“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино тодорлоо
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэгвэл тус наадмын Монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.10.16/ Тэнгис кино театр болж шилдгүүдээ тодрууллаа. 2019 оны УБОУКН-ын Монгол киноны хөтөлбөрт найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, …
-
7 October
Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон
“МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. –“МАМ” уран сайхны киноны ярилцлагаа эхэлье -“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music” студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа олзны япон цэргүүдийг …
August, 2019
-
29 August
Б.Аззаяа: Эрүүл хоолыг жигнэсэн ногоо, гурвалжин будаагаар хязгаарлах хэрэггүй
Өдөр бүр 45 мянган хүнд эрүүл зөв амьдралын тухай зөвлөгөө, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор урилаа. Энэ бүсгүйг Бодьхүүгийн Аззаяа гэдэг. Тэрбээр хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжилтэй. Харин 45 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Бодьхүүгийн Аззаяаг ирэх есдүгээр сард “Зөв …
April, 2019
-
29 April
А.Баярцэцэг: “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч …
-
10 April
А.Баярцэцэг:Жижиг санаа эерэг байх тусмаа цэцэг шиг дэлбээлдэг
“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын төслийн удирдагч, “Хануй Филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. – “Хануй филм” Төрийн бус байгууллагаас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион …
March, 2019
-
5 March
“Single ladies-4” киноны зохиол бичигдэж эхэллээ
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” кино компанийн уран бүтээл болох “Single ladies”романтик инээдмийн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Харин ирэх оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийх …
-
4 March
Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүний зовлон тээсэн мэдрэмжийг гаргах хамгийн том даалгавар байсан
“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны кино /2019.03.01/ нээлтээ хийлээ. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэн кинонд Манж амбаныг өөртөө дурлуулсан Нарангуа хатны …
January, 2019
-
28 January
“3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ
Боловсрол телевизийн “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …
December, 2018
-
12 December
2018 оны шилдэг уран бүтээлч, ”Мөнгөн мод” цомын эзнийг шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 12 сарын 24-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, …
-
10 December
Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ээр шалгарлаа
“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв. Харин дэд миссээр Тайландын …
October, 2018
-
30 October
Ц.Амарболд Олон Улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн уралдаанд түрүүллээ
БНХАУ-д зохиогдсон Олон Улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition-2018” уралдаанд цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдаанд гуравдугаар байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучин, Хөдөлмөрийн баатар, мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр …
-
11 October
Монголын гүнж миссүүд илтгэл тавина
Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын гүнж миссүүд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэн “Охидын орон зайг хүндэлье” уриан дор нэгдэн илтгэл тавихаар болжээ. Миссүүдийн илтгэлийн зорилго нь хөвгүүд, охидыг хүндэлж сурах нь ирээдүйд эмэгтэйчүүдийг хүндэлдэг эрэгтэйчүүдийг бий болгоход зорьж байгаа аж. Гүнж миссүүд 5-17 насны дэлхийн хүүхдийн мисс, моделийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл