Tag Archives: энтертайнмент

July, 2020

  • 8 July

    Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон …

  • 6 July

    Жүжигчин О. Тэмүүжин “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Тэгвэл “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 10 дахь дугаар өчигдөр /2020.07.05/ 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Финалын шатны 10 дахь дугаарт …

June, 2020

  • 29 June

    Жүжигчин Г.Алтаншагай “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр/2020.06.28/ “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 9 дахь дугаар 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл боллоо. Финалын шатны 9 дахь дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн …

  • 25 June

    “The Hu” хамтлагийн “Нэг сэтгэл, нэг итгэлээр” хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

    “The Hu” хамтлаг цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөх хандивын тоглолтыг энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч түр хойшлуулаад байсан билээ. Тэгвэл УОК-т хандив өргөх тоглолтыг энэ сарын 28-нд “White Rock Center”-т зохион байгуулахаар болжээ. “COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, …

  • 19 June

    Б.Энхжаргал: “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нь жүжиглэх чадвар шалгах зорилгогүй

    Боловсрол телевизийн уран бүтээлчид “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Олны танил хүмүүсийг хүндхэн агаад хөгжилтэй нөхцөлд оруулдаг тус контентын ерөнхий продюсер Б.Энхжаргалтай шоуны тухай дэлгэрэнгүй ярилцлаа. -“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн үндсэн дүрэм нь үзэгчдийг гайхшируулсан. Тиймээс нэвтрүүлгийн дүрмийн талаарх танилцуулгаар яриагаа эхэлье? -“Бурхны авралаар, чи ирлээ!” нэвтрүүлэг нь бэлдээгүй хошигнол төрөлд багтдаг. …

  • 15 June

    “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD ” телевиз хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас Б.Оюу, С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Х.Ядам, Д.Уламбаярын багаас Э.Дашням нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2020.06.14/өчигдөр болж …

  • 11 June

    “The Hu” хамтлагийн онлайн тоглолтыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэхээр болжээ

    Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр онлайн тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т зургадугаар сарын 23-ны мягмар гарагт хийхээр болсон байна. “COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, …

  • 10 June

    С.Гантогоо:Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой

    “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. -Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье? – Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн …

  • 4 June

    “Алтан Өргөө”кино наадмын шилдэг бүтээлүүдийг Скаймедиа, SkyGO-ийн видео сангаас үнэгүй үзэх боломжтой

    Монголын Кино Институтаас найм дахь жилдээ зохион явуулж буй “Алтан Өргөө”Олон Улсын Кино наадам (GGIFF) 6-р сарын 4-нөөс 7-ны хооронд зөвхөн СКАЙмедиа, SkyGO-ийн видео сангаар онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүрч байна. Алтан хальс нэрээр олонд танигдсан уг кино наадмын олон улсын уралдаант хэсэгт энэ жил 70 улсын 558 бүтээл өрсөлдсөн бөгөөд шилдэг 30 бүтээл, Монгол уралдаант хэсэгт 14 бүтээл шалгаруулан үзэгчдэдээ …

May, 2020

  • 30 May

    “Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно

    Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан билээ. Тус хамтлаг онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв …

  • 25 May

    ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕД САЛАЛТЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

    Үерхэж байсан хүнээсээ сална гэдэг хөгийн мэдрэмж. Салалт чамайг өвтгөж, зовоож, бүр хажууд чинь байдаг сайхан зүйлсийг муухай мэт санагдуулах нь бий. Дэлхий цар тахалд өртөөгүй байхад ч салалттай учраа олно гэдэг хүндхэн асуудал. Гэвч одоо гадуур гарч зугаацах, шинээр найз нөхөдтэй болох, хуучин найзуудтайгаа дахиж уулзах гэх мэт сэтгэлээ сэргээх зүйлс бүх юм хөл хорионд орсон цагт хүндрэлтэй л …

  • 22 May

    Аврага солирыг Лаос улсын өмнөд хэсэгт унасан гэж таамаглаж байна

    790 000 гаруй жилийн өмнө Дэлхий дээр буусан солирыг яг аль бүс нутагт унасан нь саяхныг хүртэл нууцлаг байсан юм. Тэгвэл 1.2 миль буюу 2 километрийн өргөнтэй энэхүү солирыг унасан газрыг магадлан тогтоосон судалгаа гарчээ. Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаагаар аварга солир өнөөгийн Лаос улсын Боловен гэх тэгш өндөрлөг газарт унасан гэж таамаглаж байна. Тус солир унах үед бий болсон тогоо Боловен өндөрлөг …

  • 22 May

    Дуучин С. Гантогоо “Бэрүүд” олон ангит кинонд тогложээ

    “UBS” телевизийн бүтээл “Бэрүүд” олон ангит кино тавдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт 22:00 цагаас “UBS” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Бэрүүд” олон ангит кинонд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л. Дэмидбаатар, МУСТА, жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Баярхүү, Н.Мөнхсоёл, О.Амгаланбаатар, Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул, З.Номундарь, М.Тогтохжаргал, мисс Т. Батцэцэг, дуучин С. Гантогоо нарын уран бүтээлчид тогложээ. Дуучин С. Гантогоогийн …

  • 22 May

    “Гэгээн Муза” наадмыг хойшлуулжээ

    “Гэгээн Муза” 15 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд буй ковид-19 халдварын улмаас наадмыг  есдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ.  Хоёр жилд тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг “Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, …

  • 21 May

    Ихэнх эмэгтэйчүүд бороотой болзоог мөрөөддөг

    Автобусны арын суудалд хүнгүй, бас сэрүүхэн. Цонхны цаана бороо орж, наана нь би гуниглангуй ширтэнэ. Өнөөдөр хайртай хүн маань надад үгүй гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод байрных нь гадаанаас юуг ч юм санаашрангуй бодож өнөөхөө ч ойлгохгүй буцаж алхахдаа замд таарсан нэгэн автобусанд суучихсан юм. Одоо хаашаа явж байгааг нь кондуктор, хамгийн урд талийн эгнээнд суух бүсгүй хоёр л мэдэж …