Өмнөд Солонгосын алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ын тухай баримтат кино ирэх сард Өмнөд Солонгосын “CGV” сүлжээ кино театруудаар гарч эхлэхээр болжээ. “Burn the stage” нэртэй уг кино нь тус хамтлагийн “2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour” аялан тоглолтын тухай өгүүлэх гэнэ. Уран бүтээлчид дэлхийн 19 хотод тоглолтоо хэрхэн амжилттай хийж байгаа, тоглолтын ард ямар их хичээл зүтгэл, …
Tag Archives: энтертайнмент
October, 2018
-
11 October
Жүжигчин Т. Бархүүгийн охин Б. Сүндари жүжигчин болно
“Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари фэйсбүүк хуудсанд алдартай нэгэн билээ.Авьяаслаг, өхөөрдөм охин Б. Сүндаригийн бичлэг фэйсбүүк хуудсанд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтийн дунд байдаг.Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ. Тэрээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцжээ. …
-
10 October
“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно
Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 12,13,14-нд тоглогдох гэж байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад …
-
9 October
Загварлаг хатагтай Ө.Содгэрэлийн сонирхолтой гутлын сонголтууд
Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг нэгэн бол Ө.Содгэрэл. Загварынхан дундаа чамгүй өндөр боловсролтойд тооцогддог тэрбээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг, хаана ч энгийн загварлаг харагдахаа мартдаггүй нэгэн. Загварын тал дээр маркетинг, менежмент хийхдээ тун ч гаргууд Ө.Содгэрэл гутлын хорхойтон ажээ. Өөрийнхөө овог нэрийг гутландаа мөнхлөн багагүй шүүмжлэлд өртөж байсан удаатай ч энэ жилийн трэндээс ч мөн хоцорсонгүй. Ингээд түүний гутлын …
-
8 October
“Mongolia’s next top model” шоуны шилдэг 16 оролцогч
Загварын ертөнцөд нэр хүндтэй “Next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын эхний дугаар энэ сарын 6-наас эхлэн үзэгчдэд хүрч эхэллээ. “Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн анхны дугаарт нийт 22 оролцогч шилдэг 16 оролцогчийн төлөө өрсөлдсөн юм. Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт нийт 400 гаруй охид бүсгүйчүүд …
-
5 October
Дуурийн гоцлооч Б.Батжаргал БНСУ-д суралцана
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал БНСУ-д суралцахаар болсон байна. Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ. УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хэлэхдээ “Дуурийн театрт ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сайхан дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. БНСУ-д дуучны мэргэжлээрээ суралцахаар болсон бөгөөд сайн суралцаад эх орон, аав, ээжийнхээ нэрийг өндөрт гаргахаа хичээх …
-
5 October
“Miss Asia Pacific International- 2018” тэмцээнд Н.Мишээлт гуравдугаар байранд шалгарлаа
“Ази, Номхон далайн олон улсын мисс-2018” /Miss Asia Pacific International 2018/тэмцээний шалгаруулалт өчигдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Н.Мишээлт гуравдугаар байранд шалгарлаа Miss Asia Pacific International 2018-ний титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртлээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус …
-
3 October
Топ модель Э.Одгэрэл “Mongolia’s next top model” шоуны шүүгчээр ажиллана
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар аравдугаар сарын 6-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарын шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд …
-
2 October
Скандинавын орнуудын бялуу урлаачдын тэмцээнд Монгол эмэгтэй түрүүллээ
“Scandinavian cake show 2018” тэмцээнд бялуу урлаач н.Мөнхжаргал анх удаа оролцон нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр хуримын бялууны төрөлд оролцон үзэгчдээс хамгийн их саналыг авсан байна. “Scandinavian cake show 2018” тэмцээн нь Швед улсад 13 дахь удаагаа есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм. н.Мөнхжаргал нь 2016 онд Швед улсад талх нарийн боов болон торт урлаачийн мэргэжил эзэмшиж, одоо уг улсад …
-
1 October
“Академи авардс-2018”: Жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорлоо
Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Хоёр амь” киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ хүртлээ. Тэрбээр “Энэ кинонд хамтарч ажилласан “Монгол Контент” ХХК болон “Хамба фильм”-ийн хамт олондоо баярлалаа. …
September, 2018
-
29 September
Жүжигчин Ц.Алдармаа шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорлоо
Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи Авардс” өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ үеэр “Фантастик” продакшны хамт олон “Байтаг Богд” киногоороо долоон шагнал хүртэж “Academy awards-2018”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг бүтээл”-ийн эзэд болсон юм. Тэгвэл жүжигчин Ц.Алдармаа “Байтаг Богд” киноны тагнуулч эмэгтэйн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон. Түүний хувьд орон нутагт аялан тоглолттой байгаа тул “Фантастик” продакшны …
-
29 September
”Mongolian Academy awards”-ын шилдгээр Байтаг Богд кино шалгарлаа
Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. “Mongolian Academy awards-2018” наадмаас МУГЖ О. Бат-Өлзийгийн зохиол, түүний хүү Б.Тамир нарын хамтын бүтээл “Байтаг Богд” уран сайхны кино шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Тус киноны найруулагч Б.Тамир”Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа “Би гэж байхгүй. Бид гэж …
-
29 September
“Академи авардс-2018” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ц. Мичидмаа хүртлээ
Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи авардс-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр 9 настай Ц.Мичидмаа охин хүртлээ. Тэрбээр “Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш …
-
25 September
Монгол бүсгүй Apple компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ. Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна.Багадаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг охины бодол өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ. “Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний …
-
22 September
“Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө
“Боловсрол суваг” телевиз АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ. Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл