Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

May, 2018

  • 19 May

    Дасгал хийхийн өмнө юу идэх вэ?

    Дасгал хийхээсээ өмнө зөв хүнсээр өөрийгөө цэнэглэж чадвал дээд зэргийн үр дүнд хүрч болно. Та өглөө дасгал хийх дуртай хэрнээ дасгалдаа гарахаасаа өмнө өглөөний хоол идэх дургүй юу? Орой гүйхийн өмнө бэлтгэл болгож үдээс хойш хөнгөн хооллохоо мартдаг уу? Дасгал хийж, үр дүн гаргах гол түлхүүрийн нэг нь цагаа олж, зөв хоол хүнс идэх явдал юм. Дасгал хийхийн өмнө яагаад …

  • 17 May

    Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж

    Ирэх бямба гарагт нийслэлд “Улаанбаатар марафон-2018” бүх нийтийн марафон болно. Бүтэн марафон 42190м, хагас марафон 21095м зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг. Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол …

  • 15 May

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Сармистай сүүгээр ханиад дарах арга:Нэг аяга буцалсан сүүнд зөгийн бал, 3-5 хумс жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орвол ханиалгыг маш сайн дардаг. Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Үхрийн нүдний нэг хоолны халбага хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж дөрвөн цаг дарж хандална. Хандалсан шүүсийг өдөрт4-5 удаа 125 мл-аар ууна. Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга: Хоёр ширхэг …

  • 15 May

    Хавдраа эмчлүүлэх үү, Харвардад сурах уу?

    Хүний дотор баясгалантай болбол юутай сайхан Хүний дотор зовлонгүй болбол юутай сайхан… Сайхан гэгч өвчингүйг хэлнэ Саруул гэгч нартайг хэлнэ хэмээн нэрт яруу найрагч маань нэгэнтээ шүлэглэж Монгол улсын үндсэн хуульд эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Ид шидээр биш эгэл бус золоор хүний ертөнцийг онож төрсөн …

  • 14 May

    Нас дагасан таргалалтаас зайлсхийх Долоон зөвлөмж

    Таргалалт – тойрч биш, дайрч гарах зүйл гэж үү? Нас ахихын хэрээр жин нэмэх хүн олон байдаг ч энэ нь зайлшгүй туулах ёстой зүйл биш юм. Нас нэмэхийн хэрээр хүмүүс яагаад жин нэмдэг тухай, үүнийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох тухай ярилцъя. “Насаа дагаад бүгд л жаахан жин нэмдэг шүү дээ!” гэж маш олон өвчтөн надад хэлж байсан. Тэдний хувьд …

  • 11 May

    Савны хийг гэрийн нөхцөлд дасгал хийснээр арилгаж болгоно

    Өндгөвчний үрэвсэл, кесар хагалгаа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах зэргээс үүдэн алхах, сууж босох, бэлгийн харилцаанд орох үед үтрээнээс тань унгаж байгаа мэт хий гарахыг “савны хий” гэдэг. Хүнд өвчин биш ч, хайхрахгүй орхивол бусад эрхтэнд нөлөөлж бөөрний хий, зүрхний хий гэх мэт хүндрэлүүдийг үүсгэдэг байна. – Яагаад савны хий үүсдэг вэ? Төрсний дараах хий: Төрсний дараа савыг агшаах, …

  • 11 May

    Хийжүүлсэн ундаа уухаа хэзээ болих вэ?

    «КОКА-КОЛА» НЬ  90% ХИЙЖҮҮЛСЭН УСНААС ТОГТОХ БА МӨН ШИНГЭРҮҮЛСЭН САХАР, ФОСФОРЫН ХҮЧИЛ БА КОФЕИНООС БҮРДЭНЭ. ХАРИН 1 ОРЧИМ ХУВИЙГ НЬ “МЕРХАНДИЗ-7” ХЭМЭЭХ НУУЦЛАГ БОДИС ЭЗЭЛДЭГ ГЭЖ ҮЗДЭГ.  ТҮҮНД АГУУЛАГДАЖ БУЙ БОДИСУУД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ. 1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд …

  • 9 May

    Та юунаас болж ядаргаанд ордог вэ?

    Америкийн нэгдсэн улсын Хофингтоны шуудан сонинд ядрах шалтгааныг тайлбарлан бичжээ. Судлаачид ядрахыг д дараах таван зүйлээс шалтгаалдаг болохыг тогтоожээ. Үүнд : 1.Ус уухгүй байх Хүний биед ус маш чухал. Хэрвээ ус уухгүй байвал цусны эргэлт удааширч, бодисын солилцоо явагдахгүйн улмаас амархан ядрахад хүргэдэг байна. Өдөрт дунджаар биеийнхээ хэмжээнээс хамаарч хоёр литр усыг зайлшгүй уух ёстой. 2.Эмх замбараагүй орчинд ажиллах Эмх …

  • 5 May

    Хурууныхаа тоогоор хоолло

    Зохистой хооллолтын зарчим гээд толгой эргүүлсэн тоо мэдээлэл их байдаг бол танд энгийн аргачлал зааж өгье. Гарын таван хуруун дүрмээр та өдөрт таван удаа хооллож байх ёстой. Хэрвээ та 4 эсвэл 3 хуруутай бол 4 юмуу 3 удаа хооллож болно гэсэн үг. 5 хуруутай бол өдөрт 5 удаа л хоолло. Атгасан гараа өдөрт авах ёстой 2000 ккал ичлэг хэмээгээд, таван хуруугаа …

  • 5 May

    Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө

    Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд: 1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг. Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан …

  • 5 May

    Тархи гэмтээдэг 10 зуршил

    1. Өглөөний цай уухгүй байх – Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын /сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэдэг аж. 2. Хэтрүүлэн идэх – Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна. 3. Тамхи татах – Тамхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба “Алцхеймер”-ийн  /зөнөх/ өвчинд хүргэж ч болно. 4. Чихэрлэг …

  • 4 May

    Н.Болормаа: Илүүдэл жинтэй байх нь Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

    Д аминдэмийн дутал гэж юу, дутлаас хэрхэн сэргийлэх боломжтой зэрэг талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа. -Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний 5 судалгааны дүнгээр хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж сонссон. Ер нь Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгнө үү? …

  • 4 May

    Хүнсний эслэг дутагдвал харшил үүсдэг

    Хүний бие нийтдээ 30-40 триллион эсээс бүтдэг байна. Харин эдгээр эсээс 3-4 дахин их тоо хэмжээтэй ашигтай бактери нарийн бүдүүн гэдсэнд сүлэлдэн оршиж эрүүл байх үйл явц өрнөнө. Хүний биед нийтдээ 100 триллион ашигтай бактери байдаг ба эдгээр бактери нь дотроо бүтэц, үүрэг үйл ажиллагааны хувьд олон төрөл. Нарийн, бүдүүн гэдэсний хучуур эсийн салстад эдгээр бактериуд өсөж үржин үйл ажиллагаагаа …

April, 2018

  • 28 April

    Хоолны дэглэм сахихад гаргадаг 7 том алдаа

    Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа  бага  илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй  илчлэгийнхээ …

  • 28 April

    Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ?

    Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг.  Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй? Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг …