Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

February, 2015

  • 10 February

    Шингэнийг хэрхэн зөв уух вэ

    Хооллохын яг өмнө, хоол идэж байх үед, хоолны араас шууд их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөдөг. Бүтэц, төрлөөсөө хамаарч хоолны холимог ходоодонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 20 орчим цаг байдаг. Хоол идсэнээс 2-4 цагийн дараа нарийн гэдэсний тодорхой хэсгүүдэд шимт бодисууд шимэгдэж эхэлнэ. Цагийг олоогүй уусан шингэн ямар үр дагаварт хүргэдгийг авч үзье. Ус, цай зэрэг унд нь хоол боловсруулах …

  • 10 February

    Тамхины хор хөнөөл

    Тамхи гэж юу вэ? Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм. Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш …

  • 10 February

    Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүй

    Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна. Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх …

  • 9 February

    Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм. Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор …

  • 6 February

    Гэдсэн дэхь өтгөнөө цэвэрлэж турцгаая

    Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг …

  • 4 February

    Өндгөвчний үрэвсэл

    Тодорхойлолт, тархалт Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчлөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг. Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл Хламиди, микоплазм, уреаплазм, энтерококк, гонококк (заг хүйтэн …

January, 2015

  • 26 January

    Мөнгөн усны хордлогоос сэргийлэх ЗӨВЛӨМЖ

    Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2015 он 1 дүгээр сард Баян-Өлгий аймагт 2 хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдлээ.  Гэрийн нөхцөлд мөнгөн усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.   Иймээс ард …

  • 8 January

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    2014 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд улсын хэмжээнд 58.926 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.196 (12.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. 2015 оны эхний долоо хоногт Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгаас ирүүлсэн 83 сорьцыг шинжлэхэд 1 сорьцод томуугийн А (H3N2) хэвшлийн вирус илэрчээ. Уг вирус нь (А (H3N2)) жирийн, улирлын томуу үүсгэгч бөгөөд …

  • 6 January

    Стресстэй байгаа эсэхээ өөрөө шалгах богино хэмжээний тест

    Стресс гэдэг нь “хучдэл” гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочролын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдлыг” стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ. Заавар : Сүүлийн …

  • 2 January

    Хүүхдэд өгч болохгүй эмүүд, түүний шалтгаан

    1.Аспирин Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгд хүртэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэрвээ та авч байгаа …

  • 2 January

    Хүүхдийн эмч нарыг төрийн санхүүжилтээр сургана

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад 3-аас …

December, 2014

  • 30 December

    Шинэ жилийн баярын өдрүүдэд анхааруулах зөвлөгөө

    Шинэ жилийн баярын үер хувь хүн, албан байгууллагууд олон хүн цугларсан хүлээн авалтыгресторан болон бусад нийтийн хоолны газарт  тэмдэглэдэг. Энэ баярын өдрүүдэд  хоолны хордлого, томуу, осол гэмтэлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. -Архи, дарснаас татгалзах, -Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх. -Хоол ундыг тохируулан хэрэглэх. -Дулаан хувцаслаж даарч …

  • 24 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.25/

    2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:  Осол, гэмтлийн шалтгааны 34,9 хувийг уналт эзэлжээ  12 дугаар сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг …