Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

October, 2018

  • 26 October

    Томуу, томуу төст өвчний үед дур мэдэн антибиотик хэрэглэхээс татгалзаарай

    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус  гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар үед авах, эмчилгээний аль төрлийг сонгох боломжтой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг зөвлөмжийг олон нийтэд …

  • 23 October

    Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол …

August, 2018

  • 7 August

    Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

    Маргарет Тэтчер дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд байсан юм. Ингээд илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй …

July, 2018

  • 21 July

    Бухимдалд нэвчсэн бие таргалж бас хөгширдөг

    Бухимдлын мананд бүдчин шүүмжлэлийн шуурганд уруудсаар хөл алдан стрессийн шаварт гүн шигдлээ Монголчууд бид. Нийгмийн энэ сөрөг үзэгдэл хувь хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж олон олон өвчний суурь болж байна. Стресс, бухимдал нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар товчхон тайлбарлахыг хичээе. Ойлгож ухамсарлаад уур бухимдлаасаа ангижирч чадах эсэх нь хувь таны сэтгэл оюуны цар хүрээ мэдэх бизээ. Уур, …

  • 5 July

    Оюуны эрч хүч: Тархиа сэргээхийн тулд хоол хүнсийг хэрхэн ашиглах тухай

    Тархиа сэргээмээр байна уу? Оюуны эрч хүч, анхаарал төвлөрүүлэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд та зөв цагт, зөв хооллох ёстой. Таны идэж буй хоол хүнс оюуны эрч хүч, чадварт тань хэрхэн нөлөөлдөг вэ? Оюуны эрч хүч гэж чухам юу юм бэ? Оюуны эрч хүч нь үнэн хэрэгтээ хэд хэдэн онцлогтой. Үүнд таны сэтгэл санааны ерөнхий байдал, сэдэл тэмүүлэл, анхаарал, анхаарал төвлөрөл орно. …

June, 2018

  • 20 June

    Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж

    Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү гэж хэлэх …

  • 20 June

    Нүдний зовхи яагаад татдаг вэ?

    Монголчууд нүдний доод зовхи татлаа гэвэл уйлах нь дээ гэдэг. Хэрвээ дээд зовхи татлаа гэвэл баярлах нь дээ гэж ярилцдаг. Тэгвэл нүдний зовхи татах нь үнэндээ уйлах, баярлахын өмнөх шалтгаан мөн үү? Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хайсаныг уншигчиддаа хүргэе. Нүдний зовхи нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм. Нүдний зовхи нь удаан бөгөөд өөрийн эрхгүй таталдах …

  • 19 June

    Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ?

    Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг.  Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй? Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг …

  • 19 June

    Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?

    Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр ядрах, нуруугаар өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг ямар нэг зовиур илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх аргуудыг хүргэе. Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна. Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс …

  • 14 June

    Дархлаа дэмждэг жимс, жимсгэнэ

    Чацаргана Уламжлалт анагаах ухаанд “Дарву” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Исгэлэн амттай, шим тэжээл сайтай. Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5%, тос 4-6%, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. …

  • 14 June

    ЦАХИМ ЭМЧ: Хөлийн эрүүл мэнд

    Хөлийн тавхай нь яс, үе холбоос, шөрмөс, булчин, цусны судас, хөлсний булчирхай зэргээс тогтсон нарийн нийлмэл биомеханик механизмтай хүний биеийн чухал хэсэг юм. Хөлийн эрүүл мэндийн үндэс нь чийгтэхгүй, даарахгүй, доргихгүй, холгохгүй байхад оршино. ХӨЛИЙН ДУЛААН ЗОХИЦУУЛГА БА ЧИЙГ Хүний бие нь даарсан үедээ биеэс гадагш дулаанаа алдахгүй байхаар, халууцсан үедээ илүүдэл дулаанаа гадагшлуулдаг дотоод зохицуулгатай. Үүнийг биеийн дулаан зохицуулга …

  • 6 June

    Бамбай булчирхайд зориулсан шүүс

    Сөрөг заалт: өндөр даралттай хүмүүс хэрэглэж болохгүй. Иймээс ардын эмчилгээний аливаа аргыг хэрэглэхийн өмнө заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

  • 2 June

    Хөөнгө буюу усан тарга: Усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай

    Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу. Усан таргын талаар таны мэдэхгүй бүхнийг энд бэлдлээ. Жин тань өмнөх өдрөөсөө 1,3 кг-ийн зөрүүтэй хэлбэлзэхийг хараад “Юу идсэн болоод” гэж өөрийгөө “зүхэн” суугаа юм биш биз. Сэтгэл сэргээм сайхан мэдээ дуулгахад энэ хэлбэлзэл нь өөх бус ус гэвэл …

May, 2018

  • 26 May

    Орой төрөлт муу юу, сайн уу…

    Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий. Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, …

  • 24 May

    Элгээ LOVEдоцгооё: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин

    Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Хүний бие өөрийгөө эрүүл байлгах, хорт бодисыг цэвэрлэх, эд эрхтэнд аюул учрах үед нөөц бүтцүүдийг нээн бие махбодыг тогтворжуулах цогц бүтэцтэй. Бодгалийн цогц бүтцийн мотор нь зүрх, лаборатори нь элэг, хана хэрэм нь их биеийн араг яс юм. Гэвч Монголчууд бидний лаборатори тэсэлгээ дэлбэрэлтэд өртөж ашиглалтаас гарах дөхжээ. Тэнгэрлэг заяат бид …