Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

March, 2018

  • 27 March

    Б.Энхтунгалаг: Давсны хэрэглээгээ бууруулахын тулд хамгийн түрүүнд ууж байгаа цайгаа давсгүй болго

    Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв давсны зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааны долоо хоногийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах таван арга” уриан дор тэмдэглэж байгаа юм. Үйл ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, “Гүн шим” мэргэжил сургалтын төв хамтран хүнсний үйлдвэр болон хоолны газрын технологич, тогооч …

  • 23 March

    Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

    Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно. 1. Өндөг Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм …

  • 20 March

    Нярай охидын цавины асаргаа

    Нярай охидын цавь нураад арчлахад тун хэцүү юмаа гэж ээжүүд ярилцдаг. Юуны өмнө охин хүүхдэд ямар онцлог байдаг вэ? Охидын арьс илүү булбарай, эмзэг. Бэлэг эрхтэн нь илүү “нээлттэй” учир элдэв халдвар орох бохирдох нь амархан, цавины хэсгийн арьс болон салст нь бүр илүү эмзэг байдаг. Дөнгөж төрсөн охидын бэлгийн их уруул, бага уруулын дунд цайвар наалдац агуулагдсан байдаг. Үүнийг …

  • 15 March

    Хүүхдийн шээс яагаад задгайрдаг вэ?

    Дөрвөөс дээш насны хүүхэд 21 хоногийн хугацаанд нэгээс илүү удаа шөнө нойрон дундаа орондоо шээж байгаа тохиолдолд шээс задгайрах өвчтэй болсон байж магадгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүүхдийн шээс задгайрахыг мэргэжлийн хэлээр энурез гэдэг. Эмчилгээ Хүүхдийн шээс задгайрлыг эмчлэхдээ хэрэглэж болох бүх аргуудыг хослуулан хэрэглэх нь зохистой гэж үздэг. Эцэг, эхийн зүгээс дараах арга хэмжээг авч болно. …

  • 15 March

    Нойр хулжаадаг долоон зуршил

    Унтаж амарна гэхээр тухтай ор, гэрэл, чимээгүй өрөө тасалгаа, маш их хугацаа хэрэгтэй гэж ихэнх хүн боддог. Үнэн хэрэгтээ шөнийн нойр чанартай байх, эсэхэд өдрийн цагаар хийдэг зүйлс чухал үүрэгтэй. Тамхи татах, дэлгэц удаан ширтэх, гадаа хэдэн цаг байх ч хүртэл үүнтэй холбоотой ажээ. Та өглөө сэрүүлэг дуугарч эхэлмэгц “Snooze” цэсийг сонгож, сэрүүлгээ 10 минутаар хойшлуулдаг уу. Хүн шөнийн нойрноосоо …

  • 14 March

    Цайр дутсанаар дархлаа мууддаг, яагаад?

    Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг. Цайр дархлааны үйл ажиллагааг дэмждэг Европын “Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. …

  • 14 March

    Ж.Баясгалан: Амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд  ордоггүй 

    Хавар  хүмүүсийн дархлаа суларч, элдэв өвчин эмгэгт өртөх нь элбэг. Энэ үед хэрхэн дархлаагаа хамгаалах, ямар хоол хүнс хэрэглэх талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалангаас тодрууллаа. -Хаврын улиралд хүний дархлаа суларч амархан ядрах, өвчин тусах явдал ажиглагддаг. Тэгэхээр хавар дархлаагаа яаж дэмжих ёстой вэ? -Монголчууд эрт дээр үеэс эхлэн улирал харгалзан хооллож ирсэн …

  • 5 March

    Хүүхдийг чийрэгжүүлэх таван зөвлөгөө

    Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ? Ямар эм өгөх вэ? гэж асуудаг. Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг. Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 аргыг танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.  1.БҮҮ БЭГНЭ Анхны хүүхдээ …

February, 2018

  • 26 February

    Шорвог цустай монголчууд

    ДАВС БУЮУ НАТРИЙН ХЛОРИД Хүн хүнсээрээ давс авч байх хэрэгтэй. Давсийг натрийн хлорид (NaCl) нэгдлээр хүнсэндээ хэрэглэдэг. Давсанд агуулагдах натри нь хүний биеийн бүтцийн гол элемент болдог. Натри нь эсийн гаднах шингэн болон цусны сийвэнд агуулагдаж бие махбодид усны хуваарилалтанд оролцох үүрэгтэй. 70 кг масстай хүний биед 140 гр натри агуулагддаг ба хоногт 2 гр натри хүний биед шаардагддаг. Хүнсний …

  • 20 February

    Хүрэн манжингийн дэглэмээр турах супер жор

    Хүрэн манжингийн дэглэмээр өдөрт 1 кг хүртэл жин хаяна! Хоёр сар завсарлаад – дахиад эхэлнэ Хүрэн манжин ашиг тустай гэж би эмээ, ээжээсээ байнга сонсдог байлаа. Хэрэгтэй гэдгийг нь мэдэж байсан ч ганц граммыг ч идэж чадахгүй. Илүүдэл жинтэй нүүр тулахад идэх дургүй ногоо миний аврах хантааз болдог байгаа. Одоо хүрэн манжингийн салатыг юугаар ч солихгүй. Турах сонирхолтой бүсгүйчүүдэд хүрэн …

  • 16 February

    Салат, зуушийг ширээн дээр 2 цагаас илүү бүү байлга

    Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. 1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай! Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн …

  • 12 February

    Нийслэлд салхинцэцэгийн өвчлөл буурахгүй байна

    Нийслэлийн хэмжээнд 2018 оны эхний сарын байдлаар салхинцэцэг өвчний 614 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байна. Иймээс иргэд, сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна. Салхинцэцэг гэж юу вэ? Бага зэргийн халууралт бүхий арьсан дээр толбон тууралт гарч улмаар цэврүүт тууралт болдог вирүсийн шалтгаант халдвар, хордлогын шинжтэй цочмог түгээмэл халдварт өвчин юм. Хэн өвчлөх вэ? Ихэвчлэн бага насны …

  • 10 February

    Луувангийн шүүс уух 7 шалтгаан

    1.Хавдраас сэргийлнэ. Судалгаагаар 100грамм луувангийн шүүсэнд витамин А 33%, витамин С 9%, витамин B6 5%, тус тус агуулагддаг байна. Эдгээр амин дэмүүд нь хавдрыг дарангуйлдаг бөгөөд хүний биеийг эрүүл байлгадаг гол витаминуудын юм. 2. Дархлааг сайжруулдаг Өдөр бүр луувангийн шүүс уух нь дархлааны тогтолцоог дэмждэг учраас элдэв өвчин, ханиад зэргээс сэргийлнэ. 3. Хөгшрөлтийг удаашруулдаг Лууванд агуулагдах бодис нь хөгшрөлтийн үйл …

  • 8 February

    Хоолойн өвчнийг анагаах гуравхан орцтой бэлдмэл

    Хоолой өвдөх нь балчир хүүхдээс эхлүүлээд нас бие хүрсэн хэнд ч маш хэцүү, төвөгтэй өвчин шүү дээ. Үүнийг гэрийн аргаар бэлдмэл хийж эмчилцгээе. Таны хоолой өвдөхөд тухайн үед нь л эмчилсэн болоод гайгүй болчхоор нь дутуу эмчлээд тоохгүй хаячихдаг юм биш биз дээ. Энэ үйлдэл олон давтагдвал хоолойн өвчин хүндэрч үе мөч, уушги зэрэг олон эрхтэнд нөлөөлж антибиотик ууж, тариулсан …

  • 6 February

    Агаарын бохирдол ихтэй үед хэрхэн зөв хооллох вэ?

    Агаарын бохирдол нь дутуу шатсан буюу түүхий нүүрснээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл мөн автомашины утаа тортог, альдегидууд, кетонууд, азотын давхар исэл, хорт хавдар үүсгэгчүүд, хүхрийн давхар исэл, хар тугалганы нэгдэл зэрэг олон тооны хортой бодисууд амьсгалын замаар дамжин биед шингэж улмаар дархлааны тогтолцоонд нөлөөлж, чөлөөт радикалууд бий болж, эсийг гэмтээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Агаарын бохирдлын …