Tag Archives: эрүүл мэнд

October, 2016

  • 17 October

    Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, бусад албаны төлөөлөгчид 2016 оны 10-р сарын 15-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөр орж, угтах хэсэг, Амбултори, хүүхдийн тасаг, гемодиалезийн тасаг,  Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг цааш уламжлан хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хэвтэн эмчлүүлэгчидтэй ярилцаж тэдний санал бодлыг сонсов. Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр тус дүүргийн  эмч эмнэлэгийн ажилтаны …

  • 14 October

    2016-2017 онд хэрэгжүүлэх сүрьеэгийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

    Эрүүл мэндийн яам 2016-2017 онуудад  хэрэгжүүлэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа. Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан төслөө хэрэгжүүлэх юм. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон ТББ, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны  нэг нь Нийгмийн эрүүл мэндийн …

  • 13 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Хар, тамхи, мансууруулах болдисоос иргэдийг хамгаах нийгэмлэг” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  Эрүүл мэндийн яамны зүгээс Глобал сангаар дамжуулан хэрэгжүүлж буй төслийн талаар болон тус яам, НЭМХ-ээс  ДЭМБ-тай хамтран хийж буй мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын үндэсний судалгааны талаар болон цаашид хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлээр харилцан  санал солилцлоо. ЭМЯ

  • 12 October

    Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах санхүүжилтийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд  бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд дээрх санхүүжилтийг шийдсэн …

  • 12 October

    Нүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

    Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт нүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг үзлэг энэ сарын 13-наас эхлэх бөгөөд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллана. Тус үйл ажиллагаа нь жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагт болдог. Хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд …

  • 11 October

    Урт насалж, өөдрөг байх 10 зөвлөгөө

    Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л хангалттай. Тэр тусмаа биеийн эд эсийн ачааллыг багасгаж, идэвхитэй байдлыг нь хадгалах хэрэгтэй. Эд эсүүдийн шинэчлэгдэх явц хурдсах тусам организм өвчинд улам эмзэг, өртөмтгий болдог. Хүний бие махбодио үргэлж” цэмцгэр” гуалиг авч явах хэрэгтэй. Хоёр. Өдрийн хоолны дэглэм таны насны онцлогт тохирсон байх шаардлагатай. …

  • 11 October

    Лимонтой ус танд тусална

    Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай. Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж …

  • 11 October

    Хүнийг ядаргаанд оруулдаг шалтгаанууд

    Та нэг их юм хийгээгүй байж л ядраад байгаа юм шиг санагддаг уу? Хавар ирж байгаа учраас ингэж байна гэж боддог уу? Гэхдээ бусад улиралд ч мөн ядарсан хэвээрээ байгаагаа анзаарч байсан уу? Хүн яагаад ядаргаанд ордог, сульддаг шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлажээ. 1. Ядарсан үедээ дасгалаа алгасах Та ядарч байна гэсэн шалтгаанаар дасгалаа (gym, гүйх) алгасвал улам л ядрах болно. Georgia …

  • 5 October

    Д витамины хэрэглээний тухай (бичлэг)

    Д витамин хүний биед хэр хэрэгтэй болох талаар хамгийн энгийнээр тайлбарлан хүргэсэн байна.

  • 5 October

    Кесар хагалгааны ард мөнгө яригддаг нь эрүүл мэндийн буруу бодлого

    Сүүлийн үед төрөх эмнэлгийн хэл ам тасрахгүй байгаа. Иргэний үнэмлэхээ мартсанаас болж эмнэлгийн үүдэнд төрсөн гэх, эмнэлэг хооронд “илгээгдсээр” байгаад замдаа төрсөн гэх мэт сэтгэл эмзэглүүлмээр зүйлс их сонсогдох юм. Гэтэл саяхан нэгэн хачирхалтай мэдээлэл авлаа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч төрөх гэж ирсэн эмэгтэйчүүдийн 70-с дээш хувь нь касьвер хагалгаа хийлгэдэг гэх. Монголоор хийсвэр хагалгааны аргаар хүүхдээ төрүүллээ гэх …

September, 2016

  • 27 September

    Хүүхдэд өгч болохгүй амттанууд /бичлэг/

    Бид хүүхэддээ амттан бүхний дээдийг идүүлэхийг хүсдэг. Харин хортой, биед сөрөг нөлөөтэй хүнсийг сонгож байгаа үгүйгээ ч мэдэхгүйгээр хордуулж байгаа бол яах вэ? Эдгээрийг хүүхэддээ битгий өгөөрэй. Тэд аажим үхэлд хүргэдэг гэнэ шүү

  • 20 September

    Утааны улирал эхэллээ, “Утаанбаатар”-ын удирдлагуудаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн. Энэ тухай өнгөрөгч өвөл дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж, 1-т Улаанбаатар, 2-т Дели, 3-т Бээжин хотуудыг оруулж байв. Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 25 дахин их байсан аж. Үүгээрээ 24, 21 дахин их Дели, Бээжин хотуудыг ардаа орхижээ. Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон …

  • 13 September

    Япончуудын урт насладаг нууц тайлагдлаа

    Япончууд хэрхэн урт насалдаг тухай судалгаа зөндөө бий харин тэдгээрээс өдөр тутмын амьдралд хамгийн ойр хэрэг болох эдгээр зүйлсийг танд хүргье. Эрүүл байж, урт наслахад ийм амархан. Энгийн зуршилдаа: Гар утсаар ярихдаа зөвхөн зүүн чихэндээ барьж ярьж байх Өдөрт /24 цагт/ нэгээс дээш аяга кофе уухгүй байх Хүйтэн усаар эмийг даруулж уухгүй байх Орой 17,00 цагаас хойш юм идэхгүй байх …

  • 13 September

    Эрүүл монгол хүн “нүдний гэм”

    Эрүүл монгол хүн гээд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг. Олон улсын чанартай үнэ төлбөргүй үзлэгүүд ч зарлагдан байна. Улсын үзлэгийг аль болох үнэгүй, хямд байлгахаар зорин эмнэлгүүд бор зүрхээрээ ажиллаж байгаа. Төсөв санхүү хамгийн түрүүнд яригдах эдгээр эмнэлгүүд “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй”-гээр л “амь зогоож” байна. Эмнэлгийн ажилтны цалин хөлс, өнөөгийн манай эмнэлгийн тогтолцоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, …