Ардын жүжигчин, найруулагч Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа. -Сүүлийн үеийн кино, жүжиг үзэхээр “Энэ хэсэгт нь алдаа гаргачихлаа даа”, “Энэ жүжигчин энд алдчихаж” гэх бодол төрдөг үү? -Тэгж бодогдохгүй. Ёстой тэгж бодож болохгүй. Аливаа уран бүтээлийг “Энэ дээрээ алдаа гаргаж байна” гэж үзэж болдоггүй юм. Яаж хийж вэ, дүрүүдийг бүтээж байгаа, дүрүүдэд хандаж байгаа жүжигчдийн тоглолт, зохиолыг найруулгаар баяжуулж байгаа илэрхийллийн арга, …
Tag Archives: өглөөний зочин
November, 2017
-
29 November
О.Баасанхүү:Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр тийм шударга юм бол нэг тойрог дээр хамт өрсөлдье
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. -Та хойд солонгос яваад ирлээ. Яг ямар асуудлаар явсан юм бэ. сүүлийн үед хойд солонгостой холбоотой асуудал парламентын түвшинд янз бүрээр яригдаж байна. Хоёр хүн цаазаар авахуулсан ч гэдэг юм уу. Энэ талаар тэд ямар байр суурьтай байна вэ? -Би Ази Номхон далайн парламентчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Ирэх онд Монгол Улсад 46 орны парламентчдыг оролцуулсан …
-
27 November
Саинхо Намчылак: Залуу уран бүтээлчид сониуч үе дээрээ байдаг нь надад таалагддаг
Тувагийн дуучин, зураач Саинхо Намчылак 1957 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Авангард жазз болон классик дуучин тэрээр мөн хөөмийлдөг. 29 дуу хийж дөрвөн кинонд ажилласан тэрээр “Өглөөний бясалгал” нэртэй зургийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ. 1991 онд Австри улс руу гарсан ба одоогоор Оросод буцаж ирэн концертууд, зургийн үзэсгэлэнгүүдээ гаргаж байгаа. Тэрээр Оросын вэбсайтад ярилцлага өгчээ. -Таны зураг зурах санаа аяга кофеноос үүдэлтэй …
-
27 November
Ж.Лхамхүү:Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа
Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа. -Та Увсын Цагаанхайрхан сумынх байх аа? -Өндөрхангайнх гэж явдаг. Хуучин Цагаанхайрханд байсан юм. Тэндээ долоон жилийн сургуулиа төгсөөд аймгийн төв рүү ирж арван жилээ дүүргэсэн. Тэгээд л хотод ирсэн. -Урлагтай холбогдсон түүх гэвэл? -Биднийг аравдугаар ангиа төгсөхөд буюу 1959 онд кино драмын анхны анги байгуулагдаж байсан юм, Улсын багшийн дээд сургуулийн дэргэд. Тэнд шалгалт өгөөд л …
-
24 November
Л. Болд:Б. Хурц 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ гэж бүлгийн дарга Д. Эрдэнэбат бид хоёроос хүссэн нь үнэн
УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та ТЕГ-ын дарга асан Б.Хурцын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзсэн үү. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхад нь та орж ирсэн юм уу. Хоёр Төрийн нарийн бичгийн дарга агсны гэр бүлийнхэнд нөхөн олговор авч өгөхийн тулд Б.Хурцад хаяглаж тэгж хэлсэн гэсэн. Үнэн үү. Тэр өдөр яг юу болсон юм бэ? -Нэвтрүүлгийг үзлээ. Д.Эрдэнэбат даргын …
-
20 November
А.Лувсан: Таканоива А.Баасандорж тархиндаа 10 оёо тавиулсан
Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд нь сакены шилээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан тариад байна. Болсон явдалтай холбоотойгоор Харумафүжи Д.Бямбадоржийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм. Харин Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөхчүүдийн хооронд сүртэй зүйл болоогүй гэх мэдээллийг ч гаргаад байна. Болсон явдлын талаар Таканоива А.Баасандоржийн ах А.Лувсантай ярилцлаа. -Манай Монгол бөхчүүд нэгнийгээ зодож …
-
17 November
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа. -Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг аваад удаагүй байгаа. Салбарынхаа ажлыг юунаас эхэлье гэж бодож байгаа вэ. Олон салбарыг хамарсан болохоор танай яамны ажил их байдаг гэж дуулсан? -Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах …
-
15 November
Нийслэлд хэн ч хаалганы цаана хуйвалдаж чадахгүй
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга С.Амарсайхан ажлаа авсныхаа дараа манай сайтад анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. -Жаахан хожуу ч гэсэн НИТХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Нийслэлийн өнөөгийн байдлыг сайжруулах ямар зорилго дэвшүүлээд ажиллаж байна вэ? -Төрийн байгууллагын хариуцлага, уялдаа холбоо, ажилчдын ур чадвар, мэргэжлийн ёс зүйг сайжруулахаас бүх зүйл шалтгаална. Тэгэхээр хамгийн түрүүнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлыг иргэдэд …
-
14 November
Р.Мөнхсайхан:Урлагийг хот нь авч явдаг
“Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхантай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Рок мангас” гэдэг билээ. -Өнгөрсөн жил танай чуулга арван жилийнхээ ойг тэмдэглэжээ. Түүнээс өмнө нийслэл хот маань өөрийн гэсэн театргүй байсан гэсэн үг үү? -Тийм театр байгаагүй. Одоо манай чуулга 40 уран бүтээлчтэй. Ер нь дэлхийн хотууд өөрийн гэсэн театртай байдаг. Бостоны балет ч гэдэг юм уу эсвэл Москвагийн театр …
-
13 November
Т.Баясгалан: Ажил хаялтаас үүссэн нөхцөл байдлыг МҮЭХ хариуцахгүй
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Т.Баясгалантай багш нарын ажил хаялтын талаарх асуудлаар зарим асуултад тодруулга авлаа. – Өнөөдрөөс эхлэн багш нар улс орон даяар хугацаагүй ажил хаялаа. Одоогийн байдлаар ажил хаялт улсын хэмжээнд хэдэн хувьтай байна вэ? – Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 70 орчим хувь нь ажил хаялтад …
-
9 November
Т.Ариунаа: Айхтар дөрөв, таван жилийг давлаа
Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе. -Би 2006 оноос хойш шинэ …
-
8 November
СТА Т.Дэлгэрмөрөн: Намайг өршөөгөөрэй
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Товуухоролын Дэлгэрмөрөнтэй ярилцлаа. -АМЬДЫН ХАГАЦАЛ ГЭДЭГ ХҮНД ЗҮЙЛ БАЙЛАА- -Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Яриагаа өнгөрсөн, одоо гэсэн хоёр цагийн дурсамж, ухаарлын хүрээнд өрнүүлвэл танд ямар санагдаж байна вэ? -Юуны түрүүнд танай сайтаар дамжуулж ард түмэнтэйгээ мэндчилж байна. Хүнийг би 100-хан зуны настай амьтан гэж боддог. Ингээд бодохоор нээрээ л амьдрал их богинохон …
-
7 November
Х.Амгаланбаатар: МҮЭХ-оос хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гишүүдийнхээ эрхийг хамгаална
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа -Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу цалин нэмэх боломжгүй үед багш нар цалингаа нэмүүлэх зорилгоор жагсаж байна. Ирэх сараас тодорхойгүй хугацаагаар ажил хаяна гэж мэдэгдсэн. Цалин нэмэх боломжгүй гэж мэдэгдээд байхад ажил хаях шаардлага байна уу. Уян хатан байж болохгүй юм уу? -Цаг хугацааныхаа хувьд нийгэмд ингэж харагдаж байгаа байх. Гэхдээ …
-
5 November
А.Баттамир: Монгол улсад датагийн оффшор бүс болох асар их боломж байна
20 дугаар зуунд хамгийн үнэтэй бүтээгдэхүүн газрын тос байсан бол энэ орон зайг дата эзэлчихлээ. Манай энэ удаагийн зочин бол “Айтүүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамир. Хөрөнгийн зах зээлд түүний байгуулалцсан компаниIPO хийгээд хэдхэн хоног болж байгаа билээ. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд мэдээлэл технологийн компани хувьцаа гаргасан анхны тохиолдол юм. Салбартаа цахиур хагалж яваа түүнтэй ярилцлаа. -Өчигдөр цан цохилоо, IPO гаргах …
-
3 November
Р.Булгамаа: Хүний эрхийн зөрчилд тавих төрийн хяналт үгүйлэгдэж байна
Өнгөрсөн найман сарын 22-нд “Очир төв” зочид буудалд гарсан 13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна. Хэрэг ямар шатандаа явж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч, хуульч Р.Булгамаатай ярилцлаа. -13 настай М гэх талийгаач охины амь насыг хохироосон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн хүчиндэх зүйл хэргээр шалгаж байгаа. Та өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйчлэл тохирч байгаа гэж …