Tag Archives: нийгэм

March, 2016

  • 28 March

    Их, дээд сургуулиудыг АСЕМ-д хамтран ажиллахыг урилаа

    Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ өнөөдөр болов. Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд болсон уулзалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын …

  • 28 March

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын малын генетик нөөцийг бүртгэх, …

  • 28 March

    2.7 сая төл бойжиж байна

    2016 оны эхэнд улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа байна. Өнөөдрийн байдлаар /2016.03.25/ нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж 2.7 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 11.5 мянган ботго, 7.4 мянган унага, 46.2 мянган тугал, 1.4 сая хурга, 1.3 …

  • 28 March

    Шилдгүүд чуулсан “Миний мэргэжил-миний бахархал” амжилттай боллоо

    Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгууллаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга орчим залуус сурч байна. Тэднээс шилдгийн шилдгүүд нь “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтын төлөөлөгчөөр сонгогдон иржээ.   Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан газар газраас ирсэн шилдгүүдийн уулзалтыг …

  • 28 March

    Бусдын баримтаар цахимд бүртгүүлбэл “ХЭРЭГ”-т холбогдоно

    НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, 400 саяын хонжвортой сугалаанд оролцож, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн 2 хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Мэдээж бүртгүүлсэн баримтын тоогоор 400 сая төгрөг хожих магадлал өсч байгаа учир иргэд НӨАТ-ын падааныг сугалаа гэдгээр нь ойлгож худалдан …

  • 28 March

    Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй

    Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг тэргүүлсэн юм. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг хүндрэл учруулдаг. Энэ талаар ойрын …

  • 26 March

    Приус машины татварыг гурав дахин нэмэгдүүлнэ

    Бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Үдээс өм-нөх хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины …

  • 25 March

    Л.Мөнхбаясгалан Х.Баттулгыг дэмжиж, Ж.Оджаргалыг үгүйсгэсэн 5 ялгаа гарган тайлбарлав

    Цензургүй яриа нэвтрүүлгээрээ олны анхаарлын төвд орох болсон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаг үетэй холбоотой гэмээр нэгэн нийтлэлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олонд дэлгэлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нарын дунд үүссэн таван толгойн асуудалтай холбоотойгоор чухам хэнийх нь зөв гэж бодож хэнийх нь талд байгаа вэ гэдгээ илчлэв. Ийнхүү Женко Х.Баттулгыг дэмжиж, Ж.Оджаргалыг үгүйсгэсэн мэт 5 …

  • 25 March

    Дэлхийн супер модель Т.Шинэтуяа эх орондоо ирлээ

    Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Т.Шинэтуяа тодорсон юм. Тэрээр Өмнөд Африкийн Блумфонтейн болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон “Дэлхийн өсвөр насны супермодель-2016” номинацийн эзэн болж титэм гардан авсан юм. Гуравдугаар сарын 12-21-нд болсон ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлсэн. Тэрээр …

  • 25 March

    Иргэдийн санаанд “тулсан” нүүрс хөтөлбөрийн хохирогч Л.Гансүх боллоо

    Өнө удаан хэлэлцүүлж, хэдэн мянган хуудастай ном шахуу болсон “Нүүрс хөтөлбөр”-ийн асуудал өчигдөрхөн шүүхээс Л.Гансүх ял авснаар дуусгавар боллоо. Үнэндээ Л.Гансүх өөрөө санаачлан хийгээгүй ажил Засгын газрийн ажилд томилогдон ажилласан төдийхөн биз. Түүний өмгөөлөгч маш үнэний ортой зүйлийг хэдэнтэй давтаад ч дээд шүүхийн “шүүгчид” үл тоов. Шүүгчид хэдийг авсан бол өндөр цалинтай бас олны өмнөх хэргийг “буруу” хэлэлцүүлж чадлаа гэх …

  • 25 March

    Л.Гүндалайд “өтөл шилжилтийн нас”-ны шинж тэмдэг илрээд байна уу

    Эмэгтэй хүн биеийн онцлогоос шалтгаалан 40-дээш насандаа цэвэршилт явагддаг. Хамгийн энгийнээр өндгөн эс /дуусч/ боловсрохгүй болно гэсэн үг. Гэхдээ эмэгтэй хүнийг ярих гэсэнгүй. Эрчүүд ийм насандаа мөн “цэвэршдэг” бөгөөд энэ нь байгалынхаа жамаар эмэгтэй хүйстнээ сонирхохоос илүү хайрлаж, хүндэлдэг болдог байна. Гэхдээ энэ үедээ эрчүүд маш эмзэг болдог бөгөөд ууртай, догшин, эмзэг, сэтгэлд нь юу ч таарахааргүй болон хувирдаг аж. …

  • 25 March

    Хүн төрлөхтний биеийн “онцлог” сонин хачин /бичлэг/+18

    Дэлхий дээрх сонин хачин хүмүүсийн тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.

  • 25 March

    АСЕМ-ын зочдод үйлчлэх хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулна

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 23-нд Төрийн ордонд боллоо. Хуралдааны эхэнд ирэх зургаадугаар сард Улаанбаатарт болох “Ази-Европын хүнсний аюулгүй байдал,  фермерийн сургалт”-ын хөтөлбөр, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. “Дэлхийн хүн ам аюулгүй хүнсээр хангагдаж чадаж байна уу” сэдэвт уг сургалт-уулзалтаар хүнс, …

  • 25 March

    Түрээсийн орон сууцанд 175 залуу гэр бүл бүртгүүлжээ

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлд түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй залуу гэр бүлүүдийг бүртгэсэн. ТОСК-д явагдсан уг бүртгэлд нийт 473 залуу гэр бүл хандсанаас материалын шаардлага хангасан 175 залуу гэр бүлийг бүртгэж авчээ. Харин эдгээр гэр бүлээс 70 нь сугалаагаар түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой болно. …