Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.01.06/ тус байнгын хороонд харьяалагдах салбаруудын яамдын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр үдээс өмнө Барилга хот байгуулалтын яам болон Зам тээврийн яамны үйл ажиллагаатай танилцаад, дараа нь Уул уурхайн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид салбарынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулахдаа тус яам …
Tag Archives: улс төр
January, 2015
-
6 January
Тамхины цэг байгуулахаар хууль эрхзүйн орчин бүрдэв
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015.01.06-ны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох хэсэг, …
-
6 January
УИХ дахь хүний эрхийн хорооны дэд даргаар Ё.Отгонбаярыг сонгожээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа2015.01.06-нд хийж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан …
-
6 January
Ө.Энхтүвшин: Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал хөндөгдлөө. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үг нэлээд анхаарал татсан юм. Тэрээр “Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж …
-
6 January
С.Бямбацогт: МАН-ын бүлэг өрийн босгыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад …
-
6 January
Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэнд спортын дэд сайт Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг дуулгаад шагналыг гардуулсан юм. Дашрамд дуулгахад паралимпын хүүхдийн наадам тавдугаар сарын 24-нөөс эхлэх юм байна. Ирэх долоо хоногоос …
-
5 January
25 жилд тэд хэрхэн өөрчлөгдөв… /фото харьцуулалт/
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ардчилсан үзэл бодболтой явсан залуучууд өнөөдөр засгийнэрхэнд гарч, улс орноо удирдаж байна. Гэвч тэр үйл явдлаас хойш 25 жил өнгөрсөн байхад тэдгээр залуус анхлан ярьж хэлж байсан зүйлийнхээ төлөө юу хийв. Хамтдаа бяцхан фото харьцуулалтыг харцгаая 1990 онд Хүнд сурталын аппратын устгая.., Ашигт малтмал байгаль ээж маань устаж байна.., Залуу үеийг бүү …
-
5 January
Нийслэлийн орлогч нар цалингүй ажиллана
Шинээр баталсан 2015 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн Засаг даргыг 2 орлогчтой ажиллахаар тогтоосон. Тэгвэл хотын мэр Э.Бат-Үүл 6 орлогчийнхоо 4-ийг нь цомхотгохгүйгээр бүгдийг нь албан тушаалд нь хэвээр нь үлдээхээр болжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын орлогч нар албан тушаалтайгаа үлдэж, өнөөдрөөс эхлэн цалингүй ажиллахаар болсон байна.
-
5 January
Г.Зоригтод Чингисийн одон гардууллаа
Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.05/ Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Зоригтод Чингисийн одон гардууллаа. Г.Зоригт нь 2007 оноос хойш Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус намын ҮЗХ-ны гишүүн юм. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн, хамгаалан бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү Ардчилсан намын дээд шагналаар шагнажээ хэмээн Улсын …
-
5 January
Улс төрчид, иргэд бидэнтэй хамт нэг завинд суугаагүйг санацгаая
Сүүлийн үед, сүүлийн үед ч гэж дээ өмнө нь ч ярьж л байсан, одоо бүр ч тод сонсогдох болсон огт худлаа нэг үгийн далд санаа зорилгыг одоо л илчлэн хэлэхгүй бол горьгүй нь ээ. Тэр үг нь юу вэ гэж үү?! Улс орны амьдрал хүндхэн байгаа үед улстөрчид гэх этгээдүүдийн ярьдаг тэр үг нь “Улс орон маань завь юм гэж …
-
4 January
Хууль зүйн яам нэг хэлтэс, зургаан газартай болно
Цомхон бүтэцтэй байх асуудал нь төрийн албаны ихэнх салбарт хамаатай. Учир нь Засгийн газраас гаргасан эдийн засгийн хэмнэлтэд яам, агентлаг, газрууд бүтцээ цомхотгохыг тусгасан билээ. Тэгвэл шинээр батлагдсан журмын дагуу дөрвөн хэлтэс, таван газартай байсан Хууль зүйн яам цаашид нэг хэлтэс, зургаан газартай ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжав газрын дарга нараа албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, …
-
4 January
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, хуваарь
2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 05-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга …
-
2 January
2015 онд Монгол Улс өрөө нэмэх бололтой
Улиран одсон 2014 он улстөрийн амьдралд онцлог содон үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Монголын Улсын эдийн засаг хямарсан гэдгийг эх баригчид хүлээн зөвшөөрч Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэгийн “шийдлийн” Засгийн газрыг байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай бүх намуудыг урьж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан МАН-аас зургаан сайд томилогдсон. Тэд улс эх орны эрх ашгийн төлөө …
December, 2014
-
29 December
Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл