Love is in the air

Валентины баярын тухай 8 үнэн, ганц худал

Валентиний баярыг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд манайхны хувьд сүүлийн таван жилд ач холбогдол өгөх болсон нь ажиглагджээ.

Ингээд бид та бүхэнд Гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтуудыг үнэн, худалтай нь хүргэж байна.

Валентины баярын тухай 9 үнэн

1. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь үнэн. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг байна. Ихэвчлэн бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж зүрхэн хэлбэрт оруулаад хайртайгаа илчлэх, батлах гэх мэтээр сэтгэлээ илчилдэг. Манай улсын нийслэл хотод гэгээн хайрын баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ бэлэг болгон худалдан авдаг.

2. Хосуудын бие биедээ билэглэдэг 3,8 тонн шоколадаар бүх л бүтэн хамер жиип худалдан авч болох нь үнэн. . Хосууд дунджаар гэгээн хайрын баяраар 60,000 төгрөгний зардал гаргадаг гэнэ. Кино үзэх, хоолонд орох, дараагаар нь хөтлөлцөөд хотын гудмаар алхах гэх мэт.

3. Нийт хосуудын 12 хувь нь ажил дээрээ валентинийн билэг хүлээн авдаг нь үнэн. Улаанбаатар хотод амьдардаг 15-35 насны нийт хүмүүсийн 36 хувь нь ганц бие, 27 хувь нь үерхдэг, 1 хувь нь сүй тавьсан, 36 хувь нь гэрлэсэн байдалтайгаар валентинийн баярыг угтаж байна.

4. Валентины баярын маш олон түүх домог байдаг нь үнэн.

Хосуудын баяр бүр эртнээс улбаатай гэдэг. Эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ. Харин Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ. Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.

Валентин нь эх дэлхийгээ хайрладаг их романтик нэгэн байсан гэх. Тэрээр хосуудад захидал, цэцэгсийг нь зөөж өгч хайрын захидал бичихэд нь тусалж муудалцсан хосуудыг нийлүүлдэг байсан ажээ.

 Валентиний талаар эзэн хаан олж мэдээд улмаар түүнийг цаазлах тушаал буулгасан байна. Валентин өөрөө болохоор шоронгийн харгалзагчийн охинд ухаангүй дурласан нэгэн байжээ. Тиймээс цаазлуулахын өмнөх өдөр тэр бүсгүйд хайраа илчилсэн захидлыг бичиж “Чиний Валентинаас” хэмээн хаягласан байв. Харамсалтай нь, дээрх бүсгүй түүнийг цаазлуулсны дараа л захидлыг олж уншсан гэдэг.

Итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсных нь төлөө католик сүмийнхэн Валентинийг гэгээнтнүүдийнхээ тоонд оруулсан аж. Харин 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.

Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дурлалт хосууд маань хайраа илчилсэн ил захидлуудыг бие биедээ илгээдэг болов. Үүнээс гадна хүмүүс энэ л өдөр хуримаа хийж сүй тавихыг эрхэмлэдэг болжээ.
Мэдээж хэрэг, орон бүр өөрийн өнгө аясаар, уламжлал, зан заншлаар энэ өдрийг өнгөрөөдөг. Францын хосууд энэ өдөр бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг бол Данид хатаасан цагаан цэцэгсийг бие биедээ бэлэглэдэг уламжлал тогтжээ.

Тэгвэл Англид ганц бие бүсгүйчүүд өглөө эртлэн босч цонхоор харуулдан зогсдог уламжлал бий. Тэд энэ өдөр цонхоор хамгийн анх харагдсан эр нь заяаны хань байх болно гэдэгт итгэдэг ажээ. Харин Саудын Арабт энэ баярыг тэмдэглэхийг хориглодог бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст маш өндөр торгууль ногдуулдаг байна.

Гадаадын улс орнуудын уламжлалуудад дурдсанаар, Гэгээн Валентиний өдөр шувууд, тэр дундаа тагтаанууд ижлээ сонгодог гэх. Эр тагтаа өөрийн сонгосон хосоо хэзээ ч сольдоггүй учраас хайрын бурхан Венерагийн элч шувуу хэмээн шүтэгдсээр ирсэн билээ. Тийм учраас энэ өдөр ичиж нэрэлхэлгүй эр хүн дээр түрүүлж очоод түүнтэй гэрлэхийг гуйхад болохгүй зүйл үгүй гэж зарим нэг романтик бүсгүйчүүд үздэг байна.

5. Ил захидал бол зорилгоо мэдэрсэн хамгийн романтик бэлэг гэдэг нь үнэн.  Учир нь одоо цагт тэр бүр захиа бичихээ байсан.

Энэ өдөр хосууд цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг (шаар) болон өвөрмөц хэлбэртэй ил захидлуудыг бэлэглэдэг билээ. Зүрх хэлбэртэй ил захидалдаа залуус шүлэг тэрлэн бие биедээ хайраа илчилсэн эсвэл хайр хүсэмжилж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ийм ил захидлуудыг америкчууд Valentine’s card, Valentine гэдэг бол оросууд “валентинка” гэж өхөөрддөг. АНУ-ын Баярын ил захидлуудын холбооноос Зул сарын баяраас хойш Валентиний баярын ил захидал хамгийн их борлогддог хэмээн мэдээлсэн нь бий. Мөн тус мэдээлэлд дурдсанаар, АНУ-д жил бүрийн Валентиний баяраар дунджаар 190 сая ил захидал шуудангаар дамжин илгээгддэг ажээ.

6.Шоколадгүйгээр гэгээн хайрын баярыг төсөөлөхийн аргагүй нь үнэн.

Япончууд Гэгээн Валентиний баярыг 1970-аад оны сүүлчээс эхлэн тэмдэглэх болсон ч бие биедээ шоколад бэлэглэх эртний уламжлал Японоос үүсэлтэй гэж хэлж болно. Оросод өрнөсөн хувьсгалын дараа Японд суурьшсан Оросын худалдаачин Морозов гэгч энэхүү уламжлалын суурийг тавьсан гэх таамаг бий. 1936 онд тэрээр зүрх хэлбэртэй шоколад үйлдвэрлэж сурталчилгааг нь Гэгээн Валентиний баяртай уялдуулжээ. Гэвч дайны өмнөх үед бие биедээ зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэх уламжлал зөвхөн Япон дахь гадаад иргэдийн дунд л түгж амжив. Харин дайны дараа Японы талх, чихрийн ажилтнууд энэ уламжлалыг сэргээн 1958 онд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны аяныг Гэгээн Валентиний баяртай уялдуулан явуулж эхэлсэн байна.

7. Овжин залуус, овжин бэлэг өгч хайртай  бүсгүйгээ баярлуулдаг нь үнэн.

Жижигхэн, гоёмсог хуудсан дээр Валентиний баяраар хайртаасаа хvлээж байгаа хvслээ бичээрэй. Vнсэлт, vзвэр, халуун ванн гээд юу ч байж болно. Харин одоо бичсэн “тушаалаа” хайртдаа єгєєд хvслээ биелvvл.

8. Валентинын баяраар хостой нь баярлаж, хосгүй нь гэгэлздэг нь үнэн.

Валентины баярын ганц худал
1. “Сингл” залуус дандаа ганцаараа байна гэвэл худлаа. Учир нь бурхан заавал амьдралын хатуу хүтүү, баяр жаргалыг хамтдаа идэл гэж хэн нэгнийг нөгөөтэй нь хайрын нандин утсаар холбодог жамтай.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …