Хүүхдээ цагаан хорхойноос хэрхэн хамгаалах вэ

Өндөгний гадаргуу наалдамхай тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархадаг хамгийн аюултай.

5-10 насныхан цагаан хорхой буюу хялгасан хорхойн халдварт хамгийн их өртдөг аж. Шөнө тайван унтаж чадахгүй, бөгсөө байн байн маажиж, хоолонд дургүй болох шинж илэрвэл таны хүүхэд цагаан хорхойтсон нь тэр.

Цагаан хорхой яаж бий болдог вэ

Цагаан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварладаг байна. Гэдэсний хөндийд өндөгнөөс авгалдай гарч, өсөж бие гүйцсэн хорхой болоод, хошногоор гарч өндгөө гаргаж үрждэг гэнэ. Халдвар авснаас хойш хорхой өндөглөх хүртэл дунджаар 30-50 хоног байдаг аж. Энэ хугацаа болоход эм хорхой бүдүүн гэдэснээс доош нүүж , хошногоны амсраар гарч явах зуураа ойр орчимд өндгөө гаргадаг байна. Эдгээр өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин дахин залгигдаж халдварладаг эрсдэлтэй аж.

Цагаан хорхойтохоос урьдчилан сэргийлэх арга

Хялгасан хорхойны өндөг хатуу бүрхүүлтэй учир тэсвэртэй, гадаад орчинд 20 хоног хүртэл халдварлах чадвараа хадгалдаг байна. Өндөгний гадаргуу наалдамхай тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархадаг хамгийн аюултай. Түүнчлэн ор дэр, тавилга, хивс шаланд ч наалддаг байна. Бохирдсон эд зүйлс, гар хуруу, хоол хүнс, аяга таваг, тоглоомоор дамжин өндөг залгигдаж, халдварладаг. Тиймээс хүүхдийнхээ цагаан хэрэглэл, алчуур, хувцас, аяга таваг, халбага сэрээ, тоглоомыг нь ойр ойрхон цэвэрлэх, ширээ, ванн , ариун цэврийн болон унтлагын өрөө тасалгаа, хивс шалаа сайтар соруулж, угааж байх шаардлагатай. Саван, угаалгийн нунтаг өндгийг үхүүлж устгахгүй ч, хөөстэй угаалга цэвэрлэгээ нь наалдсан өндөгийг салгаж, цэвэрлэж чадна. Индүүвэл илүү үр дүнтэй.

Орны цагаан хэрэглэл, унтлагын хувцасыг сэгсэрвэл өндөг агаарт цацагдаж тархдаг тул цэвэрлэхийн өмнө сэгсрэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг бол байнга халдвар авч дахих эрсдэлтэйг анхаараарай, ээжүүдээ.

Хүүхдээ цагаан хойрхойноос хамгаалахад тус болох эмчийн зөвөлгөөг хүргэе. 

  1. Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх (ялангуяа бие зассаны дараа, тоглосоны дараа, хоол идэхийн өмнө)
  2. Боломжтой бол өдөр бүр усанд оруулах
  3. Дотуур болон унтлагын хувцасыг ойр ойрхон солих
  4. Хумсыг авч, завсрыг нь сайтар цэвэрлэх
  5. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэхийг болиулах

 


Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …