Л.Оюун-Эрдэнэ: Баруун бүс парламентад 10 бус 25 төлөөлөлтэй болох бүрэн боломжтой

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж,  иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан гэдгийг онцлов.

Мөн Завхан нутгаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Армийн генерал Б.Дорж, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн соёрхолт зохиолч Л.Ванган зэрэг олон алдартан, хамгийн олон эрдэмтэн, генерал цолтон төрсөн гэдгийг тодотголоо.

Манай улсын оюун санааны охь болсон их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн их дээд сургуулийн эрдэмтэн доктор, судлаачдыг жагсаалтаар нэр дэвшүүлжээ.

Тухайлбал, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Д.Бумдарь, философийн ухааны доктор, дэд профессор, ХНХ-ын сайдын зөвлөх П.Цолмон, Завхан аймгийн Оюутны холбооны тэргүүн, 26 настай шинэ залуу улс төрч, залуу судлаачдын дуу хоолой болох судлаач П.Бодьсайхан зэрэг баруун бүс нутгийг төлөөлөлх 15 хүнийг Монгол Ардын Нам жагсаалтдаа багтаажээ.  Ингэснээр баруун бүс нутгийнхан парламентад 10 бус 25 төлөөлөлтэй болох бүрэн боломжтой гэдгийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

Тэрбээр “Тэрбээр “Баруун бүсийг хөгжүүлэх арван нэр дэвшигч туршлага, мэдлэг боловсрол гээд тус бүрийн онцлогтой байгаа. Сонгууль бол итгэлцлийн үр дүн байдаг. Сонгуулийн дараа аль бүс нутаг хэдэн хувиар ямар намыг дэмжсэн бэ гэдэг асуудал парламент дээр хөрөнгө оруулалтын асуудал болон яригддаг нь олон улсын нийтлэг жишиг юм.

Монгол Ардын Намаас баруун бүсэд нэр дэвшигчдийг багаар нь дэмжих нь нутагтаа хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Та бүхэн морьтой байж хөрөнгө оруулалтын том реформыг хийе гэвэл арвууланг нь дэмжээрэй. Яагаад гэвэл, алагласан газарт асуудал хэрүүл маргаан үргэлжилдэг болохоос биш хэлэлцэн тохирч хийсэн ажил бага байдгийг бүгдээрээ мэднэ. Тиймээс баруун бүсийнхэн та бүхэн маань бүтэн дэмжлэг өгч, бүрэн хариуцлага асуух том реформыг хийгээрэй. Монгол Ардын Намын Ардын хувьсгалын  шинэ зууны анхны түүхэн сонголтыг баруун бүс нутгийнхан та бүхэн хийгээсэй гэж хүсэж байна” хэмээв.

Завхан аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Цаашид бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, төсөл арга хэмжээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ баруун бүс нутгийг өвлийн, мөн байгалийн төрөлжсөн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа …