Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр , Монгол Цэргийн баяр өнөөдөр тохиож байна.Оршин буй Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа дархлан өнөө бидэнд үлдээсэн Монгол төрийн өлмий дайчин эрсийн алдар сууг батжуулж, алдаршуулах зорилгоор харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан түүхэн өдрийг МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ӨДӨР хэмээж, тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн
Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!
Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе…
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Зэвсэгт хүчний яруу алдарт 96 жилийн ойн баярын мэнд хүргэе
Гэнэн цайлган цэрэг байлаа
Гэрэлт ирээдүйд итгэж жагслаа
Генералын мөрдөсийг зүүдэндээ зүүлээ
Ганган хал цэрэг ахлагч л боллоо
Тэнгэр заяагаар дэлхийг дагуулсан
Тэмүүжин Чингисийн шадар баатар
Тусгаар Монголоо манжаас хамгаалсан
Тууштай тэмцэгч Галдангийн удам
Эрэлхэг байлдагч танаа
Эрчүүдийн баярын мэнд хүргэе
Г.Нараа