Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай А гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон. Талийгаач охин ээж дээрээ очихоор гэрээсээ гараад явж байхад нь хөрш айлын 18 настай А гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх , Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан орсон гэнэ . Ингээд 18 настай А, 20 настай Ж нар талийгаач охинд архи уулгаж согтоосон гэх мэдээлэл бий.
Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач охин ямар шалтгаанаар амь насаа алдсан талаар дүгнэлт гарсан байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон. Хоолой гүйлсэн булчирхай ходлого зэргээс үүдэн амь насаа алдсан байна гэх дүгнэлт гаргажээ. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байна. Харин хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт хэрэгтнүүд талийгаач охиныг хуурч мэхлэн архи хүчээр уулгаж, өөрийгөө удирдах чадваргүй болсон нь үед хүчирхийлсэн хэмээн таамаглаж байгаа аж. 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг хөнөөсөн сэжиглэгдэн шалгагдаж байгаа А, Ж нар цагдаа нарт “Талийгаач охинд хүчээр архи уулгаж, согтоосон нь үнэн. Харин хүчирхийлээгүй” хэмээн мэдүүлэг өгчээ.