С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.02/-ны өдөр гаргасан.Тэднийг цагдан хорих хугацаа  өнөөдөр дуусч байгаа  бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцож оруулжээ.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт болохоор товлогдсон байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Говьсүмбэр аймгийн ОБГ, ХХААГ-т туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ \2025.01.09\ тус аймгийн  Онцгой …