Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч IFLA (Олон Улсын номын сангийн холбоо), OCLC (Онлайн Комьпютер Номын Сангийн Төв)-аас хамтран хэрэгжүүлдэг номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт монгол номын санч багтжээ.
Тодруулбал, Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч Олон Улсын номын сангийн холбоо болон Онлайн комьпютер номын сангийн Төв хамтран хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний төв ном сангийн номын санч М.Даваасүрэн шалгарчээ.
Тус хөтөлбөр 2001 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын шилдэг туршлагаас суралцаж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг дэлхийн экспэртүүдийн тусламжтай гаргах боломж нээгддэг ажээ.