1879 онд Америкийн шинийг санаачлагч эрдэмтэн Томас Эдиссон чийдэн бүтээж байсан бол 1887 оны 3 сарын 6-нд энэхүү чийдэн анх Сөүл хотын төвд байх Кёнгбук дах эртний Хааны ордон дотор асч байсан ажээ. Энэ цагаас эхлэн өөрийн оронд чийдэн үйлдвэрлэх хэмжээнд хүртэл хөгжүүлсэн Солонгос улс , ирэх 2014 оноос эхлэн хуучны уламжлалт утастай чийдэнг бүх нийтээрээ хэрэглэхгүй болон үйлдвэрлэхгүй байх боллоо. Харин үүний оронд орчин үеийн бүх төрлийн LED гэрлүүдийг ашиглах ба энэ нь уламжлалт чийдэнг бодвол цахилгааныг 60-70%-иар бага хэрэглэж , 5∼15 дахин урт хугацаагаар ашиглагдаж , хүний биед үзүүлэх хор нөлөөгүй байдаг ажээ.Солонгос улсад одоогоор хуучны гэрлийн чийдэнг үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр үлдсэн бол бусад нь бүгд орчин үеийн LED гэрэл , чийдэнг үйлдвэрлэдэг болж өөрчлөгдсөн байна. 2008 онд 19 сая орчим ширхэг үйлдвэрлэгдэж байсан хуучны чийдэнг энэ он гарсаар ердөө л 3 мянган ширхэг үйлдвэрлэж тахиа, гахай, нохой , үхрийн аж ахуйд голдуу ашигласан бөгөөд эдгээр аж ахуйнуудад гэрэл солих зардлын 20∼50%-ийг улсаас гаргахаар болсон байна.
Солонгос улс ирэх он хүртэл бүх сургууль, албан байгууллагуудыг гэрлээ бүрэн сольж дуусгах үүрэг даалгавар өгөөд байгаа бол Европийн холбоо өнгөрсөн жилээс эхлэн 60W, 40W-оос дээш хэмжээтэй чийдэн худалдаалахыг хориглож , АНУ энэхүү журмыг ирэх жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Мөн Хятад улс ирэх жилийн 10 сараас эхлэн 60W , 2016 оны 10 сараас эхлэн 15W-оос дээш хэмжээтэй хуучны чийдэнг худалдаалахыг хориглосон байна.
Харин манай улс хэдийнээс эхлэн эл хуучнй чийдэнгүүдээ худалдаанаас гаргах бол оо?
эх сурвалж: mglradio.com