Б.Даваажав: Манай хүүхдүүдийн бүтээл дэлхийн анхаарлыг ч татах болно

12825404_997459900324921_420701488_n (2) - Copy

Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн захирал Б.Даваажавтай ярилцлаа.

-Таны хувьд сургуулийн захиралын алба хашаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Бүтээн байгуулалтын гол хүч болсон мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байдаг энэ их айлаар дуулгах сонин хачин юу байна вэ?

-Манай сургууль анх 1966 онд байгуулагдаж байсан. Энэ жил сургуулийн маань түүхт 50 жилийн ой тохиож байна. Минйи хувьд  сургуулийн захиралын албыг хашаад есөн сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сургуулийнхаа түүхт 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээг зохон байгуулах гээд ер нь л ажил ихтэй байна шүү.

-Та өөрийнхөө талаар товч танилцуулаач багш гэсэн байхаа?

-Миний хувьд жирийн нэг тариачин айлын хүү. Миний аав насаараа газар тариалан эрхлэсэн улсдаа нэр хүндтэй тариачин хүн байдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Минйи хувьд 1987 онд УБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн  багш хүн. Багш хүн болохоор сургуулийнхаа хүүхдүүдэд зөв төлөвшилтэй хүн болох талаас нь үргэлж лекц уншдаг. Ер нь л сургууль гэдэг нь хүүхдийг зөв хүн болох талаас нь төлөвшүүлж хөгжүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Тэр ч үүднээс эхлээд та хүн байхын учир яагаад би энд сурах ёстой гэж гэдгээ ойлгож гэмээн дараагийн ярьж хэлэх асуудал мэргэжил, ур чадварын тухай байх ёстой гэж үздэг.

-Танай төгсөгчид нийгэмд маш эрэлттэй мэргэжил эзэмшдэг. Бусад их, дээд сургууль төгссөн залуус ажилгүй байх нь энгийн хэрэг болж шүү?    

 -Би сургуулиа ажил амьдралд маш ойрхон нарийн мэргэжлийн сургууль гэж тодотгомоор санагддаг юм. Үнэхээр тийм байгаа шүү. Улсын хэмжээнд Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийлсэн 82 мянган их дээд сургууль маш олон чиглэлээр олон мянган оюутан төгсгөж байна. Өндөр төлбөр төлж цаг хугацаа алдаж сурчихаад ажилгүй дипломтой таксины жолооч, дэлгүүрийн худалдагчид жилээс жилд олширч байна. Манай сургуулийн хувьд өнөөдөр нийгмийн захиалгаар олон айлын хүүхдүүд үнэ төлбөргүй амьдралд ойрхон оёдолчин, засварчин, үсчин, гоо сайханч,  уран зураач, дархан, сийлбэрч гэх мэт нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжилээр суралцаад төгсөхдөө ажлын байраар бүрэн хангагдаад гарч байна.

-Ажлын байрны хангамж хэдэн хувьтай байх уу?

-Манай сургуулийн оёдолчин, үсчин, гоо сайхан, авто засвар гэх мэтчилэн ангийг төгссөн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэж худлаа ярихгүй. Ер нь бол 70-аас дээш хувь нь төгсөөд лажлын байртай болчихдог.  Зарим нь цааш суралцах тохиолдол ч бий. Хотын төвөөр үсчин, гоо сайханд Гандигийн нэрэмжит сургуулийг төгсөөд очлоо гэхэд бусад сургуулийн төгсөгчдөөс арай түрүүнд ажилд авах жишээтэй. Монгол Улсад 50 гаруй жил мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд  мэргэжлийн ур чадварын хувьд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрч байгаад сэтгэл хангалуун байдаг.

Энэ жил хичнээн хүүхэд элсэн суралцаж байна?

– Урд жил элсэгчдийн тоог 860-аар тогтоож байсан бол энэ жил 920 болгосон.  Учир нь манай сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам ихсэж байгаа. Тиймээс харъяа яамны мэргэжлийн боловсролын газарт хандаж оёдол, үсчний ангид нэмэлт элсэлт авах хүсэлтээ тависнаар нэмж 60 хүүхэд элсүүлэх боломжтой болсон байгаа. Үсчин, гоо сайхны анги болон оёдлын ангийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр манайд суралцах хүсэлт ихсэж байна. Учир нь тэдний сурсан эрдэм хаалганы ард гараадл үр дүн нь ил харагдаж байдаг болохоор л тэр юм.

Хөдөлмөрийн яамны харьяа хэрнээ боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гээд Боловсролын яамтай  бас хамтран ажилладаг  байх тийм үү?

-Насан туршийн боловсролын төв бол Боловсролын яамны харъяа, манай сургууль болохоор Хөдөлмөрийн яамны харьяа. Гэхдээ нэг л зүйл дээр бид зорилго нэгддэг. Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэж, сургалт явуулж байна. Адилхан боловсролын л байгууллага. Тэгэхээр би боловсролын яамтайгаа хамтарч ажиллаж байна гэж ойлгож байгаа. Нэг салбарт чиг бодлого, стандартын хувьд Боловсролын тухай хууль, Монгол Улсын Боловсролын багц хуулийг бид дагаж мөрддөг.

-Сургалтын хугацаа нь ямар байдаг юм бэ?

-45 хоног, гурав, зургаан сар, 1-2 жилийн хугацаатай. Хөдөлмөрийн хэлтсээр дамжаад захиалгаа өгөөд түр сургалтуудыг зохион байгуулдаг. Хөдөлмөрийн хэлтэс болон Насан туршийн боловсролын төвөөрөө захиалга өгч болно. Нийгмийнхээ эрэлт хэрэгцээг харж байгаад бид сургалтуудыг зохион байгуулдаг.

– Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалынполитехник коллежийн 50 насны ой болох гэж байна гэлээ. Ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Түүхт ойн арга хэмжээний үеэр бид есөн бүтээлч ажил хийнэ гэж үзсэн. Эхний бүтээлч ажил нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд  Хөдөлмөрийн яамны харъяа удирдах ажилтаны зөвөлгөөн боллоо. Иэр үеэрээ Чингис зочид буудалд манай ур чадвартай хүүхдүүд болон багш нарын бүтээлийн үзэсгэлэн гарсан байгаа. Мөн оёдлын мэрэгжилийн улсын уралдааныг мөн нэгдүгээр сарын 18-нд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Улсын хэмжээнд оёдлын сургалт мэргэжилээр оёдолчин бэлтгэдэг нийт 21 сургууль байдгаас хөдөө орон нутаг нийлсэн 18 сургууль хамрагдсан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ мэтчилэн цаашид арга хэмжээнүүд хийхээр ажиллаж байна.

Х.Баяр-Угтах

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …