Ц.Шаравдорж: Цагдаагийнхан импортын үрийн улаанбуудайн дээжийг МХЕГ-т авчирч өгөөгүй

13161480_1081636378577183_243726259_oСүүлийн үед импортолж буй үрийн улаанбуудайн чанарын тухай маргаантай асуудал гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болоод буй. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга  Ц.Шаравдорж болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн улаанбуудайг хангалттай нөөцөлж чадаагүй. Иймээс Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгожээ. Үүнээс “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирэн, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгажээ.  Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн улаанбуудайг чанарын шаардлага хангаагүй гэх Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хуурамч дүгнэлт гарч тариаланчдыг хэсэг төөрөгдүүлсэн байна. Хуулиараа Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар,  Хөтөл дэх ТЭДС-ийн агуулахаас гэрчийн хамтаар импортын буудайнаас дээж авч, шинжлэх ёстой аж. Гэвч Сэлэнгэ аймгийн МХГ-ын н.Цэрэндулам, н.Бямбадорж гэсэн хоёр байцаагч буудай ачсан вагоноос албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй дээж авч, чанаргүй гэсэн дүгнэлтийг бичсэн тухай МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж онцолж, тус байцаагчид удаа дараа ийм асуудал гаргаж байгааг хэллээ.

13161016_1081636495243838_1109726117_o

Хуулийн дагуу Дархан-Уул аймгийн МХГ-аас нийт 29 вагонд ачигдсан буудайны 21 вагонаас нь дээжийг дөрвөн ч удаа авч, МХЕГ-ын төв лабораторид шинжлэхэд “Алтайская жница” сортын үрийн буудай нь хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай гэсэн дүгнэлт гарчээ.

Хэдий ийм дүгнэлт гарсан ч “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайн чанарт эргэлзсэн зарим иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Иймээс  ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагч, ТЭДС, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан байна. Улмаар цагдаагийнхан өөрсдийн биеэр  МХЕГ-ын төв лабораторид хүргэнэ гэж аваад одоог хүртэл МХЕГ-т авчирч өгөөгүй аж. Хуулиараа чанарыг нь шалгах гэж буй бүтээгдэхүүний дээжийг МХЕГ-ын төв лабораторид гурван хоногийн дотор авчирч өгөх үүрэгтэй гэнэ. Тус дээжийг авч явсан холбогдох цагдаагийн хэлтэсээс дээжийг хэзээ шинжилгээнд өгөх, яагаад одоог хүртэл МХЕГ-ын төв лабораторид хүлээлгэж байгааг тодруулах гэсэн ч ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

13211134_1081636515243836_652790799_o 13199252_1081636535243834_1769680644_o

/ ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар дээж авав/

Ийнхүү хаачсан нь мэдэгдэхгүй үрийн улаанбуудайн дээжийг шинжилгээнд өгөхгүй удааснаар тариаланчдад үр олгох ажил, цаашлаад хаврын тариалалтын ажил хойшлоход хүрээд байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …