Shell beach, Кариб
Карибын тэнгисийн Бартольми арлын Густава хэмээх жижиг хотын дэргэдэх Шелл бич /Shell beach/-д хүмүүс хүүхдүүдтэйгээ очих дуртай байдаг. Учир нь энэхүү эрэг дээр далайн түрлэгээр хэдэн зуун жилийн турш хэдэн мянган тонн янз бүрийн далайн дун, хясаа эрэг дээр цуглуулагдсан ажээ.
Тэд заримдаа сувинер цуглуулсаар байгаад усанд орохоо ч мартдаг ажээ. Гэхдээ тэнд хөл нүцгэн явахаасаа айцгаадаг. Жуулчид ч бас өвөрмөц чамин сувинер /хясаа/ олж авхаар хичээцгээдэг.
Giant trial, Умард Ирланд
Умард Ирландын энэ далайн эргийн эргэн тойронд үнэхээр үлгэр домгийн газар байгаа мэт сэтгэгдэл төрдөг аж. Энэ газар нь галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй мянга мянган ширхэг олон өнцөгт бүхий базальтан багануудаас тогтсон байдаг. Бүр зөв дөрөв болон зургаан талт баганууд ч бий. Нутгийн домгоор Ирландын баатар Шотландын ганц нүдэт мангасыг дарахаар тэнгис гатлуулан гүүр тавьсан гэдэг. Домгийг батлах мэт Шотландын эрэг дээр бас энэ чулуун баганууд байдаг гэнэ.
Siesta Key Beach, Флорида
Энэ газар бол АНУ-ын хамгийн сайхан далайн элсэн шарлагын газрын нэг. Сиеста бийчийн гол онцлог нь цас шиг цагаан өнгөтэй элс юм. Бас бүх газраа нарны туяа тусдаг тул үргэлж халуун байдаг. Цагаан элсэн эрэг ганц энэ биш. Австралийн Hyamas наран шарлагын газар бас цагаан элстэй. Гэхдээ Флоридагийн энэ эргийн элсэн ширхэгүүд нь маш жижигхэн тул гишгэхэд дуу авиа гаран таатай сэтгэгдэл төрүүлдэг байна.
Багамын ягаан элсэн эрэг
Багамын Харбор арлын эрэг маш өвөрмөц хачирхалтай ягаан өнгөтэй байдаг гэнэ. Тэнд л жуулчид манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй ягаан эргийг үзэх гэж очдог. Энэ дур булаам диваажингийн эргийн нууц нь бутлагдсан шүр элсэн ширхэгтэй холилдон ийм өнгөтэй болжээ. Үүнээс гадна цагаан элс, үйрч бутарсан улаан бусад биет, улаан планктон нэмэр болдог аж.
Хавайн Кайхалулу улаан эрэг
Энэ сонирхолтой улаан элсэн эрэг Хавайн Мауи арал дээр байдаг. Энэхүү байгалийн сонин тогтоц нь төмрийн хит ислээс болжээ. Өөрөөр хэлбэл төмрийн зэв гэнэ. Номхон далайн ус, галт уулын элс /төмөртэй/-ний зохицол ийм өнгийг бий болгожээ.
Рамла булан, Гозо, Мальта
Мальтын энэ булангийн наран шарлагын газар нь дэлхийн хамгийн улбар шар эрэг. Энэ өвөрмөц өнгийг эртний галт уулын үнс, алтан шохойн чулуу, Мальтийн чулуун цохионууд холилдон бий болгожээ.
Рамла буланд жуулчид маш ихээр байдаг боловч Сан Блас нь нам гүм байдаг. Учир нь энэхүү сонин газрын хэмжээ нь маш бага гэнэ. Хар болон ягаан өнгөний зохицол нь энэ зууны төгсгөл хүртэл хадгалагдана гэж тооцдог юм байна.
Калифорнийн шилэн наран шарлагын газар
Форт Брэгг хотоос эргэн тойрондоо чулуугаар хүрээлэгдсэн нэгэн хогийн цэг бий. Хүмүүсийн бий болгосон хог наран шарлагын газар эргэн ирэхдээ “эрдэнэ” болон иржээ.
1960-аад оны сүүл хүртэл хуучин машин, багаж хэрэгсэл, ахуйн хогоо эндхийн хадан цохионд дунд хаяж иржээ. Харин засаг захиргаа үүнийг зогсоосон аж. Түүнээс хойш далай эх давалгаа цохилтоороо шилнүүдийг /шилэн эдлэлүүд/ хэдэн арван жилийн турш нүдэн бутлан, өнгөлж, мөлийлгөж түрлэгээрээ эрэг дээр гаргаж хаясан байна.
Далайн шил, наран шарлагын эргийн шил хоёр нь төстэй ч /усаар бий болж усаар тээгдэн ирдэг/ хоёр өөр аргаар бий болдог. Нэг нь давстай усанд, нөгөө нь цэнгэг усны нөлөөгөөр бий болдог ажээ. Энэ хоёрын нэг нь үнэтэйд тооцогдож үнэт эдлэлд хийхэд ашигладаг.
Папаколеа, Хавай
Ногоон элсэн эрэг нь Хавайд жуулчдыг татах нэг чухал газар болж байна. 10,000 жилийн өмнө болсон галт уулын дэлбэрэлтийн дүнд байгалийн ногоон чулуулаг цацагдан гарч иржээ. Эдгээр чулуулаг нь галт уулын бусад шороо чулуулгаас хүнд байсан тул хөнгөн хэсэг нь далайн усанд угаагдан ууссанаар ногоон чулуулаг маань үлдэж ийм эргийг бий болгожээ. Гэхдээ энэ чулуу бол маргад эрдэнэ биш гэнэ.
Австралын солонгон наран шарлагын газар
Энэ солонгон эрэг нь Австралийн зүүн эргээс Фрейзер /дэлхийн хам том элсэн арал/ арал хүртэл асар том газар нутгийг эзлэн оршдог. Аброгиенчуудын домгоор Yiningie гэдэг солонгон сүнс залуу сүйт бүсгүйгээ хар хүчнээс хамгаалан тулалдаж энэ хадан цохион дунд унаж үхсэн гэдэг гэнэ.
Хавайн Пуналу хар наран шарлагын газар
Хар гэдгийн учир нь энэ эргийн элс нь хар. Энэ эрэг бол дэлхийн хамгийн хар эрэг. Яагаад хар элсэн эрэгтэй болсон вэ гэхээр, галт уулын лав далайн усанд хөрч царцан, олон мянган жилийн турш далайн давалгаанд цохигдон бутарсаар хар элсэн эргийг үүсгэсэн байна.
Мексикийн нууц наран шарлагын газар
Мексикийн Пуэрто-Вальярта хотын ойролцоо Мариетас аралд нууцлагдсан наран шарлагын газар байдаг аж. Агуй, ус, элс , эрэг, усан доогуурх хонгил, бас дээр нь далайн шүр, дельфин зэргийг хослуулсан байгалийн гайхамшигтай зүй тогтоц. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой арлыг 2008 онд ЮНЕСКО дэлхийн хамгийн чухал шим ертөнцийн нөөц газрын жагсаалтад бүртгэж авсан аж.
Юрийн галвын наран шарлагын газар
Английн Лайм Режис тосгоны ойролцоо Баруун Досет гүнлэгт Юрийн галвын наран шарлагын эрэг байдаг аж. Мэдээж хэрэг тэнд ямар ч үлэг гүрвэл байхгүй боловч далайн эргийн хадан цохионд чулуужсан эртний дун хясаа байдаг байна. Эдгээр нь зөөлөн бөгөөд эрдэсийн урлаачид үнэт эдлэл хийхэд, жуулчид бэлэг дурсгал болгон авч хэрэглэдэг байна.
Эх сурвалж: MGLNEWS.MN