Монгол-Хятад хэлээр хуулийн толь бичиг гаргажээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн үг хэллэгийг багтаасан Монгол-Хятад толь бичиг гаргажээ.

БНХАУ-д анх удаагаа нийтлэгдэж байгаа энэхүү хуулийн толь бичигт Хятадын орчин үе болон эртний эрүүгийн хуулийн нэр томьёог багтаасан 25 мянга гаруй үг хэллэг орсон байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Ардын дээд прокурорын газар тэргүүтэй бүрэлдэхүүн 2009 оноос ажиллаж, уг толь бичгийг гаргажээ.

Энэхүү толь бичиг нь хоёр хэлээр хууль ёсны үйлчилгээ үзүүлэхэд болон монгол хэлээр гаргасан заргыг шүүхэд ихээхэн тус болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …