Анхаар! БНСУ хурдан шуурхай явуулж өгнө гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилж байна

БНСУ-д явахаар бүртгүүлсэн иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нэрийг барьж хурдан шуурхай явуулж өгнө гэж их хэмжээний мөнгө авч хууран мэхлэх, залилаж мөнгө авах явдал гарч байгаа учраас та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

БНСУ-ын хөдөлмөрийн биржд байршуулах бүртгэл нь үнэ төлбөргүй бөгөөд солонгосын талаас татгалзаагүй тохиолдолд байрших бүртгэл хийлгэсэн иргэн ажил хайгчаар байрших болно. Ажил хайгчаар байршсан нь хөдөлмөрийн гэрээгээр явах баталгаа болохгүй бөгөөд солонгосын ажил олгогч тухайн ажил хайгчийг сонгосон тохиолдолд ажлын санал ирнэ. Энэ үйл явцад ямар нэг хувь хүн,байгууллага нөлөөлж чадахгүй. Иймд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэд “Хөдөлмөрийн биржд байршуулж өгнө”, “Явуулахаар сонгуулж өгнө” гэсэн худал үгэнд хууртаж бусдад залилуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн дундаас нь зуучилж үйлчилгээний төлбөр авах байдлаас сэргийлэх үүднээс иргэд ирж бүртгүүлэхдээ өөрийн биеээр ирж бүтгүүлэх, өөрийн биеээр ирж бүртгүүлэх боломжгүй тохиолдолд наториатын байгууллагаар баталгаажсан албан ёсны итгэмжлэлтэй хүнээр бүртгүүлэх шаардлага тавьж байгаа болно.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …