Нийслэлийн агентлаг, дүүрэг, хороодын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог танилцуулж байна

p18i5g15cu1pgctp1qgp1u24tja1Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн  сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс  нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэл дэх Төрийн албаны  зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ   албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.   Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд 2014 оны  03 дугаар сарын 10-ны өдөр 10-17 цагийн хооронд захиалагч байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ. 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ 
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2014 оны  03 дугаар сарын 10-ны өдөр 10-17 цагийн хооронд захиалагч байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Бүртгүүлэх иргэд доорхи дугаарын утсанд холбогдож лавлагаа авч болно.
·         Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88006135
·         Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88848445
·         Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар: 96067079
·         Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар: 99194422… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …