Монгол Улсад 251 хүн осолд өртөж нас барсан байна

вьСүүлийн 9 жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. 

Харин сүүлийн 2012, 2013 оны хувьд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээг харьцуулж үзвэл 2012 онд 69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч 28 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж нас барж, 10 хүн тахир дутуу болж, 34 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж байсан бол 2013 оны байдлаар нийт 39 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч түүнд 14 хүн өртөж нас барж, 18 хүн тахир дутуу болж, 9 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.

Энэ судалгаанаас үзэхэд 2013 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх 2012 оноос 43.4 хувиар буурсан ба осолд өртөж нас барсан иргэний тоо 50 хувиар буурч, осолд өртөж тахир дутуу болсон иргэдийн тоо 44.4 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн тоо 73.5 хувиар буурсан байна. Харин 2014 он гарсаар барилгын салбарт хүний амь нас үрэгдсэн 5 осол гараад байна.

Мөн барилгын угсралтад 92 хувь эрсдэлтэй гэж гарсан байна. Уг барилгуудад Барилгын хуулийн хэрэгжилт 60.5, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55.7, барилгын өргөх байгууламжийн шаардлага хангасан нь 40 хувь гэж гарсан байна. Барилгын газрын харилцааны холбогдох хуулийн хэрэгжилт 56, геодегизи, зураг зүйн хуулийн хэрэгжилт 37.25 хувьтай хэрэгжиж байсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгуудад удаа дараа гарсан осол аваарын шалтгааныг тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт баригдаж байгаа 17 болон түүнээс дээш давхар барилгуудад ажлын явц байдалд шалгалт хийсэн  ба хяналт шалгалтад 32 аж ахуй нэгжийн 90 гаруй инженер, техникийн ажилтан хамрагдаж, нийт 20 цогцолборын 51 барилга шалгагджээ. Шалгалтаар давхардсан тоогоор 880 зөрчил илрүүлсэн байна.

Үүнээс 214 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Ноцтой зөрчилд найман өргөх байгууламжийн ашиглалтыг түтгэлзүүлж, дөрвөн барилгын ажлыг түр зогсоох арга хэмжээ авчээ. Үүнд өнгөрсөн онд улсын байцаагчийн актаар барилгын ажлыг нь зогсоосон Сүхбаатар дүүрэгт “Индустр” ХХК-ийн “Соембот-Өргөө”, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй иргэн К.Пүрэвийн оффис үйлчилгээний барилга, “Макс-Өргөө” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгуудад илэрсэн зөрчлөө арилгаагүй байжээ. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …