Загастайн давааны савдаг монгол хаадын удмыг хамгаалжээ

c12ad05a66db8499big533807145201412140409Монголын Юань гүрэн унах цаг нь тулжээ. Хятад үндэстэн олон жилийн дарлалд туйлдан Монголын төрд шургалсан түшмэд, ноёдын хатгалгаар монголчуудын эсрэг турхиран боссон хүнд хэцүү цаг үе байлаа. Түүхийн нарийн ширийнийг үл өгүүлэн Монгол орны хойморт байх Загастайн давааны домгийг өгүүлье.

Монголчуудын эсрэг босч, бидний өвөг дээдсийг хаан ширээнээс буулгаад зогсохгүй хэдэн жилийн да­раа монголчуудыг бүрэн хүйс тэмтрэх хар санаа өвөр­лөсөн хятадууд. Тэд Монголын нутагт цөмрөн орж, Хар­хорин хотыг үнсэн товрог болгоод зогсохгүй алтан ургийг бүрэн таслахаар заналхийлж эхлэв. Тэрхүү дайны хөлөөс нэгэн монгол хатан нуган үрээ аваад золоор зугтан гарчээ.

Нэгэн лам хүний хамт хүүгээ авч явсан хатан тэмээ унан говь, цөлийг туулан явсаар Монгол нутгийнхаа гүн рүү орж ирэв. Гэвч Хятадын түшмэд түүнийг заа­вал барьж ирэхийг үүрэгдэж, мөнгө шагнал амлан байж 300 гаруй морьт цэргийг хойноос нь илгээсэн байна. Дайсанд хариугүй гүйцэгдэхийн алдад хатанд бараа болж явсан лам тэнгэр бурханд мөргөн их хэмжээний цас оруулан хятад цэргийн хөлийг боож, тэр завшаанаар түр холдож амжив. Ядарч туйлдсан гурав Загастайн даваанд ойртон ирэхийн алдад нэхүүл цэрэг дөхөн айсуй үзэгдэв.

Оргодол гурван монголын толгойг авч, үлэмж шан авахаар хөөсөн хятад цэргүүд баясан бахиралдах дуу нь дуулдах газар тулж ирэв. Харин давааны оройд гараад ядарч туйлдсан өвгөн лам өөрийн эрхгүй амь тавьж, бурханы оронд одлоо. Хөөрхий, хатан арга ядаж бяцхан хүүгээ дээш өргөн байж:

“Эх болсон этүгэн Монгол нутаг минь,
Эрхэм сайн нэрт Чингис хааны удмыг өршөөж хайрла,
Монгол нутаг минь харийн дайснаас
Хамгаалж өгөө” хэмээн гуйн мөргөсөн байна.
Гэв гэнэт түүний хажуунаас нэгэн бяцхан ам цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр:
“Айж бэргэлгүй
Аян замаа үргэлжлүүлэгтүн
Нуган үрийг чинь алдар суу
Нэхэх дайсныг чинь мөхөл хүлээж байна.
Та хоёрыг авруулахаар намайг илгээсэн болно” хэмээжихүй.

Залуу хатан амны алдас хийн “300 цэргийг өчүүхэн хулгана дийлнэ гэж үү?” хэмээж орхих нь тэр. Гэнэт тэнгэр, газар нижигнэн дуугарч, асар том хадан цохио уулын оройгоос тасран өнхөрч, арван хэд хуваагдан бэл дэх хятад цэргийг юу ч үгүй дарж орхих нь тэр.
Харин өнөөх хулгана хадны орой дээр үсрэн гараад:
“Би Загастайн эзэн савдаг болой. Бурхадын ивээлд орш­сон хүчирхэг нэгэн би билээ. Харин хатан чи эзэн савдагт эргэлзсний чинь хариуд энэ даваагаар давах гэсэн нүгэлт нэгэн төдий бус буянт хэнбугайд ч саад учрах болно” хэмээн зарлигдсан домогтой.
Ер нь ч тэнгэр сайхан байхад энэ давааны орой дээр хүн гарахуй гэнэт хуй салхи босож, өндгөн чинээ чулуу хийсгэн хүн малын толгой оночих гээд эсвэл зуны нарлаг өдөр цасаар хуйсран шуурах нь ч бий. Мөн Барон Унгерны итгэлт хүн польш Оссендовски энэ даваагаар давж явахдаа эндэж өнгөрсөн олон ч хүний цогцос яс харсан хэмээн дурсамжийн номондоо бичсэн байдаг билээ.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …