Дэлхийн хамаг баялаг хэм баян цөөнхийн гарт очсоор байгаа тухай АНУ-ын сонинд ийнхүү бичжээ. Орчин үеийн түүхийн бусад
үетэй харьцуулахад өнөөдөр манай гарагийн баялаг хэт баячуудын гарт төвлөрчээ. Өмнө нь дэлхийн оршин суугчдын ихэнх нь хүнсний ногоогоо хэрхэн ургуулах, малаа яаж арчлахыг мэддэг, мөн өөртөө болон гэр бүлдээ ч санаа тавьж чаддаг байлаа.
Маш цөөн хүмүүс л үлгэрийн мэт баян байсан. Гэхдээ ихэнх хүмүүс өөрийн гэсэн газартай, мөн гар урлалаар оролддог байв. Гэтэл аварга том корпорациуд, авлигад идэгдсэн Засгийн газрууд сүүлийн хэдэн арван жилийн турш хөдөө аж ахуй, газар тариалангийн газруудыг хураан авсаар байна. Олон зуун сая хүн өөрсдийн газраас хөөгдөж, их хотууд руу нүүх болжээ. Үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн эдийн засгийн салбар бүрийг хянаж байгаа өнөө үед эгэл жирийн иргэд хувийн бизнесээ эхлэх улам хэцүү болсон.
«Хүнсний гинж»-ийг гартаа атгадаг хэт баячууд мөнгө, баялгийн урсгалыг өөрсөд рүүгээ чиглүүлэх «систем»-ийг байгуулж, улам баяжсаар байна. Даяаршсан «систем»-ийн үед хэт баян цөөнх үүссэн бөгөөд дэлхийн хүмүүсийн тал нь үгээгүй ядуу амьдарсаар байгаа. Хоногийн хоолоо залгуулахын тулд улам олон хүн тэдний «систем»-ийн төлөө дэлхий даяар ажилласаар л.
Хэт баян цөөнхөд дээрэмдүүлээгүй цөөхөн улс орон өнөөдөр дэлхий дээр үлджээ. Манай гарагийн элитүүд ядуу орнуудын эдийн засагт хөрөнгө оруулах тухай ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний зорилго нь газар шороо, ус, нефть, нүүрс зэрэг байгалийн нөөц, баялгийг өөртөө авах юм. Тив дамнасан аварга корпорациуд дэлхийн олон арван улс оронд газрын баялгийг сорон мөлжиж байхад тэдгээр орны ихэнх иргэд ядуурлын туйлд амьдарсаар байна. Үүн дээр нь нэрмээс болж, корпорациуд үргэлжлэн газар шороо, баялгийг нь дээрэмдэхийн тулд эдгээр орны улстөрчдийг худалдан авсаар байгаа.
Олон зуун сая хүн тус системийн төлөө ажиллаж байгаа ч үнэндээ хэт баячуудад хэдэн тэрбум «ашиггүй, хоол хороогчид» хэрэггүй. Учир нь тэд системийг ядууст туслах гэж бүтээгээгүй. Чөлөөт бизнес, өрсөлдөөнд ч зориулаагүй. Харин баялгийг өөрсдөө хамах гэж, эгэл биднийг боолчлон, өр зээлэнд бариулж, улам ядууруулахын тулд л системийг бий болгосон. Олон хүн капитализм аймшигтай, харин социализм, коммунизм ямар сайхан байсныг дурсдаг. Гэтэл үнэндээ асуудал өмчийн асуудал, капитализмд байгаа юм биш. . Тэгээд ч өнөөдөр дэлхийд оршин буй энэ систем бол капитализм биш.
Харин феодализм гэвэл илүү дөхөж очно. Хэт баячуудад монополь эрх хэрэгтэй. Тэд асар их баялаг, эрх мэдлээ та биднийг захирахад л ашигладаг. Хэрэв ядуу хүмүүст газар санал болгож, бизнестэй болох боломж бүрдүүлж, илүү сайхан амьдрах боломж олговол сайхан аа. Гэтэл бүх юм эерэгээр. Эд баялаг улам бүр элитүүдийн гарт хуримтлагдан, чинээлэг дунд давхарга нь АНУ зэрэг баян оронд ч устаж байна. Дэлхийг эдийн шунал эзлэн авчээ. Иймээс манай гараг амьдрахад тиим ч таатай байхаа больсон байна. Хэрэв ямар нэг ноцтой үйл явдал болохгүй л бол хэт баячууд улам баяжсаар, харин ядуус улам ядуурсаар байх болно.
-НҮБ-ын мэдэгдсэнээр сүүлийн 40 жилд ядуу орнуудын тоо хоёр дахин нэмэгдсэн. Эдгээр орон 2002 онд хүнсний импортод есөн тэрбум доллар зарцуулсан бол 2008 онд 23 тэрбум доллар болж өсчээ.
-Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтсийн хөрөнгө 50 тэрбум доллар. Гэтэл дэлхийн 140 орны Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ үүнээс ч бага.
-Дэлхийн хүн амын тал нь бүх баялгийн нэгээс бага хувийг эзэмшдэг.
-Манай гарагийн нэг тэрбум хүн өлсгөлөн ходоодтой унтахаар хэвтдэг.
-Африкийн ядуу орнуудын нэг хүнд ногдох дундаж орлого сүүлийн 20 жилд 1/4-ээр буурчээ.
-Дэлхийн хүн амын хоёр хувь нь активуудын талаас илүү хувийг эзэмшдэг.
-3,6 секунд тутамд нэг хүн өлсгөлөнгөөс болж үхдэг. Үүнээс 3/4 нь тав хүртэлх насны хүүхэд.
-Дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь баян ядуугийн ялгаа улам ихэсч байгаа орнуудад амьдардаг.
-Манай гарагийн хүн амын 33 хувь нь хоолны мөнгө хүрдэггүй гэж мэдэгджээ. Гурван тэрбум гаруй хүн буюу дэлхийн хүн амын бараг тал нь өдөрт хоёр доллараар амиа зогоодог аж.
-400 сая хүн ундны цэвэр усгүй орчинд амьдардаг. Дэлхийн 2,6 тэрбум хүн ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд аж төрдөг.
-Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 28 хувь нь хоолны дутагдлаас болоод жин бага зэрэг асуудалтай байдаг.
-АНУ дэлхийн нийт баялгийн 25 хувийг эзэмшдэг. Гэтэл Африк тив бүхэлдээ энэ баялгийн нэгхэн хувийг эзэмшдэг.
-Дэлхийн хамгийн баян санхүүч Ротшильдын гэр бүл XIX зуунд хэдэн тэрбум доллартай байсан. Тэд Англи, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг олон орны банкны системийг атгадаг. Одоо тэдний мөнгө хичнээн гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэтэл энэ үед дэлхийн хэдэн тэрбум хүн орой яаж хоолтой хонох вэ гэж толгойгоо гашилгаж суудаг
Харин бид хаана явна вэ? 50 сая гаруй малтай Монголчууд зөвхөн одоохондоо л дэлхийн баяжуудад “дээрэмдүүлэлгүй” үлдсэн цөөхөн улсын нэг хэвээр байна. гэхдээ одоо нэгэнт тэд бидэн р үү “дайраад” эхлэсэн. Үүндээ манай улс төрчдийг ашиглах нь тодорхой байна.
Эх сурвалж: Зөв хөгжил