Ирээдүйн шинэ тивийг байгуулах зөгнөлт төсөл
Германы зохион бүтээгч Михаэль Себастиан Хаас, Кай Олаф Цирц нар хүн төрөлхтний урьд өмнө үзээгүй уран барилгын гайхамшигт дурсгал болох зөгнөлт төслийг бүтээжээ.
Одоохондоо энэхүү төсөл нь цаасан дээр байгаа боловч тэдний тооцоогоор 2045 он гэхэд биелж, Америк, Европыг холбосон 3500 километр урттай гүүр дэлхийн нэг шинэ тив болох гэнэ.
Энэ уран зөгнөлт байгууламж ертөнцийн гайхамшгуудын жагсаалтад орно гэж төсөөлье л дөө. Зуун жилийн өмнө cap руу аялна гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч хүн тэнд хэдийнэ буучихаад эргээд ирсэн билээ. Тиймээс бидний хойч үе Атлантын далай дээгүүр тавьсан замаар зорчиход гайхах юмгүй ч байж болох юм. Төслийг зохиосон Германы зохион бүтээгчид энэ тухайгаа “Олон улсын тээврийн сэтгүүл”-д нийтэлжээ. Тэднийг ийм төсөл бүтээхэд хэдэн жилийн өмнө Америкийн инженерүүдийн мэдээлсэн “сансрын цахилгаан шат” байгуулах санаа урам өгсөн гэдэг. XXI зууны төгсгөлд Францын Сен-Назер хотын эрэг Атлантын далайн хөвөөнд орших Нанта хотоос 60 километрт байх бөгөөд энд ирсэн жуулчид ер бусын гайхамшгийг үзэх болно Энэ бол Атлантын далай дээгүүр тавьсан гүүр. Тус гүүр нь манай гаригийн хоёр тивийг холбохдоо Атлантын далайн дээгүүр 800 метрийн өндөрт 3439 км үргэлжлэх ба Хятадын цагаан хэрэмний дараагаар сансраас харагдах хүний гараар бүтсэн хоёр дахь том байгууламж болох аж. Харин тэнгэрт тавигдах энэ гүүр ямар байх вэ?
Сансрын хиймэл дагуулаас гүүрийг дүүжилнэ
Таны хөл дор нахилзан хөдлөх хэдэн арван метр үргэлжилсэн дүүжин гүүрээр та явж үзсэн үү? Тэгж явахад танд хэцүүхэн санагдаж байсан бол Атлантын гүүрээр явбал бүр ч толгой тань эргэх шиг л болох байх. Суурь нь газарт бэхлэгдээгүй, барилгын түүхэнд анх удаа суурийг нь сансарт дүүжлэх гүүр шүү дээ. Сансрын тойрог замд байнга байрлах дэлхийн хиймэл дагуулууд түүний тулгуур болно. Өөрөөр хэлбэл дагуулуудад үйлчилдэг манай дэлхийн татах хүч болон төвөөс зугтах хүч харилцан тэнцдэг. Хэрэв үүнийг газрын гадаргуугаас ажиглавал ачааны хиймэл дагуулууд байнга нэг цэгт байрлаж байх бөгөөд тэдгээрээс татлагууд унжуулан гүүрний каркасыг тэдгээрт бэхэлнэ. Хиймэл дагуулууд дэлхийгээс 36 мянга гаруй километр зайд оршдог гэвэл дээр дурдсан татлагууд техникийн жинхэнэ гайхамшиг болно гэж орчин үеийн инженерүүд үзэж байна. Түүнийг хийх материал ч одоогоор тодорхойгүй байгаа. Дээд зэргийн гангаар хийлээ гэхэд 60 километр яваад жингээ даахгүй тасрах болно. Одоогоор НАСА-д миллметрийг мянга хуваасантай тэнцэх нүүрс төрөгчийн ер бусын нано бүтцийг бий болгон туршиж байна. Үүгээр хийсэн татлага энэхүү тоймгүй хүнд гүүрийг дааж болох юм. Барилгачид хоёр тивээс өөд өөдөөсөө гарч ажиллана. Франц, АНУ-д 1000x40x60 хэмжээтэй төмөр бетонон дамнуургуудыг гаргаж авах аварга том үйлдвэрүүд бий болж гүүр нь хиймэл дагуулаас хаясан оосрыг даган далай дээгүүр аажуухан ахих болно. Таван километр бүрт тулгуур буюу оосор байх бөгөөд 2045 оны наймдугаар сард буюу дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 100 жилийн дараа хоёр тивийн барилгачид баруун уртрагийн 45 хэм дээр уулзан золгоно. Хүний гараар бүтэх хамгийн том, өндөр, урт энэ гүүрийг барихад урьдчилсан тооцоогоор 3.23 триллион евро шаардагдах аж. Европын Холбоо, АНУ, Канад, Швейцарь, Их Британийн хамтын нөхөрлөлийн хэд хэдэн орон, бас хэдэн арван мянган том жижиг хувь нийлүүлэгчид оролцон байгуулсан Мерсадын Атлантик банк түүнийг санхүүжүүлэх гэнэ. Гүүрийн ихэнх хэсэгт Атлантын салхийг зүсэн давхих машины хурдны зам, хоёр талыг нь эмжсэн ногоон зурвас, зочид буудал, зоогийн газрууд байна. Орчин үеийн хэнд ч гэсэн энэ гүүр эрх чөлөөний бэлгэдэл болж Америк руу ердөө л машиндаа орж суугаад давхих боломж олгоно. Машины урсгалын дээд хэмжээ хязгаарлагдмал байх ба машин нь бүрэн бүтэн, хөдөлгүүрийн хүчин чадал хэт алсыг даван туулах чадамжтай байх ёстой. Гүүр нь зорчигч болон ачаа тээвэр, холбоо зэрэг харилцааны бүх хэлбэрийг нэгтгэсэн байна. Мөн гүүрэн дотор суулгасан зургаан вакум хоолойгоор соронзон галт тэрэг дуунаас хурдтайгаар Атлантын далайг хоёр цагт туулах болно. Хотоос хотын хооронд богино зайн галт тэрэгнүүд явна. Гүүрэнд тавьсан хэт хурдны шилэн кабелиудаар хэмжээ хязгааргүй мэдээлэл цацагдана. Атлантын гүүр нь зөвхөн тээврийн гайхамшиг болоод зогсохгүй түүнийг байгуулснаар мэдээллийн шинэ хувьсгал болно.
Тэнгэрийн хот
Атлантын гүүр нь зүгээр нэг тээврийн зам, эдийн засгийн бүсээс гадна соёл төвлөрөх газар болно. Гүүрийн хоёр талаар асар уудам усан цөлд суурингуудаас гадна том том хот сүндэрлэж ертөнцийн алслагдсан хоёр цэг холбогдоно. Гүүрийн дагуу баригдсан томоохон хотууд, хиймэл арлуудад суурьших иргэдийн нягтрал уртаашаа нэг километр 15000 хүн болж нийтдээ найман сая орчим хүн амьдрах аж. Хязгааргүй уудам далайн мандалд орон сууц, их дэлгүүрүүд, засаг захиргааны байгууллагууд, үйлдвэр, цахилгаан станц, хотын тээврийн байгууллагууд, театр, концертын танхим, гольфын талбай зэрэг олон газар баригдана. Тусгай хоолойд байрлуулсан цахилгаан шатаар далайн мандалд, усан онгоцны болон далбаат завины хөвдөг зогсоолд бууж болно. Эрчим хүчний эх үүсвэр нь Атлантын салхиар ажиллах 20 гаруй салхин цахилгаан станц, бас Гольф стриминий урсгалаар ажилладаг мянга шахам усан цахилгаан станц байх юм. Эрчим хүчний илүүдлээ Европ болон Америкт худалдаална. Атлантын далайн ёроолд байгаа ашигт малтмалын ордуудыг ашиглах боломжтой болно. Нефть болон байгалийн хий олборлох өрөмдлөгийн хийгээд боловсруулах байгууламжууд сүндэрлэж Европ, болон Америк руу нефть, хий дамжуулах хоолойнууд тавигдана.
Мэдээж загас олборлолт маш ихээр нэмэгдэнэ. Далайн хотууд ингэж үүсэхээр Швейцарь маягийн шинэ улс болох Транс Атлантын Холбоо нэртэй улс бий болно. Олон улсын хууль зүйн харилцаанд энэ холбоо өөрийн онцлог статус болох эрх зүйн хувьд бие даасан тогтолцоо бий болох юм. Энэ орны нийслэл нь одоогоор дэлхийн газрын зурагт байхгүй ХОРОНТО хот болно.
Дэлхийд алдарт олон зөнч, мэргэчид эрт дээр үед ирээдүйн талаар сонирхолтой, содон зүйлүүдийг хэлж байсан нь одоо цагт зарим нь биеллээ олж байгаа шиг магад энэхүү төсөл нь бодитоор биелэж болох билээ.
Ертөнц мөхөх заналхийлэл…
Дэлхийг сөнөнө гэх апокалипсисийн таамаглал нь зөвхөн бидний энэ үед гарч ирээгүй. Бүр дундад зууны үеэс дэлхий хэзээ сөнөж болох, ирээдүйд ямар нөлөөллүүд гарч ирэх тухай олон эрдэмтэн, мэргэд ард түмэн ч хэлэлцэж, тунгаан бодож зөгнөж байлаа. Тэгвэл өнөөдөр дэлхий сүйрэхэд хамгийн ойр заналхийллийг эрдэмтэд судлаачид дэвшүүлж байна.
Trinity устөрөгчийн цөмийн бөмбөг-Зөвхөн ганцхан ийм төрлийн бөмбөг Австрали тивийг ч далайд живүүлнэ.
Аварга Адронны Коллайдер-Эрдэмтдийн үзэж байгаагаар манай гариг руу хэдэн мянган ТэВ/тера цахилгаан хүчдэл/-ийн хүч бүхий ойртож байсан аварга Адронны Коллайдерийн хэлтэрхий нь л гэхэд дэлхийн гадаргуу дээр унахад асар том хар нүх үүсгэх гэнэ. Ингэснээр хэдхэн цагийн дотор дэлхий болон түүний ойр орчмын гаригийг бүр мөсөн устгана.
Солирын мөргөлт-Дэлхий солиртой мөргөлдөх эсвэл түүн дээр солирын бороо орох гэдэг нь мөн л ертөнцийн мөхлийн шилдэг санааны нэг. “Армагедон” кино үүнийг тод харуулж сануулсан. Манай дэлхий өдөр болгон жижиг хэмжээний метеоритаар бөмбөгдүүлдэг. Гэхдээ тэдгээр нь агаар мандалд орж ирэнгүүтээ шатаж устдаг нь хүн төрөлхтөний аз. Одоогоос хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр маш том “чулуу” унасан. Тэр үед дэлхий дээр юу ч үлдээгүй гэдэг. Хэрвээ дахин тийм хэмжээний солир унавал бүх зүйл хормын дотор сүйрч үгүй болно.
Хэт дулаарал-Антарктидаас сүүлийн хэдэн жилд хэд хэдэн томоохон мөсөн уул тасарч хайлан алга болсныг дэлхийн дулааралтай холбон үздэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгдсэн. Иймэрхүү маягаар дулаарал үргэлжлэн мөс хайлж, далайн ус эргээсээ халивал хүмүүс бид амьдрах хуурай газаргүй болж өлсгөлөн, халдварт өвчинд нэрвэгдэн үгүй болох талтай.
Түлхүүр үгСонин хачин
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …