Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.
Харин иргэдийн хувьд эрх зүйн маргааныг ямар байгууллагад хандахаа мэдэхгүй байх нь олонтаа байдаг. Гэмт хэрэг, нийгмийн хэв журам зөрчсөнтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад, төрийн захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах байгууллагад, эсхүл захиргааны хэргийн шүүхэд, харин иргэн хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргана. Иргэний хэргийн шүүх ихэвчлэн нэхэмжлэл, хүсэлтээр маргаан үүсгэдэг. Нэхэмжлэл болон хүсэлтээр үүсэх зарим маргааныг хүснэгтээр харуулбал:
Шүүхэд хандан нэхэмжлэл хэрхэн бичих вэ?
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан дараах шаардлагад нийцүүлэн нэхэмжлэлээ бичээрэй. Үүнд:
Нэхэмжлэлийн загвар
ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ХОЁРДУГААР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
Нэхэмжлэгчийн нэр: Н.С
Оршин суугаа хаяг: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 21-676
Харилцах утас: 777777777
Хариуцагчийн нэр: Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын захирал Д
Оршин байгаа хаяг: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа
Харилцах утас: 283001, 283002
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Н.Саран миний бие Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цэцэгчинээр орсон бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зорчигч үйлчилгээний албанд Нисэх буудлын заал зохион байгуулагчаар тасралтгүй 6 жил ажиллаж байна. 2013 онд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болно.
Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин 2009, 2011 онуудад байгууллагынхаа Тэргүүний ажилтнаар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан.
Гэтэл байгууллагын захирал 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/400 тоот тушаалаар намайг нисэх буудлын заал зохион байгуулагчийн үүрэгт ажлаас 2014 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн шийдвэр гаргасан байна.
Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Хөдөлмөрийн дотоод журмын 1.8 дугаар зүйлийн 1.8.1, 1.8.3-ын 3 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн хэмээн бичжээ.
Ажил олгогч нь нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тусгайлан заагаагүй бөгөөд ажил олгогчоос өгсөн ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн болохыг огт бичээгүй байна.
Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийн 2 дахь хэсэгт “Н.Саран Харуул, хамгаалылтын албанд түр томилон ажиллуулсугай” хэмээн заасан нь ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийг зөвтгөн харуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байна. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажлаас халсан тул өөр ажилд түр ажлуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул ажил олгогчийн 2014 оны Б/400 тоот тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалдаа эргүүлэн тогтоолгон, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох хүртэлх цалингаа гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг байна.
Иймд ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье.
НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН: Н.САРАН
Ugluu.mn