Удалгүй хүү эгчийндээ ирээд ихийг бодож өөд болсон аав ээжийгээ санагалзан уйлахад сэтгэл дотор нь эцэг эхийхэн захиасаас өөр юу ч бодогдохгүй байсан нь үнэхээр сайшаалтай хэрэг болсон ажээ.Учир нь гэвэл Нямаа ихэд гашуудахын хэрээр ухаарч номын санд суухаар номын санд очтол том том ном барьсан хүмүүс бүгд л урдах хичээл болоод номоо шимтэн уншсан байгаа харагдав.Нямаа тэднийг дуурайх гэж зузаан гэгчийн ном бариад урдаа бариад унших гээд суутал нэг л анхаарал нь төвлөрөхгүй эргэн тойрноо ажиглабал ялаа нисэх дуу сонсдмоор чимээгүй нам гүм орчин,боловсорсон хүмүүс дунд нэг л эвгүй биеэ бариад номын санчид номыг нь өгөх гээд босоод явж байх замдаа нэгэн хүнтэй мөргөлдөж гарав.Нөгөө хүнийхээ номыг унагаасныг мэдээд “Уучлаарай” гэж хэлээд номыг нь авж өгөх гэтэл ном биш булбарайхан зөөлөн гар баригдах тэр агшинд Нямаа гайхан нөгөө хүнээ хартал хосгүй үзэсгэлэнтэй даруу гэмээр охин харагдав.Нямаа сандарч тэвдэн “Уучлаарай намайг” гэхээс өөр юу ч дуугарч чадалгүйгээр номын сангаас гарав.Үнэндээ Нямаа ээжээсээ өөр эмэгтэй хүний булбарай гарыг анх удаа л атгаж үзсэн нь энэ байв.Гэртээ хариад тэр охиныг бодож өөрийн эрхгүй инээж,тэр өдрөөс хойш тэр охин түүний хувьд өдрийн бодол шөнийн зүүд нь боллоо.Зөвхөн тэр л охиныг харах гэж номын санд ирдэг болов.Сүүлдээ Нямаа өөртөө дүгнэлт тавин “Над шиг боловсролгүй сэтгэлийн ядууд нэрвэгдсэн хүнийг,тэр үзэсгэлэнтэй номонд дуртай бүсгүй яаж тоох билээ дээ” хэмээн бодож өөрийн эрхгүй хичээлдээ шамдахын хэрээр номын санд суудаг болоод удаагүй байтал нэгэн өдөр Нямаа номын сангаас гараад явж байтал тэр охин мөн л гарч явж байгаа харагдах тэр агшинд Нямаа дотроо “Одоо л танилцаж авах цаг нь” гэж бодон очоод соёлтойгоор өөрийгөө танцилцуулаад тэр охинтой танилцаж авав.Тэр охины нэрийг Уянга гэдэг юмсанж.Насаараа Нямаагаас нэг ч ангиараа ч тэр 2-р курс-н оюутан байв.Өдөр болгон тэр 2 номын санд уулзалдаж дотносож хичээл л ярьцгаадаг байв.Уянгын хувьд боловсролтой даруу залуу сонирхдог нь илт байв.Үүнийг мэдсэн Нямаа түүний анхааралд өртөх гэж өдөр бүр л хичээдэг байлаа.Нэг л мэдэхэд Нямаа хичээлдээ шамдсаных болоод ч тэр үү? Уянга охиноос үнэлгээ авч тэр 2-н залуу насны үерхэл эхэлнэ. Нямаагын хувьд Уянгыг сонгосон нь энэ амьдралыхан хамгийн зөв алхамуудын нэг байсан гэж хэлж болно. Тэр охин үргэлж Нямаад анхаарал халамж тавьж буруу зүйлийг нь засж залруулж үнэхээр замбараагаа алдаж байсан хүү өөрийн гэрлэн биеийг цацруулж буй мэт л гайхалтай өөрчлөгдсөн байлаа. Удалгүй Уянга Нямааг гэртээ дагуулан ааж ээжтэйгээ танилцуулахаар болжээ. Нямаа сандарсан хэдий ч эцэг эхтэй нь танилцах тэр агшинд Уянгын эцэг эх нь хайр халамжаар дүүрэн ухаалаг хүмүүс байгааг ажиглан өөрийн эцэг эхээс ялгаагүй мэт санагдан сэтгэл дотроо ийнхүү бодов. “Хэрэвзээ би өсвөр насны тэнэг зандаа хөтлөгдөж аав ээжийгээ зовоож, баярлуулах юмсан гэсэн бодлоос цаашгүй, үгийг нь ч юмын чинээ тоодоггүй байсан атлаа харанхуй шөнө гарч дэггүй загнах надад санаа тавин уйлж буй ээжийгээ “Сүртэйшдээ” гэж хэрэлдэх нь холгүй уурлан аав ээжийгээ огтхонч тоодоггүй үргэлжийн зовоодо миний мунхаг ухаан одоо л үүнийг ухамсарлана” хэмээн боджээ. Эцэст нь эцэг эхийн минь өөд болохын өмнөх ганцхан захиас нь миний хувь заяаг зөв зам руу хөтлөх ийм хүчтэй агуу зүйл байсаныг оройтож мэдэрсэн тэнэг хүүгээ уучлаарай гэж сэтгэл дотроо уйлав.
Эцэг эхийн захиас (Сургамжит өгүүллэг)
Улаанбаатар хотын захын хороололд дутах зүйлгүй элэг бүтэн аав ээжийн хайранд бүүвэйлэгдсэн Нямаа хэмээх гэнэн эрх хүү амьдардаг юмсанж. Түүний амьдралын эхлэл буюу бага балчир нас нь бусдын л нэг адил, аав ээж нь түүнийг айлын хүүхдүүдээс дутуугүй өсгөж торниулсан хэдий ч хүү нь үргэлж дураараа аашлах, аав ээжээсээ үг сонсох дургүй нэгэн атлаа зөөлөн гэнэн зориг муутай л нэг хүүхэд.Нямаа өсвөр насандаа түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг үл мэддэгээс болж эцэг эхээ юмын чинээ ойшоодоггүй байв.Өдөр ирэх тусам хүү өсөн томорч , эцэг эх нь өтөлдөг байгалийн жамаар явсаар хүү насанд хүрч их сургуульд оров.Гэтэл удалгүй эцэг нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч харамсалтайгаар эх нь араас нь сэтгэл санаагаар насан өөд болсон аж.Эцэг эх нь аль аль нь л өөд болохын өмнө гэнэн тэнэг хүүдээ нэгэн алтан сургаалийг захисан юмсанж. Эцэг эх нь түүнд ” Хүү минь чи одоо насанд хүрсэн том эр боллоо.Тийм ч учир чиний амьдралын төлөө зүтгэх аав ээж хоёр үгүйгээр чи амьдралаа өөрөө авч явах цаг нь ирсэн.Миний хүү сайн анд нөхөр,сайхан ирээдүй мөрөөдөж байвал чи эргэн тойронд хүрээлэн буй орчин дахь хүмүс чинь л тийм байвал чи тэдний адил болох учир номын санд сууж өөрийгөө гэрэлтүүлээрэй” хэмээн хэлээд насан өөд болсон ажээ.Хүү хэд хоног гашуудсанч удалгүй аав ээжийнхээ захиасыг өмнөх тэнэг зангаараа л мартав…
Тэр ч бүү хэл эцэг эхийн мөнгийг хайр найргүй үрэн таран хийдэг сурсан нэртэй наргиж цэнгэдэг оюутнуудтай анд нөхөрлөн ёстой л “Алтны дэргэд гууль шарлана” гэдгийн адилаар Нямаа тэдний нэг болж архи дарстай нөхөрлөн замбараагаа алдаж эхлэв.Нямаа өөрөө бие даан ганцаараа амьдарч чадахгүй учир эцэг эхийнхээ үлдээсэн байрыг түрээслэн гэрээсээ холгүйхэн нагац эгчийндээ амьдардаг болов.Нямаад хэн ч анхаарал тавихгүй түүний төлөө гэж хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь Нямаад эрх чөлөөтэй мэт байгаа боловч үнэндээ тэр ямар замаар ороод байгааг өөрөө ч эс мэдэж байгаа билээ.Нэгэн шөнө Нямаа нилээн согтуу харанхуй гудмаар алхаж явтал “Хөөе чи нааш ир дээ” гэсэн ширүүхэн дуу сонсдох нь тэр.Нямаа “Хэн бэ чи” гээд иргээд хартал гудамжны бололтой нилээд хэдэн залуус түүнийг тойрон буй зогссоныг сая л мэдээд “Та нарт юу хэрэгтэй юм бэ?” гэж согтуу хүү ширүүхэн дуугарахад гудамжны залуус үг дуугүй л түүнийг цохиж аваад дээрэмдээд зугатан одов.Нямаа хөл дээрээ арай ядан тогтож сая л бүх юмаа дээрэмдүүлсэнээ мэдэж гэрийн зүг алхаад гэрийнхээ үүднээс худалч хүнд 5 алхамын зайтай ирчихсэн байж байтал гай газар доороос гэгчээр цагдаагийн нүдэнд өртөв.Цагдаа Нямааг багагүй согтуу байгааг ажиглаж ойртож очоод “За залуу эрүүлжүүлэх рүү явнаа хө” гээд Нямааг барьж аваад явав.Нямаа чухам яг хаашаа яваад байгаагаа үл мэднэ.Өглөө босоод эргэн тойрноо хартал нус цэрэндээ баригдсан архичид хүйтэн харцтай цагдаа нарын дунд байгаагаа сая л мэдэж цагдаа руу хандан “Ахаа би яаж байгаад ийшээ ирчвээ?” хэмээн асуухад цагдаа “Ийшээ ямар хүмүүс яаж ордогыг мэдэхгүй атлаа чи өчигдөр шөнө гудамжуур ,согтуу алхаж яваа юу ?” хэмээн жуумганан хариулахад Нямаа сандран “Үгүй ээ ахаа одоо би эрүүлжсэн та намайг эндээс гаргаад өгөөч гэжээ.Цагдаа хүүг өрөвдсөн шинжтэй “Танай эгчтэй чинь ярьсан удалгүй ирэх байх тэгээд чи гарч болно” гэж хэлэх агшинд Нямаа арай л гэж тайвшран сууж байтал хажуу талд нь 40 гарам насны бололтой нэгэн хөгшин эр Нямаад хандан “Иш миний дүү энэ чиний байх ёстой газар мөн үү” гэхэд Нямаа уурандаа “Та бид 2 адилхан л нэг газар байж нэгийгээ шоолох хэрэг байна уу” хэмээн уурсан хэлэхэд хөгшин эр “Миний дүү чи энэ чигээрээ байвал хүсэлтгүй ах шигээ болно.Ээжийнхээ хөхнөөс гараагүй хүүхэд минь чиний байх ёстой газар номын сан болохоос архины сан биш” хэмээн ширүүхэн дуугаар дуугарахад Нямаагийн уур хилэн оргилж байсан боловч өөд болсон эцэг эхийхэн хэлсэн үгнээс өөрцгүй мэт санагдаж сэтгэл нь уяран дуугаа хураав.
Зохиосон Б.Цэнгэг