С.Цэцэгээ: Нийт хэргийн 50 хувь нь шөнийн эсвэл өглөө, оройны ээлж солигдох үед, баасан гарагт болжээ

14674335985777427ea2da0

-Нэхэмжлэлийн нөхөн төлбөрийг өөрөө төлж байгаа нь асар их эрсдэлд хүргэж байна-

Аливаа улс орны эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой олон асуудал тулгардаг аж. Тухайлбал, аливаа алдаа зөрчил гаргах, ажлын ачаалал болон стресс, санхүүгийн эрсдэлд орох гэх зэрэг. “Гадаадын зарим улс орон болон  Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцооны ялгааг судалсан нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан  их эмч, Нийгмийн эрүүл мэндийн магистр С. Цэцэгээтэй ярилцлаа.  

-Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын талаар сүүлийн үед нэлээд яригдах боллоо. Эрүүгийн хуульд хатуу заалт орсон гэх жишээний ?

-Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын талаарх ойлголт МЭӨ үед анх үүссэн гэж үздэг. МЭӨ 1793-1750 онд Вавилон хотод нэгэн домч хүрэл зэмсгээр нүдний буглаа нээсэн байна. Гэтэл өвчтөн нас барсан тул Хаан Хаммурап зарлиг гарган тэр домчийн гарыг тайруулсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Чухам энэ үеэс эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын талаарх ойлголт үүсэлтэй гэж үздэг. Үүнээс хойш МЭ-ний 1200-аад оны үед  Англи, Европт дэлгэрэн  боловсронгуй болсон түүхтэй. АНУ-д 1960-1970-аад онд эмч нарын үйл ажиллагааны алдаатай холбоотой асуудлаар өвчтөнүүд шүүхэд олноороо хандах болсон. Бүр зарим мужид шүүхэд гомдол гаргагчдын тоо жил тутам 40 хувиар өсөж эхэлсэн. Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоо ийнхүү хөгжсөн байна.  Манай улсын хувьд эмч нартай холботой өвчтөн тэдний ар гэрийнхэн гомдол гаргаж мөнгө нэхэмжлэх явдал цөөнгүй гардаг бөгөөд үүнийг цөөн тохиолдолд эмч нар өөрсдөө төлж байгаа нь асар их эрсдэлд хүргэж байна.

-Олон улсад эмнэлгийн мэргэжилтний алдаа, зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

-Эмнэлгийн мэргэжилтэнтэй холбоотой алдаа, зөрчил дэлхийн өндөр хөгжсөн оронд ч элбэг тохиолддог учраас үүнээс сэргийлэх арга хэмжээг байнга авч байдаг. Алдаа зөрчлийг шийдвэрлэдэг гурван төрлийн буюу буруутгах, үл буруутгах, холимог гэсэн тогтолцоо үйлчилдэг. Эмнэлгийн үйлчлүүлэгч хохирсон тохиолдолд эрүүгийн хэрэг гэж тооцдог буруутгах тогтолцоо байна. Ийм тогтолцоонд шүүхээр шийтгэх, хохирогчийн эрхийг нөхөн сэргээх, нөхөн төлбөр олгох арга хэмжээ авна. Монгол Улс, АНУ, ОХУ зэрэг орон мөрддөг.

Эмнэлгийн үйлчлүүлэгч хохирвол гэмт хэрэг гэж үздэггүй, шүүхээр шийтгэн ял өгдөггүй, харин даатгалаас нөхөн төлбөр олгон иргэний хуулиар шийдвэрлэдэг үл буруутгах тогтолцоо байна. Швейцар, Финлянд, Шинэ Зеланд, Канад, Англи, Швед зэрэг орон ийм тогтолцоотой. Хамгийн сайн хэрэгжүүлдэг нь Швед.

Харин холимог тогтолцоог  Австрали улс мөрдөж байна. Нийтийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудад эмнэлгийн мэргэжилтнийг үл буруутгах, эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад буруутгах тогтолцоо түлхүү хөгжсөн байна.

-Эмнэлгийн мэргэжилтнүүд алдаа гаргахгүй байж болох уу?

-ДЭМБ-аас гаргасан Өвчтөний аюулгүй байдлыг хангах удирдамж гэж бий. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн алдаа нь тогтолцооноос үндсэндээ шалтгаалсан, стандартын бус нөхцөлд тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсноос үүдэн бий болдог юм билээ. Бууруулах арга зам нь аливаа алдааг бүртгэж байх, давтан гаргахаас сэргийлэхэд чиглэх ёстой. Дээр хэлсэн ДЭМБ-ын удирдамжид тусламж үйлчилгээний чанарын менежментийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.

-Манай улсын эмнэлгийн мэргэжилтнүүд шүүхээр хэр их шийтгүүлдэг вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-ийн Шүүх эмнэлэгт  2012-2014 онд эмнэлгийн мэргэжилтэнтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад 159 үйлчлүүлэгч  хандсан байна. Тэдгээрээс 16 тохиолдолд нь шүүхийн шийдвэр гарч, эмнэлгийн 27 мэргэжилтэн шүүхээр шийтгүүлжээ. Хэрэгт холбогдох үедээ тэдгээр эмнэлгийн мэргэжилтний 51 хувь  нь 41-50 настай байсан. Ид хийж бүтээх, туршлага мэдлэгээ бусдад өвлүүлэх нас. Нийт алдаа, зөрчлийн 50 хувь нь шөнийн ээлжинд, эсвэл өглөө, оройны ээлж солигдох үед, Баасан гарагт болжээ.

-Ямар төрлийн алдаа зөрчил гаргасан байх юм?

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …