Чихрийн шижинтэй тэмцэх өдрөөр сургалт зохион байгуулав

untitled

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. 2016 оны “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэмдэглэж байна.

untitled-%d1%85%d1%85%d1%85

 Энэ хүрээнд өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 10:00 – 14:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэг хурлын заал 4-р давхарт, өвчтөнгүүд болон эмч эмнэлгийн ажилчдад сургалт хийлээ.

Өнөөгийн байдлаар чихрийн шижин (ЧШ)–тэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна. ЧШ-тэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн ЧШ өвчтэй байгаа ба энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна (IDF Diabetes Atlas, 2015). Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр нийт сохролын 2,6 хувь нь уг өвчний шалтгаантай байна .

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт (далд хэлбэр) 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна.

ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ .

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 66 дахь хуралдааны 2012 оны 1 дүгээр сарын 14-ний А/66L.1 тогтоолоор “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтын тунхаглал”-ыг баталж, зонхилон тохиолдох ХБӨ, ялангуяа ЧШ-гийн тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан. Мөн ДЭМБ-ийн ХБӨ-нөөс сэргийлэх, хянах стратегид ЧШ-гийн тарахлтыг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн .

Манай улс “Амьдралын буруу хэвшлээс  үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр (МУ-ын ЗГ-ын 2014 оны 34 тогтоол), “Чихрийн шижин хэв шинж 2-ын эмнэлзүйн удирдамж” (2011он) зэрэг бодлого, эрх зүйн баримт бичгийн хүрээнд ЧШ, түүний хүндрэлээс сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …