Цэрэндорж Мөнхбаатар

July, 2018

  • 3 July

    Хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал үйлдэнэ гэж байх уу Г.Батбаяр өмгөөлөгчөө

    13 настай охиныг хүчиндэж амь насыг нь хохироосон дуулиант хэргийн шүүх хурлыг хүн бүр л анхааралтай ажиглаж байна. Гэтэл хохирогчийн  өмгөөлөгчөөр өнөөх тэрбумтан, дуулиант хэрэг бүрд дуугардаг Г.Батбаяр өмгөөлөгч гараад иржээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэх нь зүйтэй. Бид гэмт хэргээс болж хохирсон 13 настай  бяцхан охин М болон яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын хэнийг ч өмөөрөх гээгүйг онцлон хэлье. Гол …

  • 3 July

    ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад нэр дэвшигчидтэй танилц

    ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Энэ талаарх мэдээлэлтэй зэрэгцээд ажлыг нь авах хүмүүсийн нэр ч тодроод эхэллээ.  Одоогоор энэ албан тушаалд очих магадлалтай хоёр бүсгүйн нэр дуулдаж байна. Эхнийх нь Г.Байгалмаа. Тэрээр АН-ын Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажилладаг. Нөгөөх нь Р.Булгамаа. ИЗНН-ын …

  • 3 July

    Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис хураажээ

    АНУ-ын Индиана муж улсын цагдаагийн газрын ажилтнуудын явуулсан мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр Трампын нүүрний төрхийг товойлгосон сэтгэлийн хөөрөлд оруулдаг мансууруулах шахмал эм бэлдмэлийг хураасан тухай даваа гарагт тус муж улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 3 July

    Цахим орчинд хамгийн нөлөө бүхий хүмүүс

    “Time” сэтгүүл интернет ертөнц дэх энэ оны хамгийн нөлөө бүхий 25 хүнийг нэрлэжээ. Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн дунд шоу бизнесийн хүрээнийхэн, алдартай блогчид, улс төрчид орсон байна. Энэхүү жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Барбадосын дуучин Рианна, Америкийн загвар өмсөгч Кайли Женнер, тус улсын Baby Ariel нэрээрээ алдартай 17 настай дуучин Ариэль Мартин, рэпер Канье Уэст, Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг, Инстаграм …

  • 3 July

    В.Путин Испанийн хаантай утсаар ярьжээ

    Оросуудын түүхэн ялалт байгуулсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын Орос-Испанийн 1/8 шигшээ тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Испанийн хаан VI Филипптэй утсаар ярьжээ. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, VI Филипп хаантай утсаар ярих үеэрээ В.Путин Испанийн хөл бөмбөгчдийн ур чадварыг зохих ёсоор үнэлэхийн сацуу энэ удаад Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын сонгосон арга барил илүү амжилттай …

  • 3 July

    Крымыг Украинд буцааж өгөхөөс нааш Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэлээ

    Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Хельсинки хотод уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын энэ талаархи мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны …

  • 3 July

    Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шигшээ багийнхаа ялалтыг ийнхүү тэмдэглэжээ

     Торгуулийн цохилт хийж өрсөлдөгч багаа 4:3-аар буулган авсан Оросын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үндэсний шигшээ багийнхаа ялалтыг ингэж тэмдэглэж байна. “Итгэмээргүй юм. Манай баг ингээд хожчихож байгаа юм гэж үү? Үнэн гэж үү? Энэ зүүд биш байгаадаа?”, “Ашгүйдээ, одоо л ач нартаа ярих зүйлтэй боллоо”, “Орилохгүй байж …

  • 3 July

    Японы эзэн хааны бие тавгүйрхэж төлөвлөсөн арга хэмжээнүүдээд цуцалжээ

    Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас Японы эзэн хаан Акихитогийн толгой нь эргэж, бие нь чилээрхсэн тул даваа гарагт оролцохоор төлөвлөөд байсан албан ёсны арга хэмжээнүүдийг нь цуцалсан тухай тус улсын Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав. 84 настай эзэн хааны бие шөнийн 4 цагийн үед тавгүйрхэж, түүний эхнэр Мичико ордны эмчийг дуудсан бөгөөд эмч түүнд Токио хотын …

  • 3 July

    БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Шим Бү Кион тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь ОХУ, БНХАУ, АНУ, Унгар, Япон, Франц зэрэг 10 гаруй орны гамшгаас хамгаалах байгууллага, НҮБ …

  • 3 July

    Польшид хоёр толгойтой тугал гарчээ

    Польшийн Ковалево-Поморске хотод нэгэн үнээ хоёр толгойтой тугал гаргасан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Хоёр толгойтой тугал хүндрэлтэй гарсны улмаас үхсэн байна. Польшийн малын эмч Каролина Саровскагийн ярьснаар, хоёр толгойтой тугал гаргасан үнээний хувьд ийм гажигтай тугал гаргасан нь анхны тохиолдол биш аж. Үүнээс өмнө нь үнээ дотоод эртхнүүд нь гадна талдаа байрласан тугал гаргаж байжээ. Судлаачдын үзэж байгаагаар, иймэрхүү …

  • 3 July

    “Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” боллоо

        Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Бага хурлын нээлтийн ажиллагаа 16:00 цагт Төрийн ордонд болно. Азийн сайд нарын бага хурлын өмнөх үйл ажиллагаа буюу “Оролцогч  талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” Туушин зочид буудалд боллоо. Хуралдаанд хувийн хэвшил, шинжлэх ухаан технологи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн удирдлага, хүүхэд залуучууд, Монголын Улаанзагалмай, Улаанхавирган сар …

  • 3 July

    Мами Мизутори: Бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зочдын нэг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори юм. Тэрээр Азийн сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө, энэхүү Бага хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион …

  • 3 July

    Оросын шигшээ багийг хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна

    Оросын шигшээ багийн эсрэг тоглох үндэснийх нь шигшээ багийг хүндхэн тоглолт хүлээж байна гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич мэдэгджээ. “ДАШТ-2018”-ын Хорват болон Оросын шигшээ багийн  ¼ шигшээ тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотноо болно. “Оросын шигшээ баг дараагийн шатанд тунаж үлдлээ. Бид хүчтэй, агуу өрсөлдөгчтэй учраа таараад байна. Болгоомж алдахгүй байхыг хичээх болно” гэж  Хорватын дасгалжуулагч хэлсэн …