naraa

January, 2024

  • 19 January

    Зүүн бүсийн өвлийн “МӨНГӨН ХЭРЛЭН-2024“ наадам ирэх амралтын өдрүүдэд болно

    Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “МӨНГӨН ХЭРЛЭН-2024″ зүүн бүсийн өвлийн наадмыг зохион байгуулах гэж байна. Өвлийн наадам Дорнод аймгийн Хэрлэн сум, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд болно. Хөтөлбөртэй танилцана уу…  

  • 19 January

    Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

    УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдэж байна. Намрын чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын  шинэтгэлийн чуулган болсон хэмээн онцоллоо. Шинэтгэлийн чуулган гэж нэрлэх хэд хэдэн шалтгаан бий ажээ. Нэгдүгээрт,  “3D” буюу  ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан гээд ард түмний засаглах эрхийг хангахад дэвшил гарсан …

  • 19 January

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан …

  • 18 January

    Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой

    УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа амжилтыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд “Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлт төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой”-г санууллаа. Монгол Улсын экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, …

  • 18 January

    Д.Цогтбаатар: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийддэг, энэ журам үйлчилсэн, УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Хойшлуулах шийдвэрийг парламентад суудалтай намуудын удирдлага зөвшилцөж гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, иргэдээс ирсэн өргөдөл, албан бичгүүдийг харгалзсан гэж мэдэгдсэн.  Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. “Комментуудыг хараад байхад энэ хүн өөрөө л хойшлуулчихдаг юм шиг …

  • 18 January

    “Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно

    Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.

  • 18 January

    Г.Занданшатар:Хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв. Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан …

  • 18 January

    2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж …

  • 18 January

    Г.Занданшатар:Авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж иргэд бухимдаж байна

     Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж,  Улсын Их хурлын дарга Г.Занданшатар  үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард …

  • 18 January

    ЗУРХАЙ: Үс шинээр засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 08. Бархасвадь гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх …

  • 17 January

    Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Монголын уран бүтээлчид хоёрдугаар байр эзэллээ

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын  тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өнөөдөр дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байрт:-Франц Улсын баг Хоёрдугаар байрт:Монгол Улсын баг Гуравдугаар байрт: Бүгд найрамдах Саха …

  • 17 January

    Г.Занданшатар: Иргэд эсэргүүцэж, парламентад суудалтай намын дарга нар зөвшилцсөн тул Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна.  Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан болохыг …

  • 17 January

    Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагайг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардлаа

    Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны  даргын үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шаардлагыг  Монгол Ардын  Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт  гардуулан өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.01.17/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч Э.Ачбаяр нарын …

  • 17 January

    Э. Даваахүү: “Парис-2024” зуны олимпын наадамд амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ

    Индонез  улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохиогдсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  өчигдөр /2024.01.16/эх орондоо ирлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн буудлагын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д. Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдсөнөөс хийн гар бууны 10 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү …