naraa

July, 2025

  • 8 July

    Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын албан даалгаварт ард иргэдийн саналыг авна “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Албан даалгаврыг боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн …

  • 7 July

    Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ

    Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2025.07.07) мэдээлэл өглөө. Үндэсний аудитын газраас 2025 онд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагч болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний 6832 төсвийн шууд захирагчийн …

  • 7 July

    Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль …

  • 7 July

    Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу …

  • 4 July

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга …

  • 4 July

    Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

    Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд гэр болон орон сууцны хороолол дундах 90 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил, далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, хийнэ. Ингэхдээ иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан эхний ээлжийн 40 байршилд ажлыг эхлүүлэхээр дүүрэг тус бүрд үе шаттай ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Сүхбаатар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан авто зогсоол барих шаардлагатай байршлуудад ажиллалаа. …

  • 4 July

    Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх замаар хүнсний …

  • 4 July

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд: – Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад …

  • 4 July

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.07.03) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар …

  • 3 July

    “Хархорум – 2025” Олон Улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа, Кино урлагийн зөвлөл болон Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум – 2025” Олон Улсын кино наадмыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгууллаа. Наадмын шүүгчдээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Оскарын шагналт продюсер …

  • 3 July

    “Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ

    Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. Хоёр орны худалдаа, аялал жуулчлалын чухал зангилаа гэгддэг Эрээн хот руу хийх энэхүү нислэгийн нэг талын тийзний үнэ 325000-өөс (Эрээнээс Улаанбаатар чиглэлд 345 000-өөс) эхлэх ба зөвшөөрөгдөх тээшний хэмжээ 20 кг, гар тээш 5 кг байх юм. Эрээн …

  • 3 July

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны  тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум …

  • 3 July

    Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө. Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.          Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн …

  • 3 July

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд …

  • 3 July

    Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны …