naraa

August, 2024

  • 21 August

    П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг ЦЭЦЭРЛЭГТ хамруулна

    Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах …

  • 21 August

    Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна

    Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын …

  • 21 August

    “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын даргын захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар …

  • 21 August

    Н.Учрал:“Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой

    Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгасан байна. Энэ …

  • 21 August

    Ж.Энхбаяр:Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо хийх зорилт тавьсан

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сайдаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйтай холбоотой гол гол асуудлуудын талаар асууж тодруулав. …

  • 21 August

    П.Сайнзориг: Барилгын компаниуд байраа борлуулсныхаа дараа төрийн байгууллагатай хуйвалдаж, 1-2 блок барилга нэмж барьдаг

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэрэглэгчийн гэрээний харилцааны асуудалд анхаарал хандуулан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахтай холбоотой санал хэлэв.   Тэрбээр “Орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авдаг …

  • 21 August

    ЗГ: Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: •Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар •Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар •“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар •Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.  

  • 21 August

    Л.Хосбаяр:Ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү? -Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай …

  • 20 August

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.20) бараалхлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглээд, энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын …

  • 20 August

    Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг …

  • 20 August

    Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж нээгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ? -Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол …

  • 20 August

    Н.Учрал: Залуусын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын  дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, …

  • 20 August

    Л.Энх-Амгалан: Хууль бус үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.20/Хөдөлмөрийн хувийн биржүүдийн нөхцөл байдалтай  танилцлаа. Арөбайт инлёг ХХК-ийн цагийн ажлын биржүүд өдөрт 600 гаруй иргэнийг ажилд зуучилдаг. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, нийслэлд 11 салбар агенттай болсон тус биржийн Баянгол дүүргийн салбарт өглөө 7 цагт очиход ажил хэдийнээ эхэлсэн байлаа. Цагийн ажлын хөдөлмөрийн биржээр оюутан сурагч, ахмад настнууд, бүтэн цагийн ажил …

  • 20 August

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангаж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулахад салбар хоорондын уялдааг хангаж, шат дамжлага багатайгаар, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, төр засгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх …

  • 20 August

    Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг …