naraa

July, 2024

  • 9 July

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны …

  • 9 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний …

  • 9 July

    Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт …

  • 9 July

    3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын …

  • 8 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын …

  • 8 July

    Намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн …

  • 8 July

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд …

  • 8 July

    Дорноговь аймгийн долоон суманд хүмүүнлэгийн тусламж хүрлээ

    Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын зудын гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл энэ сарын 3-5-ны өдрүүдэд …

  • 8 July

    Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

    Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт  долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт  долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. …

  • 8 July

    Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болно

    УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын …

  • 8 July

    АН-ын Үндэсний Бодлогын Хорооноос ЗГ-т хамтрах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ

    Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр  70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдлаа. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлаар тус тус хуралдлаа. Хуралдаанаар: -Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан …

  • 5 July

    Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилов

    Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд  104 гишүүн оролцсоноос 103 нь Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож байгаа бөгөөд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд болж байна.  2021 оны нэгдүгээр …

  • 5 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. …

  • 5 July

    Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна

    Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй. Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр …

  • 5 July

    “Тунгалаг тамир” роман Франц хэл дээр хэвлэгдлээ

    “Алсын хараа-2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байна. XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын …