naraa

August, 2024

  • 6 August

    Туул, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-130см даван үерлэж байна

    8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол …

  • 6 August

    БНСУ-тай дрон хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер …

  • 6 August

    Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлнэ

    Өнөөдөр /2024-08-06/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2024-2025 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2024 оны хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тайлангийн хурал зохион байгуулав. Хурлаар Хүүхэд хамгаалал, Өсвөр үеийнхний хөгжил, оролцоо, Нийгмийн бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, голлох үр дүн, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар НҮБ-ын Хүүхдийн сан, ГБХНХЯ, ХГБХХЕГ-аас танилцууллаа. Мөн …

  • 6 August

    Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9.0 хүртэл сая төгрөгийн торгуультай

    Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна. Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликейшнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө …

  • 6 August

    Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

    Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн …

  • 6 August

    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар …

  • 6 August

    Т.Пүрэвхатанг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Төрмөнхийн Пүрэвхатанг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын орон тооны зөвлөхөөр томилов. Өнгөрсөн долоодугаар сарын 10-нд хамтарсан Засгийн …

  • 6 August

    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна. Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 …

  • 6 August

    ИТХ-ын сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж …

  • 6 August

    Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг

    Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн  прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа. Төв аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмыг зөрчих зөрчил хэр их гарч байна, энэ төрлийн зөрчил гарахад …

  • 6 August

    Хууль бусаар ашигт малтмал хайж, газрын хэвлийд халдсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38.501, мөрдөн байцаалтын 2469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, …

  • 6 August

    1989 онд Хөвсгөл нуурт живсэн ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын …

  • 5 August

    Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулна

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эхний ээлжийн үндэсний 4 багтай уулзаж, манай улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй танилцаж, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх тодорхой …

  • 5 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало бараалхав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, …

  • 5 August

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 927 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 943 …