naraa

July, 2024

  • 17 July

    Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана

    Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон …

  • 17 July

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдлоо. Монгол Улсын Тэргүүн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн …

  • 17 July

    Орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

    Ирэх 10-р сард болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох болсон талаар УБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө …

  • 17 July

    Сэрэмжлүүлэг: Хөгжлийн банкны өр төлбөрт хураан авсан байрыг хямд үнээр зарна хэмээн иргэдийг залилж байна

    Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрт хураан авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гараад байна. Тодруулбал, “Шинэ Яармаг цогцолбор хорооллын 736, 737 дугаар байрнуудаас дуудлага худалдаагаар худалдан авсан байрыг зах зээлийн үнээс хямдаар зарна” гэсэн мэдээлэл тараан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ингэхдээ хуурамчаар бичиг …

  • 17 July

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана

    УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын төлөөлөгчдийг өчигдөр /2024.07.16/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын талаас “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол, “Чамчуван” эмнэлгийн Шүдний эмнэлгийн эрхлэгч Пак Сэ Хүн болон бусад холбогдох албаны хүмүүс, УНТЭ-ийн талаас ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцов. …

  • 17 July

    Хавдрын эрт илрүүлгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв, оновчтой зохион байгуулна

    Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр /2024.07.16/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо.  Хавдрын тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн зарим асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өглөө. Тэрээр, Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант …

  • 17 July

    Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа

     “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар тус байршилд ажиллаж, “Ариг гал” компанийн төлөөлөлтэй уулзан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэн, авто замын ажлыг эхлүүлсэн …

  • 17 July

    30-60 жил болсон дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ

    Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ …

  • 16 July

    П.Батбаатар: Орон нутгийн цахим шилжилтэд аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

    Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатартай ярилцлаа. – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон нутгийн цахим шилжилттэй холбоотой асуудлаар ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ? – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хэдийгээр байгуулагдаад богинохон хугацаа өнгөрсөн боловч цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарт төр, хувийн …

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдэд усны ослоор 24 хүн амь насаа алджээ

    Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ. Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт …

  • 16 July

    Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийнэ. Энэ хүрээнд долоодугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэл буюу Номин сүлжээ дэлгүүрийн урд талын замыг нэг, нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэв

    Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллав. Тодруулбал 2024 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж гол  мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Түүнчлэн алба хаагчид гол, …

  • 16 July

    ЗТХЯ: Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна

    Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан. Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын …

  • 16 July

    Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй үйлчилнэ

    Төв цэнгэлдэх хүрээлэнг наймдугаар сарын 1-нийг дуустал 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байхаар шийдвэрлэлээ. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Долоодугаар сарын 18-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 1-нийг дуустал өглөө 06:00-23:00 цагийн хооронд 16-р хаалгаар иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэдийг дотор тамхи татахгүй, хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье” гэлээ.  

  • 16 July

    Онцгой байдлын алба хаагчид завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна

    Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын Шуурхай штабын хуваарьт бүрэлдэхүүн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал харьяа анги, салбарт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүнийг үүрэг чиглэлээр ханган ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, …